Ардчилалын жишээ орон болсон АНУ-д явуулсан нэгэн судалгаагаар нийт хүн амын 40% нь бүрэг ичимхий гэсэн дүн гарсан. Үүнээс харахад энэ дүн манай улсад илүү өндөр байх нь мэдээж. Бүрэг ичимхий байдал нь хувь хүний хөгжлийг удаашруулахаас гадна улс орны хөгжилд ч сөрөг нөлөөтэй. Хэрхэн амжилтанд хүрэх, өөрийгөө хөгжүүлэх талаар олон ном уншиж байснаас тэмдэглэж авсан хэдэн зөвлөмжийг эрхэм уншигч таньд толилуулж байна.
Хүн өөртөө хийх хамгийн муу зүйл бол өөрийгөө үнэлэхгүйд оршдог. Ямар ч үндэстэн, ямар ч хүн байгалаас заяасан байдлаараа бусдаас илүү байдаггүй. Зөвхөн өөрийн гаргасан хүч хөдөлмөр, хөгжүүлсэн зүйл, хийсэн бүтээлээрээ бусдаас илүү байж болно. Хувь хүнийхээ хувьд бахадмаар шинэчлэлтийг байнга хий. нгэснээрээ та өмнөө байгаа саад бэрхшээлийг даван гарч амжилтанд хүрч чадна.
Өөрийгөө бусадтай харьцуулахаа боль.
Зарим нэг талаараа танаас арай илүү гарч чадсан хүмүүстэй өөрийгөө харьцуулснаас болж өөртөө эргэлзэх байдал үүсдэг. Энэ үед хүн бүр давуу ба сул талтай байдаг гэдгийг санаж яв. Таньд ч гэсэн бусдаас ялгарах нэг давуу тал байгаа. Харин түүнийг олж мэдэх нь л чухал.
Цаг ямагт өөрийгөө хөгжүүлж, шинэ зүйлийг сурч мэдэж бай.
Мэдлэгийнхээ хүрээг тэлсэнээр хүнтэй ярих сэдвээр тасрахгүй байх ба хүний өмнө эвгүй байдалд орохоос сэргээлнэ. Бусдын мэдэхгүй тэр зүйлсийг олж мэдсэнээр өөртөө итгэх итгэл улам нэмэгдэнэ.
Шоолуулахаас айх хэрэггүй.
Ихэнхи хүмүүс ямар нэгэн зүйл хийгээд хүний доог болсноос хийхгүй байж, сэтгэлийн шаналалаас салахыг сонгодог. Хэлний бэлтгэл ангид англи хэл сурч байхад зарим найзууд минь алдаа их гаргадаг ч зоригтой ярьцгаадаг байсан. Тэд нарыг алдаа гаргахад өмнөөс нь би ичиж, илүү сайн мэддэг атлаа алдаа гаргахаас айн ярьдаггүй байсан. Цаг хугцаа өнгөрөх тусам тэд илүү сайн болж харин би хөгжихгүй нэг хэвэндээ байгаагаа мэдэрч эхэллээ. Тэгээд л ичих, алдаа гаргах, хэрэгтэй бол зэмлэл хүлээхэд ч бэлэн зоригтой ярих хэрэгтэй гэдгийг би ухаарсан юм. Алдаа гаргаж байж гайхамшигт хүрдэг. өөрийн сул талыг өөгшүүлж, буруу зүйл хийхээсээ айгаад байвал хэзээ ч өөрчлөгдөн хөгжихгүй шүү дээ.
Зоригтой байж сур.
Хүний сэтгэл санаа биеийн байдал хоёр нарийн уялдаа холбоотой байдаг. Толгой гудгар, мөр хавчсан, нуруу бөгтөр, уйтгартай царай гаргах тохиолдолд хүн өөрийгөө эрч хүчгүй, сул доройг мэдэрдэг. Тиймээс та өөртөө итгэл дүүрэн, харц дээгүүр, мөр цэх алхаад нэг үзээрэй. Зоригтой шийдэмгий байж ухаалаг, эрс алхмуудыг байнга хийж байх хэрэгтэй. “хулчгар хүн үргэлж ялагддаг”
Хүнтэй ярихдаа сэтгэл хөдлөл, дуу хоолойныхоо өнгийг тохируулж сурах.
Сонсож байгаа хүмүүсийнхээ анхаарлыг алдахгүй байхын тулд та дууныхаа өндөр нам, чанга сулд анхаараад зогсохуй өөрийн хэлэх гэсэн зүйлээ хурдан, товчхон хэлж, гол утгаа илэрхийлж сурах хэрэгтэй. Хэт нэг бүрчлэн ярих, оновчгүй үг хэрэглэх нь тохиромжгүй байдаг.
“Залхмаар яриаг үхтлээ сонсох гэдэг хамгийн аймшигтай үхэл мөн”
Марк Твейн
Өглөөг инээмсэглэн угтаж, төвөгтэй ажилаа түрүүлж хийх байдлаар өдрийг эрт эхлүүл.
“Унтах идэх уруудахын цондон” гэж монгол ардын зүйр цэцэн үг байдаг. Залхуу хойрго зантай л бол та сурахаас, бодохоос, ажиллахаас зугтана. Энэ хэмжээгээр ядуу, зүдүү амьдарна. “эзэн хичээвэл заяа хичээнэ”
Эх сурвалж: МУИС-н номын сан
No comments:
Post a Comment