Төв Азид 1.566.500 хавтгай дөрвөлжин км газар нутаг эзлэн оршдог. 2003 оны дүн мэдээгээр Монгол улс 2.712.315 хүн амтай байсан ба 1.7 хүнд 1 кв.км газар нутаг ногддог өргөн уудам нутагтай, өнө эртний түүхтэй орон билээ. Нийслэл Улаанбаатар хот 2001 оны тоогоор 791.000 хүнтэй гэж байв. Монгол улсын хүн амын 57 хувь нь хотод суудаг. Нийслэл Улаанбаатар хотын
суурийг анх 1649 онд тавьжээ. Албан ёсны хэл нь монгол, бурханы шашинт орон.
Монгол улс 1924-1991 онд Бүгд найрамдах монгол ард улс гэдэг албан ёсны нэртэй байлаа. Харин зах зээлийн харилцаанд шилжиж шинэ үндсэн хууль баталснаар Монгол улс гэдэг албан ёсны нэр авсан билээ.
Түүхийн товчоон: 1206 он буюу улаан бар жил Эзэн Чингис богд хаан Их Монгол улсыг байгуулав.
1209 онд уйгарууд монголд дагаар оров. 1218 ондДорнод Туркестанын, 1219 онд Дундад Азийг байлдан дагуулж, 1220 онд Хархорумыг Монгол улсын нийслэл болгожээ. 1221 онд Хорезм, 1224 онд дундад Азийг эзлэв. 1227 онд Чингис хаан Тангуд улсыг эзлээд 8-р сарын 25 нд таалал төгсөв.
1229 онд Чингис хааны гуравдугаар хүү Өгэдэйг их хаанд өргөмжлөв. Энэ онд хааны санд хураах улсын нэгдсэн алба татварын хууль гаргав. 1230 онд Желал-ад-Дины цэрэг Монголын цэрэгт бут цохигдож, 1231 онд Монголын цэрэг Азербайжаныг эзлэв. Монголын цэрэг Солонгосыг довтлов. 1232 онд Монгол гүрэнд өртөө байгуулагдаж, Солонгосын хаан Монголын цэрэгт буун өгч найрамдахыг хүссэн байна. 1234 онд Монголын цэрэг Алтан улсыг байлдан дагуулав.
1235 онд Монгол цэрэг Гүрж, Армян улсыг байлдаж, 1236 онд Чингисийн ач хүү Бат хаан орост аян дайн хийв. Мөн онд Монгол цэрэг Кам голыг гатлан Ижил мөрний Болгаруудыг бут цохив. 1237 онд Монгол цэрэг оросын Рязаны вант улсын нутагт цөмөрч, 1838 онд Москва, Владимир, Ростов, Ярослав, Тверь, Димитров, Козельск, Смоленск, Чернигов зэрэг хотуудыг эзлэв. 1239 онд Монгол цэрэг Өмнөд Оросыг довтлов.
1240 онд "Монголын нууц товчоо" Хэрлэний Баянулааны Долоон болдогт зохиогдов. Монгол цэрэг Переяславь, Киев, Шалиц, Волынск зэрэг газруудыг эзлэв. 1241 онд монгол цэрэг Польш, Германы цэргийг Лигницид бут цохив.
Батын цэрэг Карпатыг давж Унгарт цөмрөв. Монголын цэрэг зиатын тэнгис хүрэв. Унгар, Чех, Австри, Молдав зэрэг улстай байлдав. 1242 онд Цагаадай хаан нас барав.
1243 онд Батын эзэмшил газрыг Алтан Ордны улс гэж нэрлэв. 1251 онд Тулуйн хүү Мөнх их хаанд өргөмжлөгдөв. 1252 онд монголын цэрэг Солонгос, Хятад, Энэтхэг, Арабын орнуудыг байлдаж, Ираныг эзлэв. 1257 онд Вьетнам Монголын түшиц улс болов. 1258 онд монголын цэрэг Багдадыг эзлэв. 1259 онд Мөнх нас барж, 1260 онд Хубилай өөрийгөө их хаанд өргөмжлөв.
Энэ онд Монгол улс цаасан мөнгө гүйлгээнд гаргав. 1271 онд Хубилай хаан Монголын нийслэлийг Бээжинд шилжүүлж улсын нэрийг Юань гэж нэрлэв. 1273 онд Хубилай хаан Японд анх удаа довтолж, 1274 онд тэдгээр цэрэг далайн шуурганд сүйрэв. 1279 онд Хубилай хаан бүх Хятадыг байлдан дагуулж өмнөд Сүн улсыг мөхөөв. 1280 онд монгол цэрэг Бирмийг (Мианмар) довтлов. 1292 онд Хубилайн цэрэг Явын арлуудад цэргээ оруулж ноёрхолоо тогтоов. 1368 онд Монголын Юань улс мөхөв.
1370 онд Тогоонтөмөр хаан нас барав. 1398 онд доголон Төмөр Ираныг эзлэв. 1434 онд Ойрадын Тогоон тайш бүх Монголыг нэгтгэн захирав. 1599 онд Ойрадын Зая бандид Намхайжамц төрөв.
1644 онд Манж нар Хятадыг эзлэв. 1671 онд Галдан бошогт Ойрадын хаан болов. 1678 онд ойрадууд Хөх нуурын газрыг эрхэндээ оруулаад Дорнод Туркестаныг довтлов. 1679 онд Галдан бошогт Хами Турфаныг довтлов. 1680 онд Галдан бошогтын цэрэг Кашгар, Яркендыг мөн 1681 онд Сайрам хотыг эзлэв. 1685 онд Галдан бошогт Ховд голын адагт цэргийн тарианы суурин байгуулж, мөн онд Сайрам, Самарканд, Бухар хотуудыг эзлэв.
1688 онд халх, ойрадын дайн өрнөв. 1705 онд ойрадын Лхавзан Төвдийг эзлэв. 1715 онд манж нар Халхын төв, баруун хэсэгт дарангуй цэргийн ангиудыг суулгажээ.
1731 онд Ойрадын цэрэг Манж нартай Сүх алдах хэмээх газар байлдав. 1753 онд Дөрвөд аймаг манжийн захиргаанд оров.
1911 оны 12-р сард Монгол улс Манжаас тусгаарлаж Богд Жавзундамбыг хаанд өргөмжлөв.
1921 оны 3-р сарын 1-3 нд Монгол Ардын нам байгуулагдаж улмаар Монголд ардын засаг тогтов.
1924 онд Бүгд найрамдах Монгол ард улсын анхдугаар их хурал хуралдаж БНМАУ-ыг тунхаглан анхдугаар үндсэн хууль батлав.
1939 онд Халх голын дайн эхлэж, 8-р сард монгол, зөвлөлтийн цэрэг японы цэргийг бут цохив.
1945 оны IX сарын 2-нд Япон ялагдсанаа хүлээж бууж өгөх гэрээнд гарын үсгээ зурав. Мөн оны 10-р сард Монгол улсын тусгаар тогтнолын тухай ард нийтийн санал хураав.
1981 онд монгол улсын иргэн Ж.Гүррагчаа сансарт нисэв.
1990 оны цагаан морин жил Монгол улс социалист нийгмээс эдийн засгийн зах зээлийн харилцаат нийгэмд тайван замаар шилжив.
1992 онд зах зээлийн харилцаат нийгэмд орж байгаатай холбогдон шинэ үндсэн хууль батлав.
1993 онд Монгол улсад ерөнхийлөгчийн сонгууль болж Монгол улсын анхны ерөнхийлөгчөөр Пунсалмаагийн Очирбат сонгогдов.
2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр их ажил өрнүүлэв.
Монгол улс бол олон намын системтэй ардчилсан улс мөн. Төрийн тэргүүн ерөнхийлөгчийг 5 жилийн хугацаатай сонгох ба тэрээр зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүрэг гүйцэтгэнэ. Хууль тогтоох байгууллага Улсын Их Хурал 76 гишүүнтэй, 4 жилийн хугацаатай сонгогдоно.
Монгол улсад 2001 оны байдлаар хөдөлмөр эрхлэгч 1.223.513 хүн байсны 49 хувь нь хөдөө аж ахуйн, 15 хувь нь аж үйлдвэрийн, 14 хувь нь үйлчилгээний салбарт ажиллаж байсан ба ажилгүйдэл 1999 онд 5.7 хувьтай байжээ.
Монгол улсад сургуулийн насны хүүхдийн 99% нь ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж, 2000 оны байдлаар 250400 суралцагч, түүний дотор 38600 оюутан их, дээд сургууль, коллежид суралцаж байсан байна. Тус улсын хүн амын жилийн дундаж өсөлт 1.42 хувь, 2050 онд 4.086.025 болно гэсэн урьдчилсан тооцоо бий.
1992 онд шинэ үндсэн хууль баталж түүнийг 2001 онд шинэчлэн найруулсан юм. Монгол улсын арми 2001 онд 9100 хүнтэй байсан ба түүнд мөн оны дотоодын нийт бүтээгдэхүүний 2.4 хувийг зарцуулсан байна. Монгол хүний дундаж нас 2003 оны үнэлгээгээр 63.8, түүний дотор эмэгтэйн дундаж нас 66.1, эрэгтэйнх 61.6 байна гэж тооцоолжээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment