Saturday, October 11, 2014

¯íäýñíèé ìод тарих өдºð 2014îí

Өнөөдөр áóþó 2014-10-11íû ºäºð бүх нийтийн мод тарих Үндэсний өдөр тохиож байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр залиг гаргаж, жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн “бямба” гарагийг бүх нийтийн мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ. Үүнээс хойш жил бүрийн тав, аравдугаар сард бүх нийтээрээ мод тарьдаг болоод байгаа юм.

Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд , УИХ-ын гишүүн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Арвин, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын ажилтнүүд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан байна. Тэд нийт 200 гаруй мод суулгажээ. УИХ-ын дарга З.Энхболд мод тарих арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Манай улс мод тарих үндэсний өдөртэй болсноос хойш улсын хэмжээнд 34 мянга гаруй аж ахуй нэгж,800 гаруй мянган иргэд 7 сая ширхэг мод тариад байна.Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 8.3 хувийг ой эзэлдэг. Тиймээс бид бүх нийтээрээ моджуулах ажлыг идэвхтэй хийх хэрэгтэй байна. Өнөөдрийн мод тарих арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын ажилтнууд оролцож байгааг онцлон хэлмээр байна” гэв.
Энэхүү мод тарих арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн 21 дүгээр дунд сургуулийн 4 дүгээр ангийн сурагчид, Баянзүрх дүүргийн Боловсролын газрын ажилтнууд зэрэг 10 гаргуй байгуулагууд оролцсон байна.
Мөн ЦЕГ-ын газрын дэд дарга, дэд комиссар Д.Эрдэнэбаатараар ахлуулсан алба хаагч нар МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар зохиогддог ҮНДЭСНИЙ МОД ТАРИХ ӨДӨР-т оролцож 150 гаруй мод тарьжээ. Энэхүү үйл ажиллагаанд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БОНХЯ ны сайд С.Оюун болон бусад яамны сайдууд, төрийн нарийн бичгийн дарга төр захиргааны байгууллагуудын алба хаагч нар оролцсон байна.
Ойг нөхөн сэргээлтэнд гол төлөв нарс, шинэс мод тарьдаг. Хавар 04.25-05.25, намар 10.01-11.01 хүртэл үргэлжилдэг энэхүү үйл ажиллагаа улам цар хүрээгээ тэлж, эх орноо ойжуулахад олон мянган иргэд гар бие оролцож байна. Өнгөрсөн хавар л гэхэд 839,9 га талбайд 1сая 488 ширхэг модыг 4032 байгууллагын 93566 иргэн тарьжээ.

Н.Батаа
2014-10-11 13:37:01  

No comments: