Шинэ жил баярын тусгай өдрүүд ирж байгаатай холбогдуулан тусгай тохиолдолд олон нийтийн өмнө богино хэмжээний үг хэлэх шаардлага тулгарвал хэрхэн амжилттай үг хэлэх талаар мэдээ оруулахаар шийдлээ.Хүмүүсийн харилцаа болон яриа олон төрөлд ангилагддаг. Харин аливаа баяр ёслол, тусгай нөхцөлд олны өмнө үг хэлэхийг тусгай ярианы төрөлд хамааруулдаг. Тусгай яриа дотроо бас ямар нөхцөл байдалд байна гэдгээсээ шалтгаалж хэдэн төрөлд хуваагддаг. Дор тусгай ярианы төрлүүдэд ямар агуулга, өнгө аяс, хугацаатай ярих талаар зөвлөмжүүд багтаалаа.
Шагнал хүлээн авах, талархлаа илэрхийлэх үг
Хэрвээ та ямар нэг төрлийн шагнал, хүндэтгэл хүлээж авбал талархаж буйгаа илэрхийлэхийг сонсогчид хүсч байдаг.Тал олох үүднээс та тэдэнд баярлалаа гэж хэлэх ёстой.Энэ талаар тогтсон уламжлал маягийн зүйл байдаг.
Сэдэв: Шагналынхаа төрлөөс хамаарч сэдвээ сонгоно. Авч буй шагналаа дурьдаж, шагнал өгсөн хүн, бүлэгт талархаж буйгаа илэрхийлнэ.Шагнал авахад тусласан хүмүүст ч талархах ёстой.
Өнгө аяс: Үнэн сэтгэлээсээ талархсан янзтай байх ёстой. Бардам маягтай зогсох ёсгүй бөгөөд өөрөөрөө бахархах цаг энэ биш.Шагнал гардуулсан хүн өнгө аясыг тань голдуу тодорхойлж өгнө.
Хэл яриа: Албан ёсны хэв маягтай байвал зохино. Хар ярианы үг хэрэглэх, албан бус, харилцан ярилцах маягаар ярьж болохгүй.
Хэлбэр: Шагнал хүлээн авахад хэлэх үг бүтэн оршил, эх бие, төгсгөлтэй байж чаддаггүй. Голдуу ямар ч бэлтгэлгүй шууд яриа болдог. Илтгэгч голдуу:
Шагнал өгсөн хувь хүн, бүлэгт талархлаа илэрхийл
Шагналыг яагаад чухал гэж бодож байгаа талаараа хувийн бодлоо илэрхийл
Шагнал авахад тусласан хүмүүст талархаж буйгаа илэрхийл
Баярлаж байгаагаа хэлээд дуусга
Хугацаа: Шагнал хүлээн авах үг голдуу их товчхон байдаг. Шагналыг голдуу ямар нэг баяр ёслол, найр наадмын үеэр өгдөг учир ярих цаг бага байдаг.Тиймээс аль болох товчхон ярихыг хичээх ёстой.
Өөрөө шагнал авч байгаа бол дараах жишээ байж болох юм.“Монголын Хөл Бөмбөгийн Лигийн оны шилдэг тоглогч болгосонд МХБХ-д баярлаж байгаагаа илэрхийлье.Та бүхэн бүтэн жил биднийг дэмжин ажиллаж, эцэст нь энэхүү шагналд намайг тодорхойлсонд би үнэхээр баяртай байна.Гэхдээ манай багийнхан байгаагүй бол би энэ шагналыг авахгүй байх асан.Энэ шагнал бол тэдний шагнал юм.Шургуу ажилласан багийн дасгалжуулагч Эрдэнэбаяртаа баярлалаа гэж хэлмээр байна.Тэр бидэнд урам зоригийг өгч байсан.Энэхүү гоёмсог цом, шагналын төлөө МХБХ-доо баярлалаа” гэх мэт.
Шагнал гардуулах үг
Сэдэв: Шагнал ба түүнийг хүлээн авагч бол таны ярианы гол сэдэв байх ёстой. Шагналаа тайлбарлаж, энэ нь ямар утгатай бололхыг ярь.Хүлээн авагч яагаад энэ шагналыг авах эрхтэйг тайлбарла.
Өнгө аяс: Шагналдаа тохирсон өнгө аясаар ярь. Чухал, маш хүндэтгэлтэй шагнал бол хүндэтгэлтэй, сэтгэгдэл үлдээх маягаар ярих ёстой.Сонсогчид ба шагнал хүлээн авагч таны бүрдүүлсэн уур амьсгал, өнгө аясаар хандах учир ямар өнгө аястай байх вэ гэдэг нь маш чухал.
Хэл яриа: Шагнал ба сонсогчдоосоо хамаараад хэл яриа өөр өөр байж болно. Жишээлбэл хөл бөмбөгийн холбооны оны шилдэг тамирчинд шагнал гардуулахдаа хэлэх үг салхинд гараад хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлсэн хүнд хэлэх үгнээс илүү албархуу байх ёстой.
