Түркийн нийслэл Анкара нь оршин суугчдын тоогоороо Истамбүл-н дараа ордог бол Миний сургалтанл суухаар ирсэн Измир хот нь гуравдугаарт ордог юм байна. Хүмүүсийн ярьж байгаагаар бол Туркийн хуучин нийслэл болох Истамбүлд юмны үнэ хамгийн хямд байдаг бол Анкарад хамгийн үнэтэй байдаг гэнэ. Измирийн хувьд бол манайхтай харьцуулбал хямд
санагдлаа. Энд Ата Турк гэсэн бичиг их дайралдах ба энэ нь Кемал Ататүрк[1881.3.12~1938.11.10] гэгч хүний нэр бөгөөд тэрээр Грек-н цэргүүдтэй байлдан 1922.9 сард улс орноо чөлөөлсөн гавъяатай юм байна.
- Түрк, Күрд, Араб хэлээр ярьдаг.
- Хүн амынх нь 99.8% нь ислам шашинтай.
- Нийт газар нутгин талбай нь 785800км2.
- 71'890000 хүн амтай(2008)
- Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн-13990$(2010)
- Манай улсаас 5 цагийн зөрүүтэй.
- 1 лир ойролцоогоор 750₮ тэнцэж байх шиг байна. (1$=1.8лир)
Онгоцны цонхоор Турк орныг харвал нэг иймэрхүү. Миний хувьд бол зай завсаргүй сахар өрчихсөн юм шиг л санагдсан^^

измир хотын төв хэсгээс авсан зураг. Ингээд л уулан дээр шамбааралдаж амьдардаг хүмүүс юм. Их л давчуухан, орон сууцууд дундуур нь тайван суугаад амрах орчин харагдахгүй юм билээ.
Толгой нүүрээ битүү алчуураар ороосон хүмүүс нь цөөхөн, лалын шашинтай орон гэхэд их европжисон задгай, чөлөөтэй орон юм.
Мөргөл үйлдэх сүм нь нэг иймэрхүү бөгөөд их олон байнаа.
Хүмүүс нь нүд хөмсөг сайтай, царайлаг, ихэнх нь европ царайтай боловч намхан хүмүүс талдаа. Харин хамар нь л жоохон сонин талдаа хэхэхэ
No comments:
Post a Comment