Tuesday, November 8, 2011

АНУ-ЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД СУРАЛЦАХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨ


IDEA нь олон улсын оюутнуудыг Америкийн их дээд сургуулиудад элсүүлж, суралцуулдаг өндөр дадлага туршлагатай байгууллага юм. 1997 оноос хойш IDEA нь Америкийн нэр хүндтэй их сургуулиудад сурах тэтгэлэг авах боломжийг залуучуудад олгосоор ирсэн. Оюутнууд нь хоёр төрлийн тэтгэлэгт хөтөлбөрөөс өөрийн ур чадвар, авъяас мэдлэг дээрээ үндэслэн сонголт хийн хамрагддаг. 2002 онд Говь Боловсрол Төв нь IDEA-ийн / www.internationaldoorway.org –руу орж үзнэ үү / Монгол дахь албан ёсны төлөөлөгч байгууллага болон үйл ажиллагаагаа одоог хүртэл амжилттай явуулж байна. Говь Боловсрол Төв нь дунд сургуулиа онц сайн дүнтэй суралцаж буй, англи хэлний өндөр мэдлэгтэй, орлого багатай өрхийн сурагчдыг АНУ-ын их дээд сургууль коллежийн тэтгэлгээр суралцуулах хөтөлбөрийг  2002 оноос хойш хэрэгжүүлж байгаа. Одоогийн байдлаар 390-ээд оюутан залуус АНУ-д амжилттай суралцаад ирсэн бөгөөд 80-иад нь яам тамгийн газруудад ажиллаж байна. Жишээлбэл: Онцгой байдлын яам, Дэд бүтцийн яам, Сангийн яам, Дэлхийн банк, Азийн банк, Гадаал харилцааны яамдуудад ажиллаж байна.
Хөтөлбөрийн зорилго:
Сурлага сайтай, сурах өндөр эрмэлзэлтэй, гадаад орны их дээд сургуулийн төлбөр төлөх санхүүгийн боломжгүй сурагчдыг АНУ-ын их дээд сургуульд тэтгэлэгтэйгээр элсүүлэн суралцуулж Монгол орны ирээдүйн өндөр мэдлэг боловсрол, ур чадвартай удирдагчдыг төрүүлэн бий болгох бусдаас онцгой хүмүүсийг илрүүлэх, өвөрмөц шинж болон мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэхэд  оршино. 

Тэтгэлэг:
АНУ-ын их дээд сургуулиуд оролцогчийг сургуульдаа элсүүлэх, тэтгэлэг олгох    болон тэтгэлгийн хэмжээг тогтоохдоо тухайн оролцогчийн ТОEFL,/ SAT/ шалгалтын дүн, өргөдлийн агуулга дээр үндэслэдэг. Олон орны чадварлаг хүүхдүүдтэй өрсөлддөг учраас хүүхдүүд маш сайн бэлдэн өндөр оноо авч материалаа сайн бүрдүүлэх хэрэгтэй байдгийг анхаарна уу.

Бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн бүрдүүлэх материалын жагсаалт

1. Эрүүл мэндийн байдлын талаарх эмчийн тодорхойлолт болон урьдчилсан сэргийлэх тарилга, вакцинжуулалт хийлгэсэн тухай тодорхойлолт                                                                                                                   2. Товч намтар буюу CV. Үүнд: сурлага болон хичээлээс гадуурх бусад үйл ажиллагаанд оролцдог байдлаа тусгана / биеийн тамир, спорт, урлаг соёл, олон нийтийн ажил, сонирхол гэх мэт/
3.
Дунд сургуулийн дүнгийн жагсаалт, голч дүн
4
. TOEFL (61-с дээш)
5.
Сургуулийн тодорхойлолт-2
6.
Эссэ буюу зохион бичлэг /2 хуудаснаас илүүгүй/.
- Та яагаад өөрийгөө тэтгэлэг авах ёстой гэж бодож байна.                                                                                          
-Америкт сурах хугацаанд таны зорилго юу байх                                                   
- Боловсрол эзэмшсэний дараах таны төлөвлөгөө.
7. Хэрэв их сургуулийн дундаас шилжиж байгаа бол үзсэн хичээл болон авсан дүнгийн жагсаалт.
8.
Тэтгэлэгийн хэмжээ тодорхой болсны дараа тэтгэлэгт тусгагдаагүй зардлыг эхний нэг жилийн хугацаанд даах санхүүгийн баталгаа. Энэ нь урилга буюу I-20 маягт F-1 оюутан виз авахад зайлшгүй хэрэгтэй.
 9. Гадаад паспортын хуулга.
10.
Зураг 2% авчирна.


Магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүрдүүлэх материалын жагсаалт

1. Эрүүл мэндийн байдлын талаарх эмчийн тодорхойлолт болон урьдчилсан сэргийлэх тарилга, вакцинжуулалт хийлгэсэн тухай тодорхойлолт
2.Товч намтар буюу CV. Үүнд: сурлага болон хичээлээс гадуурх бусад үйл ажиллагаанд оролцдог     байдлаа тусгана / биеийн тамир, спорт,  урлаг соёл, олон нийтийн ажил, сонирхол гэх мэт/
3. Дунд сургуулийн дүнгийн жагсаалт.  Бакалаврын диплом (голч 3.5-с дээш)
4. TOEFL (iBT TOEFL – 80-с дээш)
5. GMAT/ GRE / шаардлагатай бол/
6. Сургуулийн тодорхойлолт-2 
7. Эссэ буюу зохион бичлэг /2 хуудаснаас илүүгүй/.
-Та яагаад өөрийгөө тэтгэлэг авах ёстой гэж бодож байна.
- Америкт сурах хугацаанд таны зорилго юу байх вэ?
- Боловсрол эзэмшсэний дараах таны төлөвлөгөө.
8.
Тэтгэлэгийн хэмжээ тодорхой болсны дараа тэтгэлэгт  тусгагдаагүй зардлыг эхний нэг жилийн хугацаанд даах санхүүгийн баталгаа. Энэ нь урилга буюу I-20 маягт ,F-1 оюутны виз авахад зайлшгүй хэрэгтэй.
9.
Гадаад паспортын хуулга
10.
Зураг 2% авчирна.


Америкийн Нэгдсэн Улсад Бакалаврын дараах мэргэжлүүдийг эзэмших боломжтой
Инженерийн  сургалтууд
Engineering programs
Инженер
Engineering
Механик инженер
Mechanical Engineering
Цахилгааны инженер
Electrical Engineering
Барилгын инженер
Construction Engineering
Компьютерын инженер
Computer Engineering
Иргэний барилгын инженер
Civil Engineering
ХАА биосистемийн инженер
Agricultural and Biosystems Engineering
Гар үйлдвэрийн инженер
Industiral Engineering
Үйлдвэрийн инженер
Manufacturing Engineering

Дэлгэрэнгүй жагсаалтыг энд дарж үзээрэй




Америкийн Нэгдсэн Улсад дараах мэргэжлүүдээр Магистрын зэрэг эзэмших боломжтой
Магистрын сургалт
Master Degrees
ХАА болон Био технологийн инженер
Agricultural & Biosystems Engineering
ХАА-н Эдийн засагч
Agricultural Economics
ХАА-н боловсрол
Agricultural
Архитектур
Architecture
Био хими
Biochemistry
Биологи
Biology
Ургамал судлал
Botany
Бизнесийн удирдлага
Business Administration
Бизнесийн удирдлага (МBA)
Business Administration (MBA)
Бизнес
Business-to-Business
Үр тариа судлал
Cereal Science
Хими
Chemistry
Иргэний барилгын инженер
Civil Engineering
Харилцаа холбоо
Communication
Ниймийн хөгжил
Community Development
Комьпютерийн шинжлэх ухаан
Computer Science

Дэлгэрэнгүй жагсаалтыг энд дарж үзээрэй



Холбоо барих:
Хаяг: Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн зүүн талд 30 дугаар байр 13 давхар