Хэлбэр: Ердийн оршил-эх бие-төгсгөл гэсэн хэлбэрийг баримтлах ёстой. Ихэнх шагнал гардуулах үгнүүд дараах хэлбэртэй байдаг.
Шагнал хүлээн авагчийг зарлах
Шагналынхаа учир утгыг тайлбарла
Шагналыг бий болгож, шалгаруулдаг байгууллагыг сайшааж буйгаа илэрхийл
Шагналаа хүлээн авагчид гардуул
Зарим шагнал гардуулах үг эргэлзээ, сониуч зан төрүүлсэн маягтай байдаг.Ингэхдээ дараах хэлбэртэй байх ёстой.
Шагналынхаа нэрийг хэл
Шагналынхаа чухал болохыг тайлбарла
Ямар шалгууруудаар шалгаруулдгаа тайлбарла
Шагнал хүлээн авагчийг зарла
Хугацаа: Шагнал хүлээн авах ихэнх илтгэлүүд голдуу богино байдаг. Маш чухал, албан ёсны шинжтэй шагнал гардуулах бол арай уртхан хугацаанд ярих ёстой.Сонсогчид голдуу шагнал гардуулагчийг биш, шагнал хүлээн авагчийг харах, сонсохыг хүсч байдаг.
Танилцуулах үг
Олон нийтийн өмнө ярихад учирдаг нэг гол даалгавар бол сонсогчдод хэн нэгнийг танилцуулах болдог явдал юм.Танилцуулах ярианд юу ярих нь сонсогчид юу мэдэж байна вэ гэдгээс хамаардаг.
Сэдэв: Ярианы сэдэв гэвэл танилцуулж буй хүн юм. Оршил хэсэгт танилцуулагдаж буй хүн яагаад чухал болохыг тайлбарлах нь чухал.Тухайн хүний давуу чанаруудыг тоочно.Оршил хэсэгт ямар мэдээлэл танилцуулж болохыг олохын тулд тухайн хүнтэйгээ ярилц.
Өнгө аяс: Танилцуулж байгаагийнхаа хувьд та үнэнч, хүндэтгэлтэй хандах ёстой. Ярих хүнийхээ үзэл бодолтой санаа нэг байх албагүй ч түүнийг зочны хувьд хүндэтгэж, чадварыг нь танилцуулах ёстой.
Хэл яриа: Оршил хэсэгт хэл яриа тань нөхцөл байдлаасаа хамаарсан байх ёстой. Нухацтай, албан ёсны орчин, нөхцөл бол нухацтай, албан ёсны хэл яриатай байх ёстой.Албан бус, хөнгөн нөхцөлд хөнгөн, албан бус маягаар ярих ёстой.Гэхдээ сонсогчдынхоо анхаарлыг танилцуулж буй хүнээс өөр зүгт хандуулах ёсгүй.Тухайн хүнийхээ нэрийг буруу хэлэхээс болгоомжлоорой.
Хэлбэр: Бусдыг танилцуулах яриа дараах хэсгүүдээс бүрдэнэ.
Сонсогчдыг суудлаа тавтай эзлэхийг урина
Сонсогчдыг тухайн газар цуглуулсан тохиолдол, сэдвийн онцлогийг дурьд
Танилцуулах хүнийхээ нэрийг хэл
Лекторын тухайн сэдвээр ярих чадварыг онцлон мэдээллээр ханга
Лектор хүсч байвал илтгэлийнх нь нэрийг хэл
Сонсогчдын лекторд хандах хандлагыг тодорхойл
Лекторынхоо нэрийг дахин дурьд
Амаар буюу аман бус ямар нэг байдлаар лектороо индэр юмуу микрофон руу урь.
Хугацаа: Танилцуулах оршлоо аль болох товч байлга. Сонсогчид таныг биш, лекторыг сонсохыг хүсч байгаа.
Төгсөлтийн үг
Сэдэв: Төгсөлтийн үгний гол сэдэв нь төгсөгчдийн ирээдүйн тухай байдаг. Мөн сургуульд өнгөрөөсөн үеүдийн талаар ч ярьж болно.Энэхүү ерөнхий зааврын хүрээнд та ямар ч сэдэв сонгож болно.
Өнгө аяс: Ирээдүй ямар ч байж болох учир төгсөлтийн үг хэлж буй хүн өөдрөг, баталгаа өгсөн өнгө аясаар ярих хэрэгтэй. Ирээдүйд учирч болох бэрхшээлийн тухай анхааруулахдаа ч иймэрхүү өнгө аястай байх ёстой.Албан ёсны, академийн шинжтэй байдаг учир сургуулиас гадуурх амьдралын талаар ямар нэг чухал зүйл ярьж болно.
Хэл яриа: Төгсөлтийн үг хэл ярианы хувьд албан ёсны байх ёстой.
Хэлбэр: Төгсөлтийн үгний ганц тогтсон загвар гэж байхгүй. Гэхдээ дараах зүйлсийг анхаарах ёстой.
Төгсөлтийн ёслолын чухал болохыг хүлээн зөвшөөр
Боловсролынхоо нэг шатыг дүүргэсэнд нь төгсөгчдөд баяр хүргэ
Төгсөгчдийн сайн сайхан ирээдүйг харж буй мэтээр ярь
Төгсөгч бүр дараагийн шатанд сурах уу, цэрэгт явах уу, ажилд орох уу гээд ирээдүй өөрсдийнх нь гарт байгааг сануул
Төгсгөгчдийн эцэг эхчүүдэд тусгайлан баяр хүргэ
Төгсөгчдөд хандсан хэдэн зөвлөгөө өг
Хугацаа: Төгсөлтийн ёслолын үеэр голдуу төгсөгчдийн нэрийг нэг нэгээр нь дууддаг, өөр хүмүүс ч үг хэлдэг учир яриа хэт урт байж болохгүй. Голдуу 15-20 минут үргэлжилдэг.
Эмгэнэлийн үг
Үхэл гэдэг голдуу зуурдаар тохиолддог учир бэлдэх цаг зав бага гардаг.Хүмүүсийн сэтгэлийн уяаг хөнддөг учир лекторын зүгээс маш их хариуцлагыг шаарддаг.Хүмүүсийн шашны итгэл үнэмшилд болгоомжтой хандах ёстой.
Сэдэв: Эмгэнэлийн үгний сэдэв нь голдуу нас барсан хүнд чиглэдэг. Түүний амьдралыг дурсан санаж, гол үйл явдлууд, гэр бүл, ажилдаа олсон амжилт, бүтээлийг нь онцолдог.Тиймээс найз нөхөд, хамаатан саданд нь мэдрэмжтэй хандах ёстой.
Өнгө аяс: Хүндэтгэлтэй өнгө аясаар ярих ёстой. Нас барсан хүний амьдралын хөнгөн зүйлийн тухай ярих боллоо ч хүндэтгэлтэй, нигүүлсэнгүй маягаар ярих ёстой.
Хэл яриа: Шулуун, үнэн сэтгэлээсээ ярих ёстой.
Хэлбэр: Эмгэнэлийн үгний оршил хэсэг нь ёсллд оролцож буй хүмүүс, хань ижлээ алдсан хүмүүст чиглэдэг. Эмгэнэлийн үгэнд дараах зүйлийг анхаарах ёстой.
Хайртай хүнээ алдсанд эмгэнэн гашуудаж буйгаа хэлэх
Найз нөхөд, хамаатан садангийнх нь уй гашууг хуваалцаж буйгаа илэрхийлэх
Нас барагчийн амьдралыг он цагийн дараалал дагуу дурьдах
Сайн сайхан үйлсийнх нь талаар тоймлон хэлэх
Нас барсан ч гэлээ хань ижил, найз нөхдийнхөө сэтгэлд үүрд дурсагдаж, амьд байх болно гэдгийг хэлэх
Хугацаа: Ёслолын бусад үгнүүдтэйгээ адилаар эмгэнэлийн үг бол томоохон ёслолын нэг хэсэг юм. Тиймээс ёслолын нийт хугацаа үг хэр урт, богино байхыг тодорхойлдог.Алдартай хүний амьдралыг маш товчхон ярьж болохгүй.Нас барсан хүний амьдралын бүхий л мэдээллийг багтаасан байвал зохино.
Шинэ ажилтныг хүлээн авах үг
Ямар нэг шинэ хүнийг ажилд хүлээн авах болоход үг хэлэх болдог.Энэхүү үг албан ёсны маягтай байх ёстой.
Сэдэв: Сэдэв нь тухайн хүний ажиллахаар ирж буй байгууллагын тухай байх ёстой. Байгууллагаа магтаж, ажилчдынхаа хичээл зүтгэлийн талаар яривал зохино.
Өнгө аяс: Байгууллага болон ажилчдынхаа талаар хүндэтгэлтэй ярих ёстой. Сонсогчдын тухайд шинэ ажилтны талаар сонсох нь чухал бөгөөд үүнийг анхаарах ёстой.
Хэл яриа: Жаахан албан ёсны маягтай байвал зохино.
Хэлбэр: Ямар хүмүүс сонсч байгаагаас хамаарна.
Шинэ хүнийг хүлээж авахад ярих болсондоо таларх
Байгууллагынхаа сайн талыг магтан ярь
Шинэ хүн байгууллагад ямар чухал болох талаар ярь
Байгууллагын итгэл үнэмшил, зорилго, хандлагын талаар ярь
Байгууллагад орж ажиллах болсонд нь баяр хүргэ
Шинэ хүний ирээдүйн талаар төсөөллөө ярь
Хугацаа: Байгууллагын ажилчин байх нь хэр чухал болохоос хамаарч яриа урт богино янз бүр байж болно

No comments:
Post a Comment