Thursday, November 25, 2010

Folder буюу хавтсаа õýðõýí нуух áý?

  Folder буюу хавтсаа нуух нь их энгийн бөгөөд цөөхөн хэдэн алхам л хэрэгтэй байдаг.
Юун түрүүнд танд сануулан хэлэхэд ямарваа нэг хавтсаа далд байлгая гэж бодож байгаа бол хүн бүхэн ил харж болох My Documents зэрэг газарт хадгалах хэрэггүй харин C:\Program Files зэрэг онцгой газар хадгалж болно. Бусад хүмүүс C:\Program Files дээр

зөвхөн систем инстал файлууд л байдаг гэсэн бодол хавтасыг тань нууж чадахаас гадна энд шинэ хавтас нээхэд инстал файлд ямар ч нөлөө үзүүлэхгүй юм.
Мөн өөрөөр хавтаст зарим өөрчлөлтийг хийснээр хавтсаа нууж болох юм. Үүний тулд:
Алхам 1.
My Computer дээрээс Tools дараа нь Folder Options гэсэн дарааллаар орно.

View хэсгээс Hidden Files and Folders сонгож дараа нь "Do not show hidden files and folders" гэснийг идэвхижүүлнэ. 

Ингээд тохируулгаа хийж ОК дарна.
Алхам 2.
Одоо харин нуухыг хүсэж байгаа хавтас дээрээ даран баруун товч дарж Properties-г сонгон дарна. General tab гэсэн хэсэг дээрээс Attributes-с Hidden гэж нэрлэгдсэн сонголтыг идэвхижүүлнэ.

Ингээд ОК товч даран идэвхижүүлснээр хавтас тань нуугдах болно. Ингээд нууцлалыг та хийчихлээ харин нууцалсан хавтасдаа шинээр файл оруулах гэж байгаа бол хадгалахаасаа өмнө тухайн нууцалсан хавтасын замыг зааж өгөх хэрэгтэй.

Харин та нууцалсан хавтасаа ил гаргахыг хүсэж байгаа бол дээрх алхмуудыг давтан хийж харин Show Hidden Files and Folders гэсэн сонготыг идэвхижүүлэх хэрэгтэй юм.
Хэрэв энэ алхмыг хийгээд хавтас тань ил гарахгүй байгаа бол манай вебийн доорх линкээр ороорой. 
Ýõ ñóðâàëæ: http://www.tsahim.net/

No comments: