2010 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 366.3 мянган тонн үр тариа, үүнээс 344.5 мянган тонн буудай, 5.0 мянган тонн арвай, 3.1 мянган овъёос, 538 тонн хөх тариа, 12.9 мянган тонн тосны ургамал, 205 тонн гурвалжин будаа, 169.0 мянган тонн төмс, 90.3 мянган тонн хүнсний ногоо, 38.9 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авч жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100.0 хувь, хүнсний ногооны 53.7 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлэв.
Ургац хураалтын дүнг хөтөлбөр хэрэгжилтийн суурь 2007 оны ургацтай харьцуулахад үр тариа 251.7 мянган тонн, төмс 55.4 мянган тонн, хүнсний ногоо 10.9 мянган тонн, малын тэжээлийн ургамал 26.9 мянган тонноор тус тус ахиу байна. Аяны хүрээнд 276.2 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэсний 75.8 мянган га нь цомхотгосон технологиор боловсруулсан бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад нийт бэлтгэсэн уринш 7.4 мянган га-гаар, үүнээс дэвшилтэд технологиор бэлтгэсэн уринш 28.5 мянган га-гаар тус тус нэмэгдсэн байна. Энэ жилийн хувьд хүнс, тэжээлийн ач холбогдолтой арвай, овъёос, хөх тариа болон тос, тэжээлийн ургамлын тариалалт өмнөх жилүүдийнхээс нэмэгдлээ. Хавар 5 дугаар сард хөрсний угтвар чийг хангалттай, уриншийн чанар сайн байсан хэдий боловч 6 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын 6-ныг хүртэл хур бороо багатай, агаарын температур 28-36 хэм, хөрсөн дээр 52-60 хэмээс давж 14-26 хоног үргэлжилсэн нарны хэт их халалт болсон нь ургацын байдалд сөргөөр нөлөөллөө. 2010 онд “Атрын гурав дахь аян”-тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэв. “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийг олон нийтэд хүргэж сурталчилах зорилгоор аймгуудын тариаланчдын зөвлөгөөн, сургалт, семинарыг орон нутагт зохион байгуулж, нийтдээ хот хөдөөгийн 2500 гаруй тариаланчдыг хамруулав. 2010 оны хаврын тариалалтын ажилд зориулан 229 аж ахуйн нэгж, иргэнд 6.4 мянган тонн үрийн буудайг 30 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгосны зэрэгцээ үрийн чанарыг сайжруулах зорилгоор Алтайский 99, 100, 530 сортын элит үр 2.0 мянган тонныг, Карагандийский 22 сортын элит үр 320 тонн, нийтдээ 2320 тонн үр импортоор нийлүүлж хөнгөлөлттэйгээр олгов. Технологийн ажилбаруудыг цаг алдалгүй хугацаанд нь явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хаврын тариалалтад 585 аж ахуйн нэгж, иргэнд 1.7 мянган тонн, уринш боловсруулалтад 865 аж ахуйн нэгж, иргэнд 5.2 мянган тонн, ургац хураалтад 420 аж ахуйн нэгжид 2.0 мянган тонн, нийтдээ давхардсан тоогоор 1870 аж ахуйн нэгж, иргэнд 8.9 мянган тонн дизелийн түлшийг зээлээр олгож намрын ургацаас нөхөн бүрдүүлэх ажлыг зохион байгууллаа. Буудайн үр үржүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Төвийн бүсэд 6 , Өндөр уулын бүсэд 5, Баруун болон Зүүн бүсэд тус бүр нэг, нийтдээ 13 аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж Таримал ургамлын үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгов. Буудайн чанарыг сайжруулах, өвчин хортонтой тэмцэх ажлын хүрээнд 40.0 мянган литр үр тарианы гербицид, 250.0 мянган литр уриншийн гербицидийг импортоор авч аж ахуйн нэгж, иргэдэд хөнгөлөлттэйгээр олгох ажлыг зохион байгуулснаар 75.8 мянган га-д химийн уринш бэлтгэв. 2010 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Жон Дийр 1076 комбайн 29 ширхэг, үр тариа цэвэрлэх ОВС-25 машин 29 ширхэг, үрийн будаа ариутгах ПЗ-10 машин 11 ширхэг, будаа ачих МЗС-100 машин 15 ширхэг, хор гербицид цацах ОП-2000 машин 34 ширхэг, лидер-6 маркын сийрүүлүүр 24 ширхэгийг тус тус нийлүүлж 20-30 хувийн урьдчилгаатай, 3 жилд төлөх нөхцөлтэйгээр зээлээр олгов. Газар тариалангийн салбарт загвар аж ахуйн нэгж байгуулах, өөрийн техникгүй аж ахуйн нэгж, иргэдэд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд 13 аймгийн 54 суманд шинээр техникээр үйлчилгээ үзүүлэх дундын төвийг байгуулснаар 15.0 мянган га талбайд үр тариа, 1450 га талбайд төмс, хүнсний ногоо тариалах, арчлах, хураах боломжийг бүрдүүлэв. Үтрэмийн аж ахуйд техникийн шинэчлэлийг хэрэгжүүлж үр цэвэрлэх болон ачих машин, технологийн дэвшилд нийцсэн агуулах барьж ашиглалтад оруулах зорилгоор 100 тоннын багтаамжтай 60 ширхэг босоо төмөр агуулах нийлүүлж угсрах ажлыг зохион байгуулав. Хамгаалагдсан хөрсний тариаланг хөгжүүлэх зорилтын хүрээнд 310 иж бүрдэл 39.9 мянган м2 талбай бүхий нийлэг хальсан хүлэмж нийлүүлж 116 иргэн, аж ахуйн нэгжид 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгов. “Ногоон хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд 104 га талбайд тариалах 261 тонн төмсний үр, 2.0 мянга гаруй га-д тариалах 1.8 тонн хүнсний ногооны үр, 65 га талбайг усалгаажуулах бага оврын бороожуулагчыг тус тус хөнгөлөлттэйгээр олгох арга хэмжээ авав. “Чацаргана” хөтөлбөрийн хүрээнд 165 га талбайд тариалах 206.0 мянган ширхэг чацарганы суулгацыг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авч, 19 аймгийн 128 иргэн, аж ахуйн нэгжид 5 жилийн хугацаатайгаар зээлээр олгож тариалуулах ажлыг зохион байгуулав. Мөн 500 сая төгрөгийн хөрөнгөөр чацаргана боловсруулах үйлдвэрийг Увс аймагт барих ажлыг хэрэгжүүлэв. Услалтын сиситем шинээр барих, сэргээн засварлах ажилд улсын төсвөөс 6.9 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлснээр 5004 га талбайг услах хүчин чадал бүхий 54 услалтын системийг шинээр барьж, сэргээн засварлах ажлыг зохион байгуулж байна. Халх голын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөөний дагуу “Халх гол” төслийн багийг байгуулан ажилд нь оруулаад байна. Газар тариалангийн салбарт нэвтэрч буй дэвшилтэд техник, технологийг сурталчилах зорилгоор “Атар III-2010 farm show”–г амжилттай зохион байгуулснаар 15 аймгийн 700 гаруй тариаланчид, гадаадын 20 шахам аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон томоохон арга хэмжээ болов. Цаашид тариалангийн салбарт олсон ололтоо бататган тогтворжуулах, дэвшилтэд техник, технологийг нэврүүлэх, нутагшуулах, улмаар хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах, тариалангийн салбарын эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг үргэлжүүлэн хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа болно. Гурилын хангамж Ургацын дүнгээр 344.5 мянган тонн буудай хураан аваад байгаагаас 2011 оны тариалалтад зориулан 36.8 мянган тонн үрийн буудай хадгалж, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 42.7 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.2 мянган тонн, спиртийн үйлдвэрт 10.0 мянган тонн, тэжээлд 27.2 мянган тонн буудай тус тус борлуулсан байна. Үүнээс харахад энэ жилийн ургацаас гурил үйлдвэрлэлд нийтдээ 228.0 мянган тонн буудай нийлүүлэгдсэн байна. 2010 оны 11 дүгээр сарын 15-ний байдлаар Монгол Улсыг хөгжүүлэх санд стратегийн нөөц хэлбэрээр 101.8 мянган тонн буудай хадгалагдаж байгаа бөгөөд үүнийг оролцуулан тооцоход нийтдээ 329.8 мянган тонн хүнсний буудайн нөөц бүрдэж байна. Үүгээр 240.7 мянган тонн гурил үйлдвэрлэх бөгөөд 2011 оны ургац хураалт хүртэл хэрэгцээт гурилаа 100 хувь дотооддоо тарьж ургуулсан буудайгаар үйлдвэрлэх боломжтой байна. А. Буудайн хуваарилалт Үзүүлэлт /тонноор/
1. Хураан авсан ургац /цэвэр жингээр/ 344.488
2. Дараа онд тариалах үрэнд 36.890
3. Улсын үрийн нөөцөд 892
4. ТЭДС-д 42.734
5. Гурилын үйлдвэрт 185.266
6. Спиртийн үйлдвэрт 10.090
7. Тэжээлд 27.202
Б. Гурил үйлдвэрлэлт , хангалт
Үзүүлэлт /тонноор/
1. Ургацаас авсан буудай 228.000
2. Стратегийн нөөцийн буудай 101.800
3. Таваарын буудайн бүгд нөөц 329.800
4. Үйлдвэрлэх гурилын гарц (73.0%) 240.754
5. Хүн амын хэрэгцээт гурил 240.000
6. Импортлох шаардлагатай гурил -
7. Импортлох шаардлагатай буудай - |
No comments:
Post a Comment