Хүр эрвээхэйн нислэг есдүгээр сарын эхэн хүртэл үргэлжлэх талаар бид өмнө мэдээлж, тэдгээртэй хэрхэн тэмцэх тухай ЗӨВЛӨМЖ
өгсөн билээ. Тэгвэл эрвээхэйг устгаж байгаа эсэх, хүний эрүүл мэнд,
байгаль орчинд хортой эсэхийг Ойн судалгаа, хөгжлийн төвийн Ой хамгаалал
үржүүлэг нөхөн сэргээлтийн албаны дарга Б.Ганзоригоос тодрууллаа.
-Сибирийн ойд түймэр гарснаас болж хүр эрвээхэйн нүүдэл гарсан гэж хүмүүс ярьж байна. Ингэж олширсны шалтгаан юутай холбоотой вэ?
-Хүмүүс Сибирьт түймэр гарсны дараа эрвээхэйн нүүдэл орж ирсэн гэж бодоод байх шиг байна. Яг түймрээс шалтгаалаад энэ эрвээхэй нисэх болсон тохиолдол одоогоор байхгүй. Өрөөсгөл хүр эрвээхэй бол манай оронд байдаг үндсэн шавьж юм.
Зарим нутгуудаар 2015 оноос, хотын ойр орчимд 2016 оноос энэ эрвээхэйн хэт олшрол буюу тоо толгойн хэмжээ олон болох аюултай үзэгдэл ажиглагдаж байна. Дараа жил арга хэмжээ авахгүй бол энэ хэвээр олширно гэсэн үг. Гэхдээ засгийн газарт санал оруулж, нөөц хөрөнгөнөөс үүнтэй тэмцэх арга хэмжээ авах болно.
-Энэ эрвээхэйг устгах арга хэмжээ авна гэсэн. Урьд жилүүдэд ой дээгүүр нисдэг тэргээр хор цацаж устгал хийж байсан. Тийм арга хэмжээ авах уу?
-Хүрэнцрийн үе шатанд байх үед нь тийм аргаар тэмцдэг. Одоо эрвээхэй нисэж байгаа үед гэрлээ асаан дуудан цуглуулж, тэдгээрийг уутлах аргаар тэмцэнэ. Одоогоор Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгийн Мандал сум, Булганы Тэшиг, Хутаг өндөр сумуудад энэ эрвээхэйгээс хамгаалах ажил газар дээр нь хийж байна.
Эрвээхэйн нислэгийн үе шат наймдугаар сарын эхэн үеэс есдүгээр сарын эхэн хүртэл үргэлжилнэ. Эр эрвээхэй үржилд ороод, эмэгчин эрвээхэй өндгөө шахаад үхдэг.
Өндөглөөд дараа жил нь модонд хөнөөл учруулах, гамшгийн хэмжээнд хүрэх магадлалтай байгаа учраас нэлээн аюултай юм. Ийм учраас төр засагт анхааруулах, төсөвт тусгуулах зэрэг ажлыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Ойн судлал, хөгжлийн төвөөс зохион байгуулж байна.
-Эрвээхэйн үржлийн үе шатуудаас товчхон ярихгүй юу. Ямар үедээ энэ шавьж хортой байдаг вэ?
-Судлаачид бүрэн хөгжилтэй шавьж, дутуу хөгжилтэй шавьж гэж хоёр ангилдаг. Одоо нисч байгаа өрөөсгөл хүр эрвээхэй бүрэн хөгжилтэй буюу дөрвөн үе шат дамждаг. Энэ дөрвөн үе шатыг дамжихад ганцхан жилийн хугацаа зарцуулдаг.
Хүрэнцэр болоод долоодугаар сар хүртэл модны ногоон бие масс буюу шилмүүс, навчаар хооллоно. Дараа нь хүрэнцрээс хүүхэлдэйн үе шат руу шилжинэ. Хүүхэлдэйн үе шат нь наадмын үед тохиодог. Хүүхэлдэйнээс эрвээхэй болох үе шат наймдугаар сарын эхэн үеэс есдүгээр сарын эхэн хүртэлх хугацаанд тохиодог. Есдүгээр сарын эхэн үеэс өндөглөхөөр дараа жилийн хавар хүртэл өндгөндөө өвөлждөг.
