Monday, March 16, 2015

Элэгний хатуурлыг энгийн аргаар эмнэхүй

Элэгний хатуурал буюу цирроз нь үхэлд хүргэх аюулаараа ДОХ, зүрхний шигдээсний дараа ордог аюултай өвчин. Энэ өвчинд дунд болон ахимаг насны эрэгтэй хүмүүс өртөх нь элбэг байдаг. Цирроз гэдэг нь грекээр нимбэгэн шар гэсэн утгатай үг юм. Эрүүл хүний элэг улаан өнгөтэй байх ёстой атал циррозоор өвдсөн хүнийг тод шар өнгөтэй болдог тул ийнхүү нэрлэжээ. Нэг ёсондоо бүтэц нь алдагдана гэсэн үг.

Monday, March 9, 2015

Гурвалжин будаа хэрэглэх арга

Гурвалжин будаа буюу бидний заримын хэлдгээр бор будаанд маш олон витамин, эрдэс бодис агуулагддаг ба гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг шидтэй.
 Дээр нь цагаан будааг бодоход бага  калоритай гэхчилэн ашигтай тал ихтэй.

Wednesday, March 4, 2015

MONGOLIIN Nuuts tovchoo 365

Thursday, February 12, 2015

Б.Ринчен: "Шүхэрч Буниа" өгүүллэг

Манж дайчин Улсын Тэнгэрийн тэтгэсэн хааны аравдугаар он билээ. Улиастайд суугаа зарлигийн манж сайд Автай сайн хааны байгуулсан Эрдэнэ Зуугийн хийдийг сонирхон үзэх гэж зуны дэлгэр сайхан цагаар Зуугийн цамын үест очсон байжээ.

Wednesday, February 11, 2015

Гэрийн нөхцөлд сармисны ханд хийж үлгэрийн мэт сайхан үстэй болоорой.

Tuesday, December 30, 2014

Гаднын шашны урсгалууд мөн манай хүүхэд залуус хойч үеийнхний тархи толгой, зүрх сэтгэлийг ховсдон авсаар байгаа харийн элдэв улстөр эдийн засгийн үзэл суртал, холоос харж алсаас сургийг нь сонсох төдий итгэчихээд байгаа мухар сүсэг бол манай улс үндэстнийг нэгмөсөн эзлэн авах, цаашид манай ард түмний оюун сэтгэлийг баглан барьж байхад чиглэсэн жинхэнэ мансууруулагч хар тамхи юм. 

АРД ТҮМНИЙГ МАНСУУРУУЛАГЧ ХАР ТАМХИ - "ШАШИН"


Үнэн хэрэг дээрээ анх үүссэн тэр газартаа хүртэл амьдрал дээр хэзээ ч бодитоор батлагдаагүй шашин, үзэл суртлыг (!) бусад улс нийгэм, хүмүүс алсаас харж эсвэл холоос сургийг нь дуулж сонссон байдаг.  Тэгээд зарим хүмүүс ер нь ийм юм байж болох байх гэсэн гэнэн ойлголт, сохор горьдлогодоо хөтлөгдөн харийн шашин, харийн үзэл сурталд хэт мухар сүсэглэж одоо бүр түүнийг өөрсдийнхөө үзэл бодол гэж бодож төөрөлдөх, түүнийг амьдрал дээр батлагдсан хөдлөшгүй чин үнэн гэж хүлээн авах болсон нь өнөөгийн манай нийгмийн ууруудал доройтлын нэг шалтгаан, хамгийн гол төөрөгдөл-эмгэнэлүүдийн нэг юм.