Tuesday, March 15, 2016

БОСОО ТАВИЛАН....

Муулж л байг бүү тоо
Ярьж л байг бүү эмзэглэ
Оролдож л байг орхи цаашаа
Олноороо ханьсаг яадгийм
Орь ганцаар чи л босоо бай...

Sunday, March 13, 2016

Эспрессо – Нунтаг кофег машинд хийгээд, өндөр даралттай бага зэрэг буцалсан усаар шахаж амтыг нь гаргасан кофег хэлнэ. Бусад ихэнх кофег эспрессо ашиглаж хийдэг. Тиймээс цаашид эспрессо гээд яриад явчихъя. Хүмүүс эспрессог дангаар нь захиалж уудаг бөгөөд энэ нь бага хэмжээтэй хэдий ч нилээн хүчтэй амттай, гашуун байдаг. Эспрессо машины нэг цоргоноос 1 удаад 30 мл-ээр гарна.

Wednesday, March 2, 2016

Бие давхар үед идэх 5 чухал хүнс

 Бууцай
      
Бууцайд фолийн хүчил, бусад амин дэмүүд ихээр агуулагддаг. Хэвлийд бойжиж байгаа бяцхан үрсэд маань хамгийн чухал хүнсний ногоо юм. Мөн жингээ барихаар төлөвлөж байгаа бол бууцайг өдөр тутам хоолондоо хэрэглэснээр уургийн алдагдлыг нөхөж, тэжээллэг эрдэс бодисоор биеийг хангадаг.