Энэ хооронд өрөөсгөл хүр эрвээхэй хүрэнцрийнхээ үе шатанд модонд хөнөөл учруулдаг. Ингэхдээ ганцхан төрлийн мод иддэггүй, 300 орчим зүйлийн модлог бутлаг ургамлын ногоон бие массаар хооллодог. Идэш тэжээлгүй үед аль ч ургамлаар, газрын өвсөөр ч хооллох магадлалтай.
-Хүрэнцрийнхээ үед байгальд хэчнээн хэр хэмжээний хохирол учруулсан бэ?
-Тэмцлийн ажил явуулах шаардлагатай 560 мянган га газар байна. Тэрний ойролцоогоор 50 орчим хувь буюу 300 орчим га талбайд хөнөөлт шавьжийн голомт илэрсэн учраас тэмцлийн ажил явуулах шаардлагатай байна. Нэг жилдээ идүүлээд, модонд хөнөөл учруулахааргүй хэмжээнд багасгаж чадвал дараа жил нь мод эрүүл болно.
Хоёроос гурван жил идэгдээд бид ямар нэг арга хэмжээ авч чадахгүй бол мод эргэн сэргэн ургах чадвараа алддаг. Улаанбаатар хотын мэр сэр газар идэгдээд хатсан тохиолдол бий. Сүүлийн үеийн мэдээгээр улсын хэмжээнд шавжинд идэгдээд, дахин сэргэх чадвараа алдсан 135 мянган га талбай байна. Ойн сангийн хувьд харьцангуй бага л даа.
-Лабораторийн нөхцөлд авчраад өндөгнөөс нь дараагийн үе шатруу гаргахад дандаа 100 хувь гардаг. Байгалийн амьтан учраас амьдрах чадвар сайтай. Өндөгнөөс гардаггүй тохиолдол ховор. Байгаль дээр 80-90 хувь нь өндөгнөөс гардаг.
-Энэ тэнд байшин, гэрийн бүрээсэнд шахсан өндөг ч амьдарна гэж үү?
-Амьдарна. Энд тэнд шахсан өндгийг бушуухан хусаж аваад газар булж эсвэл шатааж устгах хэрэгтэй. Хүмүүс байшингийнхаа ан цавд өндөг хадгалаад дараа жил нь манай байшингаас шавьж гарлаа гэх мэтчилэн ярьдаг. Өөрсдөө бололцоотой арга хэмжээг хэрэгжүүлж байх хэрэгтэй.
-Ил байгаа эрвээхэйнүүдээ цуглуулаад устгал хийчихлээ гэхэд ойд зөндөө шахсан өндөг үлдэж байгаа шүү дээ. Ойд байгаа шавьжтай хэрхэн тэмцэх вэ?
-Төлөвлөгөө боловсруулаад бүгдийг устгаж чадахгүй байлаа гэхэд 50-60 хувийг дараа жилийн хавар устгаж ойгоо хамгаалах болно. Бид аль болох хот руу эрвээхэй оруулахгүй байх арга хэмжээг авахаар ажиллаж байна.
-Агаарт үүсгэдэг тоосонцор нь хүнд харшил өгдөг гэсэн?
-Эрвээхэй далавч болон бусад биеэрээ шүргэлцэх үед тоос ялгаруулдаг. Энэ нь хүнд амьсгалын замын ханиаж, найтаах зэрэг харшлын шинж тэмдэг үзүүлэх магадлалтай. Ойрын нэг долоо хоногийн хугацаанд онц шаардлагагүй бол том гэрэл асааж шөнөжин хонуулж ямарваа нэг шөнийн идэвхтэй шавьжийг цуглуулах гэрлийн үүсвэр гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй.
-Эрвээхэйн тархац хаагуур их байна вэ?
