Friday, December 24, 2010

Монголын тухай 18 баримт

  • Монгол улс нь газар нутгийн хэмжээгээр Азийн зургаа, дэлхийн 18 дахь том тусгаар улс. Далайд гарцгүй хоёр дахь том улс.
  • Тусгаар орнуудаас нэг хүнд ногддог нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг.
  • Монгол нутгийн тэнгэр жилийн дунджаар 257 хоног нь цэлмэг байдаг.
  • Монголын говь дэлхийн тав дахь, Азийн хамгийн том цөл.

  • Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Жилийн дундаж хэм нь цельсийн -1.3.
  • Монголын эзэнт гүрэн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том эзэнт гүрэн. Далайн чанад дахь эзэмшил нутгуудыг нь багтаавал зөвхөн Британийн эзэнт гүрэн л Монголын эзэнт гүрнээс том газар нутагтай байв.
  • Түүхэн дэх коммунист засаглалт хоёр дахь улс. Монгол Улстай дипломатхарилцаа топгоосон коммунист бус засаглалтай анхны улс Энэтхэг. Хоёр улс 1955 оны 12 сард дипломат харилцаа тогтоожээ.
  • Увс нуурын сав газар болон Орхоны хөндий ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй.
  • Газар нутаг нь далайн төвшнөөс дунджаар 1580 метр өндөр. Дэлхийн хамгийн өндөрлөг орны нэг.
  • Монголын цэнгэг усны 70 хувийг эзэлдэг Хөвсгөл нуур дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг. Хөвсгөл нуур усны хэмжээгээрээ Азийн хоёр дахь том цэнгэг уст нуур.
  • 1991 онд байгуулагдсан Монголын хөрөнгийн бирж дэлхийн хамгийн жижиг бирж.
  • Хүн амын тоогоор дэлхийд 138-д ордог. Хүн амынх нь 59 хувь 30-аас доош насныхан.
  • НҮБ-ын тооцоогоор 1990-ээд оноос хойш нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо нь дэлхийн өөр ямар ч орныхоос хурдан буурсан. 1970-1975 онд нэг монгол эмэгтэйд 7 хүүхэд ногдож байсан бол энэ тоо 2005-2010 онд дөрөв дахин буурч 2 болжээ.
  • 2008 оны Бээжингийн олимп хүртэл зуны олимпийн алтан медальгүй атлаа хамгийн олон хүрэл, мөнгөн медальтай улс байв. Өөрөөр хэлбэл, олимпоос алтан медаль хүртээгүй орнуудыг медалийн чанараараа тэргүүлж байлаа. Өдгөө олимпийн хоёр алт, долоон мөнгө, арван хүрэл медальтай.
  • 2002 онд Умард Ирландын Ольстерийн их сургуулийн профессор Ричард Линн, Финляндын Тамперийн их сургуулийн эрдэмтэн Тату Ванханен нарын хэвлүүлсэн "IQ ба Үндэстнүүдийн өв" номонд бичсэнээр Монгол Улс иргэдийнхээ IQ-ний дундаж төвшингөөр 81 тусгаар орноос 17-д жагсдаг. Монголчуудын оюуны чадамжийн дундаж үзүүлэлт IQ  нэгжээр 98 бөгөөд энэ нь Австрали, Дани, Франц, АНУ-ынхтай ижил, Финлянд, Орос, Израиль, Грекзэрэг орныхоос илүү юм.
  • Үлэг гүрвэлийн чулуужсан өндөг анх 1920-иод онд Монголын говиос олдсон.
  • Хиндү болон бурхны шашны гаруда шувууг албан ёсны бэлгэдлээ болгосон гурван улсын нэг. Гаруда буюу хангарьд шувуу Улаанбаатар хотын сүлд бөгөөд Богд Хан уулыг хамгаалагч гэгддэг.

    Эх сурвалж: Үнэн сонин 2010,2,23 №032

No comments: