Охид бүсгүйчүүд үтрээний үрэвслийг эмчлүүлэхгүй удах, умайн хүзүүний урагдал, жирэмснээс хамгаалах химийн эмийн бэлдмэл олон жил хэрэглэх, ерөндөг болон ураг хөндүүлэхэд умай хүзүүнд шархлаа үүснэ. Энэ нь даамжирсаар эцэстээ умайн хүзүүний хавдар болох эх суурь нь болдог. Сарын тэмдгийн мөчлөг алдагдах, умайн хүзүүний
шархлаа болоод эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчний үед Алтан товч цэцгийг хэрэглэдэг. Энэ цэцэг нь нарийхан голлосон үндэстэй, 50 см хүртэл өндөр, олон салаалсан иштэй, нийлмэл цэцэгтний овгийн нэг наст өвслөг ургамал юм. Навч нь суумал цувраа байрлалтай. Алтан товч цэцэг өвөрмөц анхилуун үнэртэй. Зуны улиралд цэцэглэдэг тул Монголд тарималжуулахад тохиромжтой. Хавар зургадугаар сараас цэцэглэж эхлэнгүүт энэ цэцгийг гараар зулгаан түүж, сүүдэр газар байшингийн дээвэр, хонгилд эсвэл, +40 градусын хэмжээтэй дүйх хатаах шүүгээнд хатаана. Хоёр жилийн хугацаатай хадгалж хэрэглэдэг. Зөв бэлтгэж хатаасан цэцэг анхилуун үнэртэй байхаас гадна гашуувтар, хурц амттай байна. Алтан товчинд эфирийн тос, флавнойдууд, никотин изовалерион, терпен, сексвитерпен, камедь, гликозидууд, уургийн бодис, салс 3 циклт спирт, холин, өөхний тос, салицилийн хүчил, аскорбины хүчил, линолин зэрэг агуулагддаг.
-Сарын тэмдгийн мөчлөг алдагдах , сарын тэмдэг хүчтэй ирэх, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин, умайн хүзүүний шархлаанд хэрэглэнэ. Чанамалыг 1-2 хоолны халбагаар цэцгийг авч, буцалсан халуун усанд хийж, 3-5 минут үргэлжлүүлэн буцалгаж идээшүүлнэ. Тунгааж шүүгээд хоолны халбагаар өдөрт хоол идэхээс өмнө ууна. Эцэст нь зөвлөхөд эмэгтэйчүүдийн өвчин эмгэг хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн соёл, мэдлэг боловсролтой их холбоотой.
30, 33, 36, 39, 42, 45, 48, 51, 54, 57, 60 насны эмэгтэйчүүд эсийн шинжилгээ хийлгээрэй. Энэ шинжилгээ нь оношилгооны өндөр үр дүнтэй. Урт удаан цаг хугацаа шаардахгүй. Өвчтөнд ямар ч өвдөлт өгөхгүй, гэмтэл учруулахгүй. Тодруулбал үтрээнд толь тавиад, зориулалтын тусгай багажаар умайн хүзүүнээс арчдас авна.Эсийн шинжилгээ өгөх гэж байгаа бол үтрээний дотор угаалга хийхгүй, хоёр хоногийн өмнө бэлгийн харьцаанд ороогүй байх шаардлагатай.
Эсийн шинжилгээнд сарын тэмдгийн яг дунд үед орох нь хамгийн тохиромжтой. Хэрэв та цэвэршсэн бол хэзээ ч орж болно. Танд хэвийн бус цус алдалт, өвдөлт зэрэг шинж илэрвэл сүүлийн шинжилгээний хариу эрүүл гарсныг үл харгалзан эсийн шинжилгээнд орох хугацаагаа хүлээлгүй эмчид яаралтай хандаарай.
Хавдар Судлалын Үндэсний Төвийн эмэгтэйчүүдийн хавдар судлаач, анагаах ухааны доктор, профессор М.Ариунболд
No comments:
Post a Comment