ОЮУТНЫ
БИЕ ДААЛТЫН АЖЛЫГ хийх удирдамж
“Ирээдүйд уншиж
чаддаггүй хүнийг биш, суралцаж чаддаггүй хүнийг бичиг үсэггүй гэж тооцох болно.”
Элвин Тофлер
Бие даалтын ажил хийж гүйцэтгэснээр оюутан
лекц, семинарын хичээлийн явцад бүрэн эзэмшээгүй зүйлээ бүрэн гүйцэд өөрийн
болгох, мэдлэгээ гүнзгийрүүлэх, өргөжүүлэх, авъяас чадавхаа нээн хөгжүүлэх, бие
дааж сэтгэн бодох, өөрийнхөө үйл ажиллагааг зохион байгуулах, төлөвлөх, хянан
жолоодох, бие дааж оновчтой шийдвэр гаргах, дүгнэлт хийх, зөрчилт байдлаас
гарах арга барил эзэмших, хариуцлагатай байх, бусадтай хамтрах, цаг барих зэрэг
олон талын арга барил эзэмших давуу талтай.
Бие даан гүйцэтгэх ажлын агуулга нь оюутан
тухайн сургалтаар эзэмшсэн мэдлэгээ ижил болон шинэ нөхцөлд хэрэглэх замаар
бататгах, гүнзгийрүүлэх, чадвар дадал эзэмших, улмаар бие даан сурч хөгжих,
сурах үйлээ өөрөө удирдах арга барил эзэмшихэд чиглэсэн байдаг.
Бие даалтын ажлын
бүтэц:
·
Оршил хэсэгт оюутан энэ асуудлыг яагаад сонгож
авсан үндэслэл, түүний онолын болон практик ач холбогдол, дэвшүүлж ажиллах
зорилт, ямар арга, аргазүйг хэрэглэсэн зэргээ тодорхой бичнэ.
·
Үндсэн хэсэгт асуудлын мөн чанарыг гаргах,
тулгуур ухагдахууны утга санаа, асуудлын судлагдсан байдлыг тоймлон гаргах,
түүнд дүн шинжилгээ хийх, асуудлын бүтэц, төрөл, хэлбэр, уг асуудал амьдрал
практикт ямар байгааг судалж дүн шинжилгээ хийсэн байх, ололттой болон
шүүмжлэлттэй ямар зүйлс байгаа зэргийг бүрэн тусгана.
·
Дүгнэлт: хэсэгт дэвшүүлсэн зорилтыг хэрхэн
шийдсэн, анхаарууштай асуудлыг судлан шийдэх явцад шинээр юу олж тогтоосон,
цаашид яах талаар тодорхой саналууд зэргийг тусгана.
·
Стандарт: Microsoft Office Word-ын хуудасны
тохиргоо дараах байдалтай байна. Хэмжээ А4, Үсгийн хэлбэр хэмжээ нь Times new roman 12 pt, Мөр
хоорондын зай /Line spacing/ 1.5 line Зүүн талаас авах зай /left margin/ 3 см, Бичлэг Баруун талаас авах зай /right margin/
1.5 см Дээд талаас авах зай /top margin/ 2 см Доод талаас авах зай /bottom
margin/ 2 см. Нүүрнээс гадна 10-аас
доошгүй хуудсанд багтаан хэл найруулага
сайтай бичсэн байна.
*** Монгол хэлний үгийн дүрмийн алдааг http://dict.num.edu.mn/ ашиглан шалгана.
*** Монгол хэлний үгийн дүрмийн алдааг http://dict.num.edu.mn/ ашиглан шалгана.
Нүүр хуудас: Тухайн ажлыг гүйцэтгэсэн оюутны овог нэр,
сургууль анги, сэдэв, шалгасан багшийн овог нэр, зэрэг цол, он сар өдөр,
хийгдсэн газрыг тэмдэглэнэ.
Агууллага буюу гарчиг: Ямар ямар бүлгүүдээс бүрдэж буйг
харуулсан байх ба тэдгээрийн хуудсыг зааж өгсөн байна.
Ашигласан ном зохиол: Доорхи жишээний дагуу дугаарлан цагаан толгойн үсгийн
дарааллаар бичнэ.
1.
“Боловсролын
бодлогын импорт” ННФ 2007
2.
“Боловсрол
судлал” 2003, 2004, 2005, 2006 2010 цуврал
Бие даалт
хийх нарийвчилсан заавар, зөвлөмжийг https://nasaa-horti.blogspot.com/
хаягаар орж “Бие даалт хийх заавар” хэсгээс сонирхоно уу
ХААИС,
Агроэкологийн сургуулийн “Газар тариалан ургамал хамгааллын тэнхим”, Ургамлын
физиологи хичээлийг сонгон судалж буй оюутнуудын бие даалт хийх удирдамж.
/Т.Насанжаргал, Ph.D/
Нүүр хуудасны жишээ:
No comments:
Post a Comment