Гэрийн нөхцөлд арьсыг гоё болгодог
хамгийн үр дүнтэй, шилдэг арга бол МӨС юм. Мөс нь арьсыг чангалж, нөсөө
толыбг арилган өнгөлөг болгодог. Та заавал хэрэглээд үзээрэй.
Ногоон цайтай мөс
Хэрэгтэй зүйлс:
- 1 стакан бүлээн цэвэр ус
- 1 ширхэг ногоон цай
- Витамин E – 5 ширхэг ( эмийн сангуудаар зардаг даа капсултай байдаг. 1 ширхэг нь 200-300 хооронд байдаг санагдана.)
Стакантай бүлээн усан дээрээ ногоон
цайгаа хийгээд 1 минут байлгана. Ингээд 5 ширхэг Е витаминаа задлаад
ногоон цайн дээрээ хийгээд сайтар хутгана. Ингээд л мөсний савандаа
хийгээд хөлдөөгчиндөө хийнэ дээ.
Сүүтэй мөс
Хуурай арьсанд хамгийн тохиромжтой. Энэ
нь таны арьсыг цэвэрлэж, чийгшүүлнэ. Сүүгээ түүхийгээр нь мөсний
савандаа хийж хөлдөөгөөд л болоо. Мөс хайлж дууссаны дараа 20 минут
байлгаад бүлээн усаар угаагаарай.
Лимонтой мөс
1 стакан халуун усанд тал лимоны шүүсийг
хийгээд сайтар хутгана. Лимоноо хэрчээд хийсэн ч болно. Ингээд усаа
хөрөнгүүт мөснийхөө саванд хийгээд хөлдөөгөөд л бэлэн болно.
Тослог арьстай хүн өдөр бүр, хуурай арьстай хүн өнжөөд нэг удаа арьсаа арчаарай. Өглөө
ч болно, орой унтахын өмнө ч болно. Усанд орсныхоо дараа арьсаа мөсөөр
арчвал бүр ч илүү үр дүнтэй. Учир нь нээгдсэн арьсны нүх сүвийг агшаах
үйлчилгээтэй. Мөс нь хэт хайраад байвал мөсныхөө гадуур нимгэн даавуу хийж байгаад арьсаа арчсан ч болно. Мөсөөр арчсаны дараа чийгшүүлэгч тос түрхээрэй.
http://beautymall.mn/post/831
No comments:
Post a Comment