Tuesday, March 30, 2010

Сэтгэхүйн энерги

Өнөөдөр хvмvvс энергитэй байхыг их хvсдэг болж, тэр ч газар энергитэй, энергижнэ гэж зорьдог болсон, энергээ эргэлтэнд оруулсан ч орон нутаг, газар орон байх болжээ.Янз янзын энерги байна. Тэгэхээр хvмvvс ямар энергийн тухайгаа яриад байгаагаа бас ойлгох шаардлагатай. Хvмvvсийн яриад байгаа энэ байгалиас, хvмvvсээс авах гээд эрж хайгаад буй энерги нь сэтгэхvйн энерги юм. Сэтгэхvйн энерги гэж ярьж занших хэрэгтэй. Энэ тухай би тайлбарлах гэсэн юм.

Monday, March 29, 2010

Өөрийгөө л болгочих

Нацагийн Багабанди
Хүний гар харалгүй өөрийгөө л болгочих. Хүн бүхэн өөрийгөө болгочих хэмжээнд байх юм бол манай нийгэм тэр чигээрээ тэнүүн жаргалтай байх сан. Даанч тэжээдэг нь цөөрөөд, тэжээврүүд нь олширчихож. Хүн бүр өөрт ногдсон, хийх ёстой ажлаа бүр жинхэнэ эзний ёсоор, хэний ч шахалт шаардлагагүйгээр товхийтэл сайн хийчихдэг бол болж байгаа нь тэр.

Friday, March 19, 2010

Wall plant interior

Үнэхээр өөрийн гэр болон албан газрынхаа нэг ханыг ингээд янзалчихвал үнэхээр хамаг стресс тайлагдахаар байгаа биз дээ?

Муухай явдлыг жигшье

Нацагийн Багабанди

 Хүн ухаантай сайхан амьтан мөртлөө ухаангүй муухай явдлаар дүүрэн. Ертөнцийн сайхан, муухайг ялгаж салгах цорын ганц ухаант амьтан байтлаа сайхнаас зугтаж, муухай руу зүтгэх нь ухаанд багтамгүй хачирхалтай. Гэнэн хэнэггүй зангаасаа болоод муу муухайд гэнэ сэнэгүй гэнэдэж хутгалдах учир тавилан бий. Муу муухайг нь таньж мэдсээр байж бузар муухай шавар шалбааг мэт зүйл рүү өөрөө хэнэг ч үгүй алхаад орчихдог ухаангүй тэнэг үйлдэлтнүүд цөөн биш.

Wednesday, March 17, 2010

Myanga negen shoniin ulger 1

  Єгїїлэх ину: Эрт урьд цагт Энэтхэг ба хятадын арал дээр, амь сахих цэрэгтэй , албат олон зарцтай , эртний Сасан хааны удмын нэгэн хаан байжээ . Тэр хаан хоёр хїїтэй юмсанжээ . нэг нь эр бие гїйцсэн нєгєє нь идэр залуу бєгєєд хоёулаа ихэд баатар зоригтой атал ах нь дїїгээ алдар гавъяагаар арай илїї байжээ . Ах нь улс гїрнээ эзэгнэж , албат иргэдээ захиран нутаг хошуу, улс гїрнээ их л хїндтэй бїлгээ . Ахы нь Шахрияр хаан, дїїгий нь Шахземан хаан гэдэгб айжээ .

Thursday, March 11, 2010

Унтлагын өрөөнд байрлуулахад тохиромжтой тасалгааны ургамал

Унтлагын өрөөнд элдэв хурч үнэр гаргадаггүй, овор багатай, ус болон гэрэл бага шаарддаг хамгийн гол нь шөнө фотосинтезын процесс явуулж хүчилтөрөгч  ялгаруулдаг ургамлуудаас сонгон байрлуулах хэрэгтэй. Үүнд ихэнх төрлийн кактуснууд болон суккулент ургамлыг дурьдаж болох юм. Жишээ болгон дараах ургамлуудыг орууллаа.

ХУЛАН БИД ХОЁР

Арван долоон нас ч дээ. Хєєрхий. зайлуул. Би тэгэхэд єєрийгєє эр хvнд тооцож  явжээ. Гэтэл тэр зун ёстой шалчгар эр болохоо мэдсэн юм. Долдугаар сарын нэгэн єдєр би нутгийнхаа Чингис хаан болоод тvvний залуу гэргийн хамт сумынхаа

Лууван, төмсөөр уралдааны машин бүтээжээ

Британийн эрдэмтэд анх удаа хүнсний бүтээгдэхүүнээр уралдааны машин бүтээжээ. “Формула-3” ангиллын уралдааны машины их биеийг лууван, төмсний цардуул болон маалингаар хийсэн бол хөдөлгүүр нь шоколадаар ажилладаг тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээлэв.

Нөхрөө харж биеэ зас

 “Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хор” гэх монгол үгийг хүн бүр цээжээр мэддэг мөртлөө амьдралд мөрдөхдөө алданги ононги. Сайн нөхрийг дагасан хүн түнэр харанхуйд ч сар саруулд яваа хүн шиг саад тотгоргүй зорьсон газраа хүрнэ. Ханилж түшсэн

Гомдлыг уураар тайтгаруулдаггүй, галыг тосоор унтраадаггүй

Н.БАГАБАНДИ

 Гомдол бол сэтгэлд шивсэн өргөс билээ. Зүрхэнд шивсэн өргөс ч гэж хэлж болно. Гарт орсон өргөс тэрхэн хэсэгтээ тээртэй байдаг бол сэтгэл зүрхэнд шивсэн өргөс бүх биед нэн зовиуртай. Гарт орсон өргөс гарын дор, ядаж төдөх юмгүй түүнийг амархан сугалаад авчихна. Сэтгэл зүрхэнд шивсэн өргөс гараас хол, сугалан хаях тийм ч амаргүй. Гэхдээ зүрхний өргөс огт авагддаггүй зүйл биш.

Хүмүүжил хүнийг бүтээдэг

Хүний хорвоод амьдарч, хүж дэлхийгээр хөндлөн гулд газар тамгалан алхахын тулд хүнд хоёр хөл заяасан. Энэ бол тэнгэр бурханы хайрласан хишиг. Эрхтэн бүтэн төрүүлсэн эцэг, эхийн ач. Хүний хорвоог туулах нэгэн насанд хоёр хөлнөөс дутуугүй хэрэгцээтэй өөр хоёр зүйл бий. Нэг нь, хүний дайтай амьдрахад сайн боловсрол шаардагдана. Нөгөөх нь, хүн шиг хүн байхад сайн

Хэлэх үгийг эзэнд нь

Н.БАГАБАНДИ

Хэлэх үгийг эзэнд нь, тавих морийг ижилд нь” гэдэг гүн утгат үгийг өвөг дээдэс маань сургаж, бидэнд хичээнгүйлэн захиж, хишиг болгон өвлүүлсэн. Чиний төлөө сайн үйл хийж, чамд туулайн чинээ ч бай, уулын чинээ ч бай тус хүргэсэн хүнд чин сэтгэлийн талархлаа чихэнд чимэгтэй эелдэг зөөлөн үгээр илэрхийлэн хүргэ

Wednesday, March 3, 2010

Нойрыг унтаж барахгүй, сэрж барна.

Нойрыг унтаж барахгүй, сэрж барна. Энэ үгийг хэн, хэзээ анх хэлснийг мэдэхгүй. Их л эрт хэлэгдсэн байх. Сургаал үг урт настай байх тусам хүч ихтэй, ач тус нь далай мэт уужим. Хүний амьдралд алтнаас илүү үнэ цэнэтэй алдарт энэ үгийг би их хожуу, оюутан болсон хойноо нэгэн ухаант хүнээс анх сонссон юм. Энэ хүн бол Дондогийн Цэвэгмид гуай байлаа.