Monday, May 9, 2016

Хэтэрхий их юм бодож шаналдаг бол үүнийг уншаарай

Бодлыг биш мэдрэмжийг дага…
   Элдэв янзын бодлууд таныг байнга дарамтлаад амар тайван байлгахгүй байна уу? Энэ нийгэмд бодолгүй амьдрах боломжгүй ч хамгийн гол нь бодох шаардлагтай үедээ бодчихоод бодох шаардлагагүй үедээ бодохоо больж л сурахсан. Даана ч бодол танд ийм зав зай өгөхгүй. Өглөө үдэшгүй, өдөр шөнөгүй байнга дарамталж толгойг чинь задлах дөхөнө. Бодохгүй гэх тусам улам бодогдоно.
   Олон зүйл бодох тусам та бүр л зовно шүү. Хүүхдүүд олон бодолгүй болохоороо л аз жаргалтай байдаг. Тэгвэл яаж таныг дарангуйлагч бодлын учирыг олох вэ. Бодолыг биш мэдрэмжийг дага. Алхахдаа алхаагаа л мэдэр. Өөр зүйл бүү бод. Идэхдээ хоолны амтыг л мэдэр. Өөр зүйл бүү бод. Автобусанд сууж явахдаа хэрэггүй хаяг уншиж байхын оронд хамраар орж гарч буй амьсаглыг мэдэр. Хөгжим сонсож аялгуунд уус. Хацарыг тань илбэж буй салхийг мэдэр. Тэнгэрт өөрийгөө гайхуулж буй үүлсийг бишир. Танд амьдрал бэлэглэж буй наранд таларх. Бодолыг бүү дэмж. Мэдрэмжийг л дэмж.
Эх сурвалж: Budda.mn

Халгайн ач тус

Таван сарын халгайг ардын уламжлалт эмчилгээнд өргөн хэрэглэдэг. 5-р сарын дунд үеэс ойн зах эсвэл цэвэр хээрийн гуу жалгаас халгайг түүж болно. Энэ үед халгай 25-30 см ургасан байдаг.Таван сарын халгайг хатааж эсвэл шууд хэрэглэж болно. Халгай нь амин дэмээр баялаг тул биеийн дархлаа тэтгэх, гоо сайхныг жавхаажуулах зорилгоор хоол хүнсэнд эмчилгээний журмаар, мөн гадуур угааж шавшиж хэрэглэж болно.

Thursday, May 5, 2016

Давхар эрүү арилгах дасгал

Туранхай хүн ч гэсэн давхар эрүүтэй байх тохиолдол их бий. Давхар эрүү нь гоо сайхны хувьд тийм сайхан харагдаггүй гэдгийг бид бүгд мэнднэ. Тэгвэл энэхүү асуудлаас хэрхэн ангижрах талаар танд зөвлөе. Давхар эрүүтэй байх нь дараах шалтгаануудтай.

Wednesday, May 4, 2016

Англиар чөлөөтэй ярьж сурахыг хүсвэл эдгээр өгүүлбэрийг сайн цээжил

1. I need…. “Надад …хэрэгтэй” гэж хэлэхдээ
I need a new car. Надад шинэ машин хэрэгтэй.
I need a vacation. Надад амралт хэрэгтэй.
I need some advice. Надад зөвлөгөө хэрэгтэй.
I need a haircut. Би үсээ засуулах хэрэгтэй.