2013 оны байдлаар Монгол Улсад долоон аж ахуй нэгж, 10 орчим хувь хүн ажлын бээлий үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байжээ. Харин зарим нэгэн шалтгааны улмаас дотоодын ажлын бээлийний үйлдвэрлэл хумигдаж, тогтвортой ажиллагаа явуулж байгаа цөөн аж ахуйн нэгж болон иргэд үлдсэн болохыг салбарын үйлдвэрлэгчид онцолж байна.
Ажлын бээлий нь уул уурхай, барилга зэрэг өсөлтөөрөө тэргүүлж байгаа салбаруудад голчлон хэрэглэгддэг гэсэн утгаараа эрэлт хэрэгцээ нь нэмэгдэх боломжтой бүтээгдэхүүн юм. Гэхдээ дотоодын үйлдвэрлэгчид нэгж бүтээгдэхүүнд ногдох зардлыг бууруулах боломж хомс байгаатай холбоотойгоор импортын бүтээгдэхүүнтэй үнийн хувьд өрсөлдөх боломжгүй болж байгааг "Батсежү" ХХК-ийн ерөнхий менежер Б.Болортуяа дурдсан юм.
Монгол хүний бие болон цаг агаарын онцлогоос хамаарч импортын бээлийтэй харьцуулахад илүү чанартай
Тус компанийн үйлдвэрлэдэг бээлий монгол хүний бие болон цаг агаарын онцлогоос хамаарч импортын бээлийтэй харьцуулахад илүү чанартай, зузаан бөгөөд том хэмжээтэй бээлий үйлдвэрлэдэг ажээ.
Одоогоор тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахуйц хүчин чадалтай юм.
Батсежү ХХК холбогдох утас:
95998666, 96657110
No comments:
Post a Comment