Friday, August 13, 2010

Даргатайгаа харилцаагаа сайжруулахыг хүсвэл төрсөн ордыг нь ашигла


Даргатайгаа харилцаа сайн байна гэдэг ажилтан хүний хувьд нилээд чухал. Дарга нар дотроо олон янз. Зарим нь эелдэг, харин зарим нь яхир хатуу байдаг. Гэхдээ таны дарга ямар ч төрлийн зан ааштай байсан, түүнтэй харилцаагаа сайжруулах арга бол түүний зан чанарыг сайн мэдэх явдал билээ. Мэдэхэд маш амархан. Ердөө даргынхаа ямар орд вэ гэдгийг нь мэдэхэд болоо.

Бумба: Дүрэм үгүй
Тэд этгээд зан ааштай, заримдаа мартамхай болно. Заримдаа алмайрна. Гэхдээ л тэд танаас нилээд хэмжээний ур чадварыг шаардана. Хэрвээ тэр таныг ажилд авсан бол танд бие даах чадвар, бүтээлч сэтгэлгээ байдаг гэсэн үг. Түүний доор ажиллаж байгаа бол та аливаа ажил үүргээ байнга цаг тухайд нь бэлэн байлгах хэрэгтэй. Мөн тэд компьютер ихээр сонирхдог тул тэднээс илүү чадварлаг байхыг хүснэ. Гэхдээ тэдний нүдэнд ажлын цагаар интернет хэсэж байгаагаа харуулж огт болохгүй.
Тэр гаднаа ер бусын дарга шиг харагдаж болох ч төгрөг болгоныг тооцох болно. Тэдний талаарх мэдээллийг сүлжээ, найз нөйхдөөс  нь ав. Учир нь тэд энэ аргаар амжилтанд хүрдэг юм.

Загас
Тэд дарга байх үүрэг хариуцлагыг үзэн яддаг. Биелүүлж чадахгүй ч олон төрлийн амлалтуудыг өгнө. Толгойд нь өчнөөн төчнөөн шинэ санаанууд эргэлдэвч цаасандээр буулгах нь ховор. Учир нь тэдэнд анхаарлаа төвлөрүүлэх зарчимч байдал дутмаг. Гэхдээ та бүү санаа зов. Тэр танд сайн босс байж чадна.
Учир нь тэд сайн ажилтан, шаргуу хөдөлмөрийг үнэлдэг юм. Харин та түүнтэй ярилцаж тохирсон ажлаа урьдчилан сануулж байх хэрэгтэй. Хэт их ажил, асуудлаас болоод мартах тохиолдол бий.
Даргатайгаа бага зэрэг зай барь. Хүнд цаг үе, ууртай байхад нь бүү ойрт.
Хонь: Жинхэнэ босс зантан
Та энэ түргэн зантай боссынхоо өмнө хөл дээрээ бат зогсох хэрэгтэй. Тэд танаас хүчтэй үйлдэлийг шаардана. Тэднийг хүлээлгэж  огт болохгүй. Тэгэхээр өөрийн санаа бодлоо маш товчоор, хурдан хугацаанд, шууд утгаар нь ойлгуулах хэрэгтэй. Санаагаа илэрхийлэхдээ өөрөө түүндээ итгэл үнэмшилтэй харагдах нь тун чухал. Та ажилдээрээ бага зэрэг оройтож ирэх, эсвэл ажлаасаа эрт буух нь түүний хувьд тийм ч сүртэй асуудал биш ч түүний хариуд нилээд хэмжээний ажил хийх хэрэгтэй болно.
Үхэр: Хянагч
Үхрийн ордны даргад таалагдах арга бол аливаа ажлын хойшлуулалт, гэнэтийн өөрчлөлт, ер нь түүний гаргасан шийдвэрийг нэг их асууж шалгаахгүй байх явдал. Та үг дуугүй л хүлээж авах шаардлагатай. Учир нь тэд аливаа зүйлийг хэвийн явагдаж байна хэмээн итгэхийг хүсдэг.
Түүний доор ажиллаж байгаа тохиолдолд өөрийн хийж буй ажил төслөө түүнд мэдэгдэж байх нь чухал. Мөн аливаа өөрчлөлтийг цаг тухайд нь мэдэгдэж байх. Гэхдээ тэдний даруу төлөв занг та өөрийн давуу тал болгон бүү ашиглаарай. Тэд зүгээр л шийд гаргах хүртэлээ маш тэвчээртэй ханддаг юм. Тэгэхээр та залхуураад, алдаагаа дахин дахин давтаад, хэрүүл маргаан үүсгээд байвал хэсэг хугацааны дараа халагдсан мэдээ сонсохвий.
Хамтатгах
Хэрвээ та ихрийн ордны даргатай бол үе үе өөрийн карер, албан тушаалаа тогтворгүй байгааг мэдрэх болно. Гэхдээ байгаа нь л энэ. Тэд бол тааварлашгүй хүмүүс. Нэг өдөр ажилдаа бага зэрэг хоцорч ирэхэд тэр үүнийг анзаарах ч үгүй. Гэтэл дараа таныг 00 ороод ирсэнээс чинь болоод томоохон асуудал үүсэж ч магадгүй. Тэд ийм л хүмүүс. Тэдэнд таалагдах арга бол тэдний том санааг нь ажил хэрэг болгоход нь туслах явдал.
Тэд шаргуу хөдөлмөрийг сайшаадаг. Хэдий тийм ч тэднээс томоохон шагнал хүлээгээд хэрэггүй л болов уу.
Мэлхий: Болгоомжтой удирдагч
Таны мэлхийн ордны дарга амжилтанд хүрч болох бүх л зүйлийг хийхэд бэлэн. Харин таны хийсэн зүйл аюултай санагдвал тэд шууд л орхиод өөрийн ажлаа хийнэ. Ажлын газартаа тайван, амгалан уур амьсгалыг бүрдүүл. Оронд нь та даргаасаа сэтгэлзүйн болоод мэдээллийн олон тусламжийг хүлээн авах болно. Тэд танд хэрхэн амжилттай бизнес явуулах талаар харамгүй зааж өгнө.
Тэдэнд таалагдах бас нэг арга бол тэдэнд анхаарал тавих явдал. Жишээ нь цайндаа гараад эргэж ирэхдээ тэдэнд ямар нэг зүйл авчирах хэрэгтэй эсэх, эсвэл тэднийг баяр ёслолоор өөрийн гэртээ урих гэх мэт.

