Sunday, August 9, 2015

Õ¿ç¿¿íèé ¿ð÷ëýýñ àðèëãàõ àðãà



Эмэгтэй хүний насыг хүзүү, гар хоёр нь л илчлээд өгдөг гэлцдэг. Тэгвэл яаж хүзүүгээ “мөнхийн залуу” байлгах вэ. Энэ талаарх зөвлөгөөг танд хүргэе. 
-Нэг шилэн аяга усанд лимоны шүүс 1 хоолны халбага, мөн спирт 1 хоолны халбага, давс 1 цайны халбагыг тус тус хий. Хүзүүгээ цэвэрлээд хөвөнг ашиглан дээрх холимгоос түрх. Ийнхүү түрхсэнийхээ дараа угаах хэрэггүй. Хүзүү чинь хатаж эхлэнгүүт хурууны өндгөөрөө тэжээлийн тос зөөлөн түрх. Үүнийг 7 хоногт 3 удаа хийвэл хүзүү чинь сайхан болоход тусална. 
-Эрүү болон хүзүүний чинь арьс суларч эхэлвэл хэдэн давхар бинт аваад шилэн аягатай усанд нэг цайны халбага давс хийн түүндээ дүрж, асуудалтай газраа тавиад гадуур нь хуурай зүйлээр ороо. Үүнийг хагас цаг байлгах хэрэгтэй. Долоо хоногт 2 удаа ийнхүү хийснээр унжсан арьс чангарах болно. 
Хүзүүний арьсанд далайн давс сайн нөлөө үзүүлдэг гэдгийг санахад илүүдэхгүй. 
-Хүнсний исгэгч буюу дрожийг зуураад хүзүүндээ 30 минут тавь. Ийм төрлийн маск нь арьсыг сайтар чангалдаг. Бүтэн сарын турш нэг өдөр өнжөөд ийм маск тавих хэрэгтэй. Үүний үр дүн хагас жилийн турш мэдрэгдэх болно. Дараа нь энэ маскийг мөн давтан тавих боломжтой. Тэр байтугай нүүрний арьсандаа ч дээрх маскийг тавьж болох юм.  
-Хүзүүнд үрчлээ үүссэн тохиолдолд төмсний нухшийг 1цайны халбага глицерин болон 1 цайны халбага оливын тостой холин бүлээнээр нь маск тавина. Энэхүү маскийг 15-20 минут тавьсны дараа бүлээн усаар угааж арилгана. Хэд хэдэн удаа ийнхүү тавьсны дараа хүзүүний үрчлээ арилдаг. 

Sunday, July 19, 2015


Hydroponics - Greenhouse Tomato Farming


4 berh


Thursday, June 18, 2015

Харь улсад ДОМОГ болсон Хамаг Монголын гүнжүүд

Харь улсад домог болсон Хамаг Монголын гүнж нар тун олон бөгөөд тэдгээрийн анхдагчид нь Чингис хааны Хожин, Алага, Алалтун, Цэцэйхэн, Толой нарын таван охин бөлгөө. Чингис хаан өөртөө дагаар ирсэн томоохон аймаг ханлигуудтай эв найртай харилцах, олон овог аймгийг өөртөө нэгтгэн захирч байх үүднээс өөрийн сурвалжит гүнж охидыг овог

Monday, June 8, 2015

"Батсежү"-гийн бээлий импортын бээлийнээс илүү чанартай

2013 оны байдлаар Монгол Улсад долоон аж ахуй нэгж, 10 орчим хувь хүн ажлын бээлий үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байжээ. Харин зарим нэгэн шалтгааны улмаас дотоодын ажлын бээлийний үйлдвэрлэл хумигдаж, тогтвортой ажиллагаа явуулж байгаа цөөн аж ахуйн нэгж болон иргэд үлдсэн болохыг салбарын үйлдвэрлэгчид онцолж байна.

Sunday, June 7, 2015

“Чөлөөлөх дайн”

1945 оны 8 дугаар сарын 10-нд маршал Чойбалсан  Монголын ард түмэнд  хандан радиогоор БНМАУ нь Японд ариун дайн зарласнаа мэдэгдэж  хэлсэн үгэндээ Монгол Улсын иргэд ээ, Барга, Цахар, Харчин, Өвөр Монголын иргэд ээ, өнөөдөр   манай арми хил давж, Өвөр Монголын нутагт нэвтэрч, маш хурдтай урагш давшлаа. Энэ нь бидний мах цусны тасархай болох Өвөр Монголыг чөлөөлж, эрх чөлөөг олгохын төлөөх үйл хэрэг юм гэжээ.