-Ойн судлал, хөгжлийн төв ойн хөнөөлт шавьжийн тархалтын судалгааг хавар, намар гэсэн хоёр үе шаттай зохион байгуулдаг. Хаврын судалгааны үр дүн гарсан. 15 аймгийн 85 суманд хөнөөлт шавьж өвчний тархалттай талбай 760 мянган га байна гэсэн үр дүн гарсан. Энэ 15 аймгийн 74 сумын 560 мянган га талбайд ямар нэгэн тоо толгойг нь хязгаарлах тэмцлийн ажил явуулах шаардлага үүссэн байна. Энэ голомтын 50-60 орчим хувь нь цэвэр өрөөсгөл хүр эрвээхэйн голомт. Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудад нэлээн их байна. Эрвээхэйн нислэгийн голомт хотын хойд талдаа их байна. Хойноосоо урагшаа нүүх магадлалтай байна.
-Газар тариаланд хор хөнөөл учруулах уу?
-Газар тариаланд хөнөөл учруулахгүй. Наймдугаар сард ногоон ургамлаар хооллодог шавьж биш. Тавдугаар сарын сүүлээр зургаадугаар сарын сүүл хүртэл үргэлжилдэг. Тиймээс энэ үед энэ зүйлийн эрвээхэй ногоон ургамалд хөнөөл учруулахгүй.
-Эрвээхэйнээс гадна хар хорхой зэрэг хүний биед хортой шавьжууд яваад байна гэсэн яриа иргэдийн дунд гараад байна. Энэ дээр таны байр суурь?
-Найм, есдүгээр саруудад ямарваа нэг шавьжийн зүйлийн бие гүйцээд хоорондоо эвцэлдээнд ордог, бие биенээ хайдаг, цугладаг үе шат таардаг. Аливаа шавьж шөнийн идэвхтэй нь шөнө, өдрийн идэвхтэй нь өдөр бие биенээ хайх, үржилд орох, цугладаг. Улаанбаатар хотын ойр орчимд хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулах хөнөөлт шавьжийн голомт бүртгэгдээгүй байна.
-Танд баярлалаа.

Гэрэлтэй газар биенээ хайж, үржилд ордог тул гэрлээ унтрааж байгаарайОлон улсын нэршлээр gypsy moth гэдэг энэ эрвээхэй нэг нэгнийгээ хайж нисдэг. Дээр нь шөнийн идэвхтэй, гэрлэнд дуртай эрвээхэй. Тиймээс гэрэл асаасан газар илүү цуглах магадлалтай. Энэ үед өөрөө эвцэлдээнд ороод аяндаа алга болно. Тэр хугацаанд хүнд хор учруулах нь бага. Ямарваа нэг ан цав, гэрийн бүрээс, хувцсанд өндөглөх магадлал их байна. Тиймээс энийг эвтэйхэн цэвэрлээд авах хэрэгтэй. Байгалийнхаа жамаар өндгөө шахаад үхдэг.
Зарим нутгуудаар 2015 оноос, хотын ойр орчимд 2016 оноос энэ эрвээхэйн хэт олшрол буюу тоо толгойн хэмжээ олон болох аюултай үзэгдэл ажиглагдаж байна. Дараа жил арга хэмжээ авахгүй бол энэ хэвээр олширно гэсэн үг. Гэхдээ засгийн газарт санал оруулж, нөөц хөрөнгөнөөс үүнтэй тэмцэх арга хэмжээ авах болно.
-Энэ эрвээхэйг устгах арга хэмжээ авна гэсэн. Урьд жилүүдэд ой дээгүүр нисдэг тэргээр хор цацаж устгал хийж байсан. Тийм арга хэмжээ авах уу?
-Хүрэнцрийн үе шатанд байх үед нь тийм аргаар тэмцдэг. Одоо эрвээхэй нисэж байгаа үед гэрлээ асаан дуудан цуглуулж, тэдгээрийг уутлах аргаар тэмцэнэ. Одоогоор Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгийн Мандал сум, Булганы Тэшиг, Хутаг өндөр сумуудад энэ эрвээхэйгээс хамгаалах ажил газар дээр нь хийж байна.
Эрвээхэйн нислэгийн үе шат наймдугаар сарын эхэн үеэс есдүгээр сарын эхэн хүртэл үргэлжилнэ. Эр эрвээхэй үржилд ороод, эмэгчин эрвээхэй өндгөө шахаад үхдэг.
Өндөглөөд дараа жил нь модонд хөнөөл учруулах, гамшгийн хэмжээнд хүрэх магадлалтай байгаа учраас нэлээн аюултай юм. Ийм учраас төр засагт анхааруулах, төсөвт тусгуулах зэрэг ажлыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Ойн судлал, хөгжлийн төвөөс зохион байгуулж байна.
-Эрвээхэйн үржлийн үе шатуудаас товчхон ярихгүй юу. Ямар үедээ энэ шавьж хортой байдаг вэ?
-Судлаачид бүрэн хөгжилтэй шавьж, дутуу хөгжилтэй шавьж гэж хоёр ангилдаг. Одоо нисч байгаа өрөөсгөл хүр эрвээхэй бүрэн хөгжилтэй буюу дөрвөн үе шат дамждаг. Энэ дөрвөн үе шатыг дамжихад ганцхан жилийн хугацаа зарцуулдаг.
Ганцхан төрлийн мод иддэггүй, 300 орчим зүйлийн модлог бутлаг ургамлын ногоон бие массаар хооллодог учир нэн аюултай шавьжНэгдүгээр үе шат буюу өвлийн улиралд өндгөндөө өвөлжинө. Өндөгнөөс гардаг хугацаа тавдугаар сарын сүүлээс гарна. Гараад хүрэнцэр болно.
Хүрэнцэр болоод долоодугаар сар хүртэл модны ногоон бие масс буюу шилмүүс, навчаар хооллоно. Дараа нь хүрэнцрээс хүүхэлдэйн үе шат руу шилжинэ. Хүүхэлдэйн үе шат нь наадмын үед тохиодог. Хүүхэлдэйнээс эрвээхэй болох үе шат наймдугаар сарын эхэн үеэс есдүгээр сарын эхэн хүртэлх хугацаанд тохиодог. Есдүгээр сарын эхэн үеэс өндөглөхөөр дараа жилийн хавар хүртэл өндгөндөө өвөлждөг.
Энэ хооронд өрөөсгөл хүр эрвээхэй хүрэнцрийнхээ үе шатанд модонд хөнөөл учруулдаг. Ингэхдээ ганцхан төрлийн мод иддэггүй, 300 орчим зүйлийн модлог бутлаг ургамлын ногоон бие массаар хооллодог. Идэш тэжээлгүй үед аль ч ургамлаар, газрын өвсөөр ч хооллох магадлалтай.
-Хүрэнцрийнхээ үед байгальд хэчнээн хэр хэмжээний хохирол учруулсан бэ?
-Тэмцлийн ажил явуулах шаардлагатай 560 мянган га газар байна. Тэрний ойролцоогоор 50 орчим хувь буюу 300 орчим га талбайд хөнөөлт шавьжийн голомт илэрсэн учраас тэмцлийн ажил явуулах шаардлагатай байна. Нэг жилдээ идүүлээд, модонд хөнөөл учруулахааргүй хэмжээнд багасгаж чадвал дараа жил нь мод эрүүл болно.
Хоёроос гурван жил идэгдээд бид ямар нэг арга хэмжээ авч чадахгүй бол мод эргэн сэргэн ургах чадвараа алддаг. Улаанбаатар хотын мэр сэр газар идэгдээд хатсан тохиолдол бий. Сүүлийн үеийн мэдээгээр улсын хэмжээнд шавжинд идэгдээд, дахин сэргэх чадвараа алдсан 135 мянган га талбай байна. Ойн сангийн хувьд харьцангуй бага л даа.
Энд тэнд шахсан өндгийг бушуухан хусаж аваад газар булж эсвэл шатааж устгах хэрэгтэй.-Эрвээхэй энд тэнгүй өндгөө шахаж үлдээдэг. Хаана шахсан өндөг цаашдаа амьдрах чадвартай, харин ямар нь амьдрах чадваргүй болдог юм бэ?
-Лабораторийн нөхцөлд авчраад өндөгнөөс нь дараагийн үе шатруу гаргахад дандаа 100 хувь гардаг. Байгалийн амьтан учраас амьдрах чадвар сайтай. Өндөгнөөс гардаггүй тохиолдол ховор. Байгаль дээр 80-90 хувь нь өндөгнөөс гардаг.
-Энэ тэнд байшин, гэрийн бүрээсэнд шахсан өндөг ч амьдарна гэж үү?
-Амьдарна. Энд тэнд шахсан өндгийг бушуухан хусаж аваад газар булж эсвэл шатааж устгах хэрэгтэй. Хүмүүс байшингийнхаа ан цавд өндөг хадгалаад дараа жил нь манай байшингаас шавьж гарлаа гэх мэтчилэн ярьдаг. Өөрсдөө бололцоотой арга хэмжээг хэрэгжүүлж байх хэрэгтэй.
-Ил байгаа эрвээхэйнүүдээ цуглуулаад устгал хийчихлээ гэхэд ойд зөндөө шахсан өндөг үлдэж байгаа шүү дээ. Ойд байгаа шавьжтай хэрхэн тэмцэх вэ?
-Төлөвлөгөө боловсруулаад бүгдийг устгаж чадахгүй байлаа гэхэд 50-60 хувийг дараа жилийн хавар устгаж ойгоо хамгаалах болно. Бид аль болох хот руу эрвээхэй оруулахгүй байх арга хэмжээг авахаар ажиллаж байна.
-Агаарт үүсгэдэг тоосонцор нь хүнд харшил өгдөг гэсэн?
-Эрвээхэй далавч болон бусад биеэрээ шүргэлцэх үед тоос ялгаруулдаг. Энэ нь хүнд амьсгалын замын ханиаж, найтаах зэрэг харшлын шинж тэмдэг үзүүлэх магадлалтай. Ойрын нэг долоо хоногийн хугацаанд онц шаардлагагүй бол том гэрэл асааж шөнөжин хонуулж ямарваа нэг шөнийн идэвхтэй шавьжийг цуглуулах гэрлийн үүсвэр гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй.
-Эрвээхэйн тархац хаагуур их байна вэ?
-Ойн судлал, хөгжлийн төв ойн хөнөөлт шавьжийн тархалтын судалгааг хавар, намар гэсэн хоёр үе шаттай зохион байгуулдаг. Хаврын судалгааны үр дүн гарсан. 15 аймгийн 85 суманд хөнөөлт шавьж өвчний тархалттай талбай 760 мянган га байна гэсэн үр дүн гарсан. Энэ 15 аймгийн 74 сумын 560 мянган га талбайд ямар нэгэн тоо толгойг нь хязгаарлах тэмцлийн ажил явуулах шаардлага үүссэн байна. Энэ голомтын 50-60 орчим хувь нь цэвэр өрөөсгөл хүр эрвээхэйн голомт. Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудад нэлээн их байна. Эрвээхэйн нислэгийн голомт хотын хойд талдаа их байна. Хойноосоо урагшаа нүүх магадлалтай байна.
-Газар тариаланд хор хөнөөл учруулах уу?
-Газар тариаланд хөнөөл учруулахгүй. Наймдугаар сард ногоон ургамлаар хооллодог шавьж биш. Тавдугаар сарын сүүлээр зургаадугаар сарын сүүл хүртэл үргэлжилдэг. Тиймээс энэ үед энэ зүйлийн эрвээхэй ногоон ургамалд хөнөөл учруулахгүй.
-Эрвээхэйнээс гадна хар хорхой зэрэг хүний биед хортой шавьжууд яваад байна гэсэн яриа иргэдийн дунд гараад байна. Энэ дээр таны байр суурь?
-Найм, есдүгээр саруудад ямарваа нэг шавьжийн зүйлийн бие гүйцээд хоорондоо эвцэлдээнд ордог, бие биенээ хайдаг, цугладаг үе шат таардаг. Аливаа шавьж шөнийн идэвхтэй нь шөнө, өдрийн идэвхтэй нь өдөр бие биенээ хайх, үржилд орох, цугладаг. Улаанбаатар хотын ойр орчимд хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулах хөнөөлт шавьжийн голомт бүртгэгдээгүй байна.
-Танд баярлалаа.
No comments:
Post a Comment