Tuesday, July 26, 2016

Гүзээлзгэний эмчилгээний ач тус



Ойн гүзээлзгэнэ, түүний шүүс / сок/-ний найрлагын 15 хүртэлх хувийг сахар, С болон В-гийн төрлийн аминдэмүүд, каротин, фолийн хүчил, ургамлын эслэг, пектинүүд, кобальт /албин чулуу/, төмөр, кальц, фосфор, марганец, нэмбэгийн болон алим-салицилийн хүчлүүд эзэлдэг.


Гүзээлзгэний шүүсийг боловсорч гүйцсэн жимснээс болон түүний навчнаас гарган авдаг. Навч болон үр жимснээс гарган авсан шинэ шүүсийг цус багадалт /анемия/, хлорозийн үед цөс хөөлгөх, цэр ховхлох, шархны эдгэрэлтийг түргэсгэх, өвчин намдаах зорилгоор хэрэглэдэг.

Шүүс нь гастрит, ревматизм, аминдэмийн дутагшилт, рахит, экзем зэрэгт сайн.
Эмчилгээний практикт эдээ шүүстэй экземийг гүзээлзгэний шүүсний шавшлагаар амжилттай эмчилж байсан тохиолдол олон байдаг. Гүзээлзгэний шүүсийг /жимсний/ цус багадалт, шархлаат өвчнүүдийн үед хоолныдуршилсайжруулах, эмэгтэйчүүдийн савны цус алдалт, цөсний чулуужилтын үед бактер устгах, халдваргүйжүүлэх зорилгоор ашиглахаас гадна гоо-сайхны эмчилгээнд пигментийн толбо, сэвх арилгахад ашигладаг.


Гүзээлзгэний навч, шилбэ, цэцгийн болон жимснээс гарган авсан шүүсийг цөс чулуужих, астма, чихрийн шижин ба нойргүйтэх, даарснаас үүссэн элдэв өвчнүүдийн үед хэрэглэнэ. Ялангуяа цөсний чулуужилт, цус багадалтын үед гүзээлзгэний шүүс нэн ач холбогдолтой. Шүүсийг өдөрт цайны халбагаар 3 удаа, хоолны өмнө хэрэглэнэ. Навчны шүүсийг цусны өвчин хоолойны ангины үед бүлээсгэж ууна. Ер нь гүзээлзгэний шүүсийг тодорхой заалтгүйгээр өдөр бүр зөгийн балтай хутган хагас стаканаар хоолны өмнө тогтмол хэрэглэх нь урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм. Мөн шүүсийг ардын эмнэлэгт элэг хатуурах, цөс өвдөхөд хэрэглэдгээс гадна эрт хөгшрөлтийн эсрэг “мөнхийн залуу нас”-ы рашаан /эликсир/ хэмээн хэрэглэдэг ажээ.




Харин гүзээлзгэний шүүс, жимсийг жирэмсэн үед болон ходоодны хүчил ихэдсэн, мухар олгойн архаг үрэвслийн үед хэрэглэхийг хориглодог.


Гүзээлзгэний шүүс их хүчлэг чанартай тул харшил үүсгэх магадлалтай. Гүзээлзгэний шүүсийг шээс, хөлс хөөхөд ашиглах ба навчийг нь буцалгаж арьсны төрөл бүрийн өвчинд шавшлагаар ашиглах ба цус тогтоох гайхалтай чанартай.

No comments: