Эрхэм залуу судлаачдаа  „Хүрэлтогоот -2015“ ЭШБХ-д оролцох бүтээлүүдийг дараах мэргэжилтэнүүд  цахим хаягаараа хүлээн авна. Хурал дараах үе шаттайгаар явагдана:
- Бүртгэл болон бүтээлийн хураангуйг монгол, англи хэл дээр хүлээн авна.
 - Бүх ирүүлсэн бүтээлүүдэд анхан шатны шалгаруулалтыг тухайн салбар холбоодуудаас томилогдсон шүүгч нар явуулна.
 - Анхан шатны шалгаруулалтанд тэнцсэн бүтээлүүдийг бүрэн эхээр нь тус хурлын эмхэтгэлд нийтлүүлэхээр хүлээн авна.
 - Эмхэтгэлд хэвлэгдсэн бүтээлүүдээс шилдэг бүтээлүүдийг илтгэл хэлбэрээр хэлэлцүүлэхээр сонгон шалгаруулна.
 - Сонгогдсон бүтээлүүдийг "Хүрэлтогоот – 2015" ЭШБХ-д товлогдсон хугацаанд илтгэл хэлбэрээр хэлэлцүүлэх бөгөөд эцсийн шатны шалгаруулалтыг БСШУЯ болон МЗЭХ-ноос томилогдсон шүүгч нар явуулна.
 
Бүтээл ирүүлэх формат болон бусад хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тухайн салбарын мэргэжилтнээс лавлана уу.
Жич: Бүтээл ирүүлэх хугацаа, цахим шуудангийн хаягийг эксел файлаар татахаар оруулав.
No comments:
Post a Comment