Wednesday, April 17, 2013

Реферат бичих зөвлөмж

Реферат гэдэг нь эх бүтээлийн зайлшгүй шаардлагатай үндсэн мэдээлэл, дүгнэлтийг өөрийн нэмэлт тайлбар, шүүмжлэлгүйгээр товч оновчтой хураангуйлан бичихийг хэлнэ. Реферат бичихэд эрдэм шинжилгээний өгүүлэлд байдаг дэлгэрэнгүй баталгаа нотолгоогаргах, харьцуулалт жишилт хийх, үр дүнг шүүн хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт гаргах зэрэг үйлдлийг хийдэггүй. Учир нь эдгээр нь уншигчийг итгүүлэх үйлдэлтэй хэрэглүүр юм.

Wednesday, April 10, 2013

Бие даалтын сэдвүүд

1. Ургамлын эсийн бүтэц
2. Ургамал ус шингээн дамжуулах, ууршуулах механизм
3. Фотосинтезийн процесс
4. Ургамлын амьсгалын процесс
5. Ургамлын эрдэс хооллолт
6. Ургамлын өсөлтийг идэвхжүүлэгч бодисууд

Физиологийн хичээлийн тайлан бичих



 Лабораторийн хичээлийн тайлан бичихэд нэмэр болгов.


Protoplasm: The entire contents of a cell comprising the nucleus and the cytoplasm. It is a semi-fluid, transparent substance which is the living matter of plant and animal cells.

Protoplast: The living material of a plant or bacterial cell, including the protoplasm and plasma membrane after the cell wall has been removed.
(В.Н.Исайн. Ургамлын судлал.1959он): 45-64хуудас

Thursday, February 21, 2013

"Москвагийн төр улс бол Киевийн русь биш, Чингисийн угсаа залгамжлагчдын улс мөн"

Оросыг довтолсон нь
Их хаан Өгөөдэй Алтан улсыг байлдан эзэлсний дараа гол анхаарлаа өрнө зүгт чиглүүлж байв. Тэрбээр 1235 онд Хархоринд Их хуралдай зарлаж, баруун зүгийн орнуудыг байлдан эзлэх хэргийг зөвлөлдсөн байна. Энэ хэргийг Зүчийн хүү Бат хаанд эрхлүүлжээ. Батын эзэшил нутаг Монголын эзэнт гүрний баруун хэсэгт байсан нь уг дайныг удирдахад бусдаас ойр байв. Батын зөвлөгчөөр 1223 онд Оросын вангуудын цэргийг Калка голын хөвөөнд бут цохиж байсан Сүбээдэй явсан байна.