Толгойн өвчний нэг хэлбэр болох мигрень нь тэвчихийн аргагүй өвдөлттэй, хамаг тамир тэнхээг барчихдаг бөгөөд бараг ихэнх өвчний үед илэрдэг гэж хэлж болно.
Дэлхийн хүн амын 6 хүн тутмын нэг нь мигреньтэй гэсэн судалгаа байдаг. Мигрений үед хүний толгой таллаж лугшиж өвддөг бөгөөд энэ нь сэтгэл санаа тогтворгүй эсвэл стресс ихтэй хүнд илүүтэй ажиглагддаг.