Арслан: Төлөөлөгч
Арслангийн ордны даргаас илүү гар. Та удахгүй өөр хэлтэсрүү шилжинэ эсвэл ажлаасаа халагдана. Тэд бол шургуу ажиллагчид. Харахад юу ч хийхгүй харагдавч ажлын хамгийн хүнд хэцүүг нь зохицуулдаг. Таны амжилтанд хүрэх эсэх нь түүнтэй найрсаг харилцаа үүсгэж чадсан эсэхээс хамаарна. Байгууллагын амжилттай явах эсэх нь түүний ур чадвараас шууд хамааралтай. Тэгэхээр тэдний сайн ажлыг магт. Ингэсэн цагт та үргэлж түүний багт байсаар байх болно.
Охин: Үр бүтээлтэй эксперт
Хэрвээ та тэдний амжилтанд хүрэх түлхүүр нь асуудлыг зөв шийдвэрлэх чадвар гэдгийг ойлгох аваас тэдэнтэй ажиллах амар байх болно. Та түүний эргэн тойронд хэрүүл шуугиан, тайван бус байдлыг авчирвал түүнд ажиллахад маш хүнд болдог. Тэдний хувьд цэвэрч байдал хамгаас чухал. Тэгэхээр заваан ширээ, хөглөрсөн цаас таныг шилдэг ажилтан болоход саад хийх болно.
Хэрвээ танд асуудал үүсвэл түүнд санаа зоволтгүй тайлбарлаж хэл. Тэд танд туслах болно. Ажилдаа цагтаа ирж, шаардлагатай тохиолдолд даргадаа хань болж илүү цагаар ажилла.
Жинлүүр: Маш завгүй

Хэрвээ та үр бүтээлтэй, амбицтай байж чадвал энэхүү хүчирхэг дарга танд шударга хандана. Нэг зэрэг хэд хэдэн ажил амжуулдаг тэрээр ажлын байрны уур амьсгалд чухал ач холбогдол өгдөг. Учир нь зөв орчин  байгууллагын шийдвэрийн зөв бурууг дүгнэх чадвартай байдаг гэж тэд үздэг юм.
Тэд заримдаа гэнэт танаас тусламж хүсэж санаа бодлыг тань асууж магад. Тэгвэл бүү гайх. Танд хариулах зөв шийдэл байхгүй байсан ч бүү сандар.
 
Таны анхаарах чухал зүйл бол тэдний гаргах эелдэг зан аашийг буруугаар эргүүлж, хов жив зөөж огт болохгүй. Тэдний эелдэг харьцаа зөвхөн албаны түвшинд хамаатай.

Хилэнц: Багийн дарга

Хилэнцийн ордны дарга нар чадварлаг ажилчидыг татахдаа гарамгай. Хэрвээ та багийн тусын тулд бүх хүчээ дайчилвал та хэзээд түүний багийн гишүүн байна. Нөгөө талаас даргын тань талаар муу бодлууд эргэлдээд байвал тэр бодлоо өөртөө л хадгал. Хэлж хэрхэвч болохгүй.

Тэд таны толгойг онгичихгүй ч бодлыг чинь аль хэдийн уншичихсан байвал бүү гайх. Харин тэр таны бодлыг мэдсэн бол хэлэхээс тань өмнө таныг халахвий.
Нум: Үзэгдэхгүй дарга
Та энэ ойлгомжгүй, ихэнхдээ ажил дээрээ харагддаггүй даргын доор ажилладаг бол тогтвортой байхыг зөвлөж байна. Түүний хувьд хамгийн чухал нь танд итгэж болох эсэх явдал. Тиймээс  та түүнийг байхгүй байх хойгуур нь ажлаа сайтар зохицуул. Тэгээд түүнлүү үе үе утасдаж, ажлаа тайлагнаж бай. Хэдий та ажлыг ганцаараа хийсэн ч ажил амжилттай болвол таны нэр хүнд өснө. Харин амжилтгүй болвол таны буруу болж хувирна. Гэхдээ үүнийг бүү хүндээр хүлээн ав. Тэдний байгаа нь л тэр.  
Матар
Матрууд ихэвчлэн үйл явдлын цаана байж, ажил хэргийг хатуу, албаны ёсоор явуулдаг. Тэднийг яг хатуу эцэг эхтэй зүйрлэж болно. Тэд таныг байгууллагын дүрэм журмыг дагахыг хүсэх ч, хажуугаар нь бас хөгжиж дэвшихийг шаардана. Мөн таны амбицтай зан чанар тэднээс сайшаал хүртэнэ.
Матрын ордны дарга таны хийж буй ажлын талаар тодорхой мэдэж байх ёстой байдаг. Тэдэнд ямар нэг эргэлзээ, тодорхойгүй зүйл үлдээж болохгүй. Тайлан мэдээгээ мөн тодорхой товч байлга.
Бас нэг анхаарал зүйл бол тэд шударга зантай. Мэдээж хатуу эцэг эх байлаа ч тэд танд туслахад хэзээд бэлэн. 

www.tsahim.net

No comments: