Шинэ жил баярын тусгай өдрүүд ирж байгаатай холбогдуулан тусгай тохиолдолд олон нийтийн өмнө богино хэмжээний үг хэлэх шаардлага тулгарвал хэрхэн амжилттай үг хэлэх талаар мэдээ оруулахаар шийдлээ.Хүмүүсийн харилцаа болон яриа олон төрөлд ангилагддаг. Харин аливаа баяр ёслол, тусгай нөхцөлд олны өмнө үг хэлэхийг тусгай ярианы төрөлд хамааруулдаг. Тусгай яриа дотроо бас ямар нөхцөл байдалд байна гэдгээсээ шалтгаалж хэдэн төрөлд хуваагддаг. Дор тусгай ярианы төрлүүдэд ямар агуулга, өнгө аяс, хугацаатай ярих талаар зөвлөмжүүд багтаалаа.
Wednesday, December 5, 2012
Thursday, November 15, 2012
Оюутан залуустаа^^
Алтан цагаа бодлогогүй дэмий үрж байгаа шавь нараа хараад харамсах сэтгэл их төрөх юм. Хүний амьдрал тайлагдашгүй, хязгааргүй болохоор энэ яваа насандаа сэтгэл хангалуун сайхан амьдрахын тулд хичээн зүтгэж амьдрах хэрэгтэй юм болов уу. Ингээд Дейл Карнегийн номноос уншсан хэсгээсээ та бүхэнд зориулан орууллаа.
Энэ өдрийг сайн харж аваарай
Эгэл амьдралын утга учир түүнд шингэжээ.
Хоромхон зуур нисэн өнгөрөх энэ л мөчид
Хорвоогийн бүх үнэн багтдаг юм шүү
Өнөөдрийн үйлс тань бүтэмжтэй байвал
Өчигдрийн амьдарл чинь сайхан зүүд шиг санагдана
Угтан авах маргаашийн өдөр тань
Учрал дүүрэн итгэл төрүүлнэ.
Өнөөдөр бид жаргалтай амьдарна гэж
Үүрийн туяаг тосон мэндлээрэй.
Эгэл хүн та үхлээс бүү ай!
Энэ өдрийн тавилангаас зайлж битгий зугт!
Өнөөдрийн мөч, ирээдүйн мөчид бүү итгэ!
Өнөөдрийнхөө хоромд л жаргаж цэнгэж яв. /Омар/
Маргаашийнхаа өдөрт бэлтгэх шилдэг арга бол өөрийнхөө хүч, чадлыг өнөөдрийнхөө асуудлыг шийдвэрлэхэд төвлөрүүлэх юм. Ослер
Ирээдүйнхээ болон өнгөрсөн үеийнхээ ачааг өнөөдрийнхөө ачаатай хамт мөрөндөө үүрээд байвал ямарч хүчтэй хүн аяндаа замдаа бүдэрнэ.
Энэ өдрийг сайн харж аваарай
Эгэл амьдралын утга учир түүнд шингэжээ.
Хоромхон зуур нисэн өнгөрөх энэ л мөчид
Хорвоогийн бүх үнэн багтдаг юм шүү
Өнөөдрийн үйлс тань бүтэмжтэй байвал
Өчигдрийн амьдарл чинь сайхан зүүд шиг санагдана
Угтан авах маргаашийн өдөр тань
Учрал дүүрэн итгэл төрүүлнэ.
Өнөөдөр бид жаргалтай амьдарна гэж
Үүрийн туяаг тосон мэндлээрэй.
Эгэл хүн та үхлээс бүү ай!
Энэ өдрийн тавилангаас зайлж битгий зугт!
Өнөөдрийн мөч, ирээдүйн мөчид бүү итгэ!
Өнөөдрийнхөө хоромд л жаргаж цэнгэж яв. /Омар/
Subscribe to:
Posts (Atom)