Tuesday, February 14, 2012

ОЮУТНУУДАД СУРАЛЦАГЧИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХООР БОЛЛОО

"Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай" хуулийг хэрэгжүүлэн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар "Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам", "Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох, эргэн төлүүлэх журам"-ыг шинэчлэн баталсан.