Tuesday, March 30, 2010

Сэтгэхүйн энерги

Өнөөдөр хvмvvс энергитэй байхыг их хvсдэг болж, тэр ч газар энергитэй, энергижнэ гэж зорьдог болсон, энергээ эргэлтэнд оруулсан ч орон нутаг, газар орон байх болжээ.Янз янзын энерги байна. Тэгэхээр хvмvvс ямар энергийн тухайгаа яриад байгаагаа бас ойлгох шаардлагатай. Хvмvvсийн яриад байгаа энэ байгалиас, хvмvvсээс авах гээд эрж хайгаад буй энерги нь сэтгэхvйн энерги юм. Сэтгэхvйн энерги гэж ярьж занших хэрэгтэй. Энэ тухай би тайлбарлах гэсэн юм.

Monday, March 29, 2010

Өөрийгөө л болгочих

Нацагийн Багабанди
Хүний гар харалгүй өөрийгөө л болгочих. Хүн бүхэн өөрийгөө болгочих хэмжээнд байх юм бол манай нийгэм тэр чигээрээ тэнүүн жаргалтай байх сан. Даанч тэжээдэг нь цөөрөөд, тэжээврүүд нь олширчихож. Хүн бүр өөрт ногдсон, хийх ёстой ажлаа бүр жинхэнэ эзний ёсоор, хэний ч шахалт шаардлагагүйгээр товхийтэл сайн хийчихдэг бол болж байгаа нь тэр.

Friday, March 19, 2010

Wall plant interior

Үнэхээр өөрийн гэр болон албан газрынхаа нэг ханыг ингээд янзалчихвал үнэхээр хамаг стресс тайлагдахаар байгаа биз дээ?

Муухай явдлыг жигшье

Нацагийн Багабанди

 Хүн ухаантай сайхан амьтан мөртлөө ухаангүй муухай явдлаар дүүрэн. Ертөнцийн сайхан, муухайг ялгаж салгах цорын ганц ухаант амьтан байтлаа сайхнаас зугтаж, муухай руу зүтгэх нь ухаанд багтамгүй хачирхалтай. Гэнэн хэнэггүй зангаасаа болоод муу муухайд гэнэ сэнэгүй гэнэдэж хутгалдах учир тавилан бий. Муу муухайг нь таньж мэдсээр байж бузар муухай шавар шалбааг мэт зүйл рүү өөрөө хэнэг ч үгүй алхаад орчихдог ухаангүй тэнэг үйлдэлтнүүд цөөн биш.

Wednesday, March 17, 2010

Myanga negen shoniin ulger 1

  Єгїїлэх ину: Эрт урьд цагт Энэтхэг ба хятадын арал дээр, амь сахих цэрэгтэй , албат олон зарцтай , эртний Сасан хааны удмын нэгэн хаан байжээ . Тэр хаан хоёр хїїтэй юмсанжээ . нэг нь эр бие гїйцсэн нєгєє нь идэр залуу бєгєєд хоёулаа ихэд баатар зоригтой атал ах нь дїїгээ алдар гавъяагаар арай илїї байжээ . Ах нь улс гїрнээ эзэгнэж , албат иргэдээ захиран нутаг хошуу, улс гїрнээ их л хїндтэй бїлгээ . Ахы нь Шахрияр хаан, дїїгий нь Шахземан хаан гэдэгб айжээ .