"Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай" хуулийг хэрэгжүүлэн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар "Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам", "Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох, эргэн төлүүлэх журам"-ыг шинэчлэн баталсан.
Үүнтэй холбогдуулан БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр зарим томоохон их дээд сургуулийн захирлуудад мэдээлэл хийж, тодорхой үүрэг даалгавар өглөө. Засгийн газраас хэрэгжүүлж буй энэхүү арга хэмжээ нь оюутан залуучуудын нийгмийн баталгааг хангахад чиглэгдсэн арга хэмжээ болж байгаа юм.
Тухайлбал, Монгол Улсын аттестатчилагдсан дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын зэргийн өдрийн ангийн суралцагч, хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа Монгол улсын иргэн, мөн хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд тус тус суралцагчийн тэтгэлэг олгоно.
Суралцагчийн тэтгэлэг нь үндэсний, урамшууллын тэтгэлэг, сургалтын төлбөрийн ба амьжиргааны зардал гэсэн хэлбэртэй байх юм.
Үндэсний тэтгэлэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байх бөгөөд зохих шалгуурыг хангасан өдрийн ангийн суралцагчид суралцах хугацаанд нь сар бүр үндэсний тэтгэлэг олгох юм.
Тухайлбал, сурлагын өндөр амжилт гарган 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа диплом, бакалаврын зэргийн суралцагчид 50 хувийн, 3,6 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа диплом, бакалавр, магистр, докторын зэргийн суралцагчид 75 хувийн, улсын олимпиадад эхний гурван байранд шалгарсан шинээр элсэгчид 100 хувийн, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр олон улсын олимпиадад оролцож шагналт байранд орсон шинээр элсэгчид мөн 100 хувийн тэтгэлгийг тус тус олгохоор болсон байна. Энэ нь оюутан залуучуудыг сурлагадаа шамдах томоохон хөшүүрэг болж байна.
Мөн оюутан залуучуудын идэвхи чармайлтыг нэмэгдүүлэх бас нэг хөшүүрэг болгон олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр болон гадаадын нэр хүндтэй сургуулиудтай хамтарсан хос хөтөлбөрөөр суралцаж байгаа 2.8-аас дээш голч дүнтэй суралцагчид, Монгол Улсад эрэлт ихтэй мэргэжлээр элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж нь 720-иос дээш оноо авсан шинээр элсэгчид, 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчид тус тус 50 хувийн тэтгэлэг олгоно.
Сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын тухайд гэвэл хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд, хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүйгээр суралцаж байгаа Монгол Улсын иргэнд тус тус амьжиргааны зардал олгоно. Харин бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид буюу эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн 1 суралцагчид сургалтын төлбөр олгоно.
"Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох, эргэн төлүүлэх журам"-ын тухайд дотоодын элсэлтийн ерөнхий шалгалтад 600 ба түүнээс дээш оноо авсан шинэ элсэгчид, голч нь 2,8 ба түүнээс дээш дүнтэй суралцагчид, хагас өнчин суралцагчид, малчин өрхийн суралцагчид, өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагчид, гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагчид тус тус зээл олгохоор боллоо. Сонгон шалгаруулах журмын дагуу гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад элссэн суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээлийг бакалаврт 2 жил, магистрантад 2 жил, докторантад 3 жил хүртэлх хугацаатайгаар үл хөдлөх хөрөнгийг барьцаалан олгоно.
Тэгэхдээ бакалавр, магистр, докторын зэргийн болон докторын дараах сургалтад хамрагдаж байгаа суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгоно. Суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээлийг нэг удаа олгож байхаар болсон.
Тодруулга: Өдрийн ангийн оюутны статусгүй тул дор дурдсан чиглэлийн суралцагчид энэ журманд хамаарахгүй.
-Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуульд резидентурын /мэргэшүүлэх/ ангид суралцагч;
- Орой, эчнээ ангийн суралцагч
-Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас тусгай зөвшөөрөл аваагүй нээсэн ангийн суралцагч
-Зэрэг ахиулах сургалтад хамрагдаж буй суралцагч
-Экстернат хэлбэрийн суралцагч

No comments:
Post a Comment