Tuesday, March 15, 2016

БОСОО ТАВИЛАН....

Муулж л байг бүү тоо
Ярьж л байг бүү эмзэглэ
Оролдож л байг орхи цаашаа
Олноороо ханьсаг яадгийм
Орь ганцаар чи л босоо бай...

Атаархаж л байг зүгээр
Ард л хоцордог тэд
Зүхэж л байг тоохгүй хая
Зүрх сэтгэл л ялан дийлнэ
Зөнгөөрөө чи л босоо бай...
Хясал байвч хүслээр ял
Хорсол байвч зоригоор мохоо
Үргэлж босоо гэдэгт итгэ
Үүрдийн тэмцэлд тунаж ял
Үнэний өчигт босоо бай...
Түлхсэн ч байрнаас бүү хөдөл
Түших нөгөөхийг бүү хай
Түүртсэнч сөгдөлгүй босоо бай
Туждаа босоод чинь тавилан талархмой...
С.Амина

No comments: