Эртний Хятадын анагаах ухаанд төрөл бүрийн үр, жимсээр дэр хийж хэрэглэх нь биеийн энерги, хийг тогтворжуулдаг гэж судар номноо тэмдэглэсэн байдаг байна.
Тухайлбал, буудайн үрээр хийсэн дэр нь даралт тогтворжуулах ач тустай бол чацаргана жимсний үрээр хийсэн дэр нь тархины даралттай, шөнө хөлөрдөг хүүхдэд тэр тусмаа нярай хүүхдэд онцгой ач холбогдолтой байдаг гэнэ. Энэ нь хүүхдийн хөлрөхийг бууруулж, шөнө уйлагнахыг эрс багасдаг аж.
Сүүлийн үед Хятадад чацарганы үрээр хийсэн дэр олдохгүй байгаа тул Бээжинд байгаа монголчууд Монголоосоо чацарганы үр захиж, дэр хийлгэн хүүхдэдээ болон өөрсдөө дэрлэх болжээ. Чацарганы үрээр хийсэн дэр нь анхилуун үнэртэй төдийгүй чамгүй үнэтэй байдаг аж.
Учир нь чацаргана хэмээх тэр өчүүхэн жимсний дотор 1 ширхэг л үр байдаг байна.
Н.Солонго /Гэр бүл судлаач/
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment