Сайн байцгаана уу оюутнуудаа.
Түрүү долоо хоногт ажил ихтэй оруулж амжсангүй, уучлаарай.
Ингээд сайн уншиж танилцаад тайлангаа цагт нь хураалгахыг хүсье.
Туршилт №2
Гэрэл ба таримал ургамал
Дэлхий дээрх бүхийл ногоон ургамал нь энергийн эх үүсвэрээ нарны гэрлээс авч байдаг. Нарны гэрлийн долгионы урт нь 280-1000нм хооронд байдаг. Үүнээс 400-700нм долгионы урттай гэрлийг фотосинтезийн идэвхт цацраг гэх ба фотосинтезийн процесст үр дүнтэй ашиглаагддаг гэрэл юм. Ялангуяа 575-720нм хүрээнд буй гэрэл нь фотосинтезийн процесст хамгийн өргөнөөр ашиглагддаг байна.
Нарны гэрлийн цацрагийн хэмжээг гэрлийн эрчим(light intensity) гэдэг. Ургамлын хувьд гэрлийн эрчим нэмэгдэх тусам фотосинтезийг хурдасгадаг боловч тодорхой хязгаарт хүрээд гэрлийн эрчим нэмэгдсэн ч фотосинтез дахин нэмэгдэхгүй болдог. Энэ хязгаарын цэгийг гэрлээр ханах цэг(light saturation point) гэнэ. Энэ цэг нь ургамал бүрд өөр өөр байдаг.
Харин гэрлийн эрчим багасахад амсраар шингээн авсан нүүрс хүчлийн хийн хэмжээ амьсгалаар ялгарах нүүрс хүчлийн хийтэй тэнцдэг. Энэ цэгийг гэрлийн тэнцлийн цэг(light compensation point) гэдэг.
Таримал ургамлыг гэрлээр ханах цэг болон гэрлийн тэнцлийн цэгээс нь хамааран гэрэлсэг ургамал, сүүдэрсэг ургамал, сүүдэрт дуртай ургамал гэж гурав ангилдаг.
Гэрлийн тэнцлийн цэг, гэрлийн эрчим нэмэгдвэл ногоон ургамалд өсөлт явагддаг. Амьсгалах эрчим багасхад гэрлийн тэнцлийн цэг мөн буурах ба ингэснээр ургамал бага гэрэлтэйд өсөлтөө явуулах боломжтой болдог. Температур нэмэгдэхэд гэрлийн тэнцлийн цэг өсдөг нь амьсгалын процесс фотосинтезийн процессоос давамгайлсны шинж тэмдэг бөгөөд температур өндөр, гэрэл бага нөхцөлд ургамлын өсөлт удааширдаг.
Ургамлын навчинд шууд тусах нарны хурц гэрэл фотосинтезийн эрчмийг бууруулдаг. Гэрлийн нөлөөгөөр хлоропластууд идэвхтэй хөдөлж эсийн ханаруу очиж байралдаг. Хэрэв гэрлийн хүч буурахгүй үргэлжлэх тохиолдолд фотосинтезийн процесс эрс буурна. Учир нь хурц гэрэлд өдөөгдсөн хлорофиллын молекул илүүдэлд орж, энерги нь ферментүүдийг исэлдүүлэхэд зарцуулагдсантай холбоотой. Иймд ихэнх тасалгааны ургамлыг цонхны тавцан дээр байрлуулах нь тохиромжгүй гэж үздэг.
Лабораторийн туршилтанд хэрэглэгдэх материал:
Тасалгааны ургамал болох дурлалын мод(Euphorbia milli var. splendens), айргана, унтаахай(Oxalis triangularis); Гэрэл байрлуулсан болон байрлуулаагүй ургуулах тавиур, шугам, навчны хлорофилл хэмжигч(SPAD).
Арга зүй:
Туршилт нь нэмэлт гэрэлтэй ба гэрэлгүй гэсэн хоёр хувилбараас бүрдэх ба гэрэлтэй хувилбар тус бүрт тасалгааны ургамал болох айрганы 2, дурлалын модны 3 ваартай цэцгийг сонгон авч 2011 оны 9 сарын 05 өдөр эхэлсэн. Туршилт эхэлснээс хойш 50 хоногийн дараа хувилбар тус бүр дээр илрэх өөрчлөлтүүдийг дараах хэмжилтүүдийг хийж харьцуулан дүгнэнэ.
.
Туршилтын үр дүнг дараах байдлаар илэрхийлнэ.
Хүснэгт 1. Гэрлийн нөхцлөөс хамаарсан тасалгааны ургамал болох айргана биометрын хэмжилт( он сар өдөр)
Хувилбар | Ургамлын урт (cm) | Навчны тоо (cm) | Навчны өргөн (cm) | Навчны урт (cm) | Цэцэгний тоо (cm) |
гэрэлтэй | |||||
гэрэлгүй |
Хүснэгт 2. Гэрлийн нөхцлөөс хамаарсан тасалгааны ургамал болох дурлалын модны биометрын хэмжилт ( он сар өдөр)
Хувилбар | Ургамлын урт (cm) | Навчны тоо (cm) | Навчны өргөн (cm) | Навчны урт (cm) | Цэцэгний тоо (cm) |
гэрэлтэй | |||||
гэрэлгүй |
График 1. Туршилт эхэлснээс хойш 30 хоногийн дараах сүүдэрлэлтээс хамаарсан салатны байцааны хлорофиллын хэмжээ
Хүндэтгэсэн Т.Насанжаргал
No comments:
Post a Comment