Monday, October 26, 2015
Tuesday, October 20, 2015
ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ “БЭР ЦЭЦЭГ”
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар
сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар Бэр цэцгийг Монголын ард түмний амгалан
тайван амьдрал, байгаль дэлхийг дээдлэх үзлийн билэгдэл болгон "Үндэсний
бахархалт цэцэг"-ээр өргөмжлөн зарлалаа.
Үндэсний бахархалт цэцгийг зарлуулах ажлын
хэсгийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын А/336 тоот тушаалаар байгуулж,
иргэд, судлаач, мэргэжилтнүүдийг оролцуулан хоёр сарын турш судалгаа явуулжээ.
Алтанхундага, Бэр цэцэг, Шүүдэрцэцэг, Вансэмбэрүү, Алтангагнуур, Цагаан цээнэ,
Говийн хялгана зэрэг 9 цэцэгнээс Бэр цэцэг хамгийн олон санал авчээ.
Та бүхэнд Бэр цэцэг "Үндэсний бахархалт
цэцэг"-ээр өргөмжлөгдөх болсон талаарх танилцуулