Friday, December 24, 2010

Вэбийн сангаас

Гадаадад үнэгүй сурах боломж


Тэтгэлэг буюу Scholarship  гэдэг нь scholar буюу эрдэмтэн хүн гэдэг үгнээс гаралтай. Тэр ч утгаараа оюуны хөгжил, сурч боловсроход олгодог санхүүгийн дэмжлэг юм. Харин  манайхан тэтгэлэг гэдэг үгээр орлоггүй, ядуу хүнд өгдөг тусламж хэмээн ойлгох хандлага, сэтгэхүй бий. Та энэ сайтаас гадаад суралцах бүхий л боломжууд, тэтгэлэг авахын тулд ямар бэлтгэл хангах ёстой гээд л боловсролын чиглэлийн тодорхой мэдээллүүдийг авах боломжтой.
Кино, нэвтрүүлэг үзэх
Технологийн ачаар та бүхэн Монгол кинонууд, хүшин шог хөтөлбөрүүдийг үнэгүй үзэх олон боломжийг нэгэнт атгажээ. Бүх мэдээлэл, заавар Монгол хэл дээр тул илүүг нуршихын оронд вэб сайтын хаягийг орууллаа. Та бүхэн харьцуулж үзээд өөрсдийн сонголтоо хийнэ үү. Эдгээр сайтаас та дуртай кино, клипээ үзэж, дуу сонсох боломжтой.

Ажиглагч сайт


Сэтгүүлч Д. Цэрэнжавын энэ сайт маш хэрэгтэй мэдээллийг танд өгнө. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар нийтлэл нэвтрүүлэг гарч, тэд үнэн бодитой , тэнцвэртэй мэдээлэл өгөх үүргээ хэр зэрэг биелүүлж байгааг олж мэдээрэй. Зөвхөн иргэн таны төлөө үйлчлэх ёстой телевиз радио, сонинууд маань хаана юугаа хийж явааг тандах тун боломжийн хуудас юм шүү.

Шилдэг сайтууд


Ямар нэгэн үг бичихэд холбоотой үгнүүд гарч ирэх ба мөн утгын тайлбартай. Флашаар хийгдсэн тун сонирхолтой сайт юм. http://www.fuzzmail.org/- имэйл хаяг болон захиа явуулах хаягаа мөн захиагаа бичээд шууд явуулна. Хуулбар нь таны и-мэйл хаягт очих бөгөөд энэ сайт нь и-мэйл хаягийн сервер гэх мэт нь гэмтэлтэй үед аминд орох юм байна.
Янз бүрийн хүмүүсийн хэдэн зуун хайрын захиаг эндээс уншаарай


Оюутан таны мэдэж байхад илүүдэхгүй вэбүүд


Толь бичгүүд. Нэвтэрхий толь, цахим тооцоолуур, газрын зураг шинэ мэдээ мэдээллүүд болон хайлтын системүүд. Оюутан танд хэрэгтэй сайт шүү.


Яагаад газар хөдөлдөг вэ? Яаж CD бичдэг вэ? Гэх мэт маш олон сонин содон этгээд асуултын хариултыг та эндээс олно. Магадгүй танд одоо үнэхээр мэдэхийг хүссэн зүйл байгаа бол хандаад үз л дээ. Компьютер, электроник, автомашин, шинжлэх ухаан , зугаа цэнгэл, болон хүмүүсийн тухай энд бий. Агуулга ихтэй сайт гэж дүгнэж болно.


Энэ сайтыг мэдэхгүй хүн байхгүй. Free юм уу shareware  зэрэг хэдэн мянган программыг эндээс маш нарийн ялгалтаар ҮНЭГҮЙ татаж авч болно. Хаа газрын оюутнууд ядуу гэгддэг хойно. Үнэгүй юм байдгыг мэдээд аваарай

Компьютер таймс сэтгүүл. 2009-04 сар №03/030/
Бэлтгэсэн. Б. Ихтамир

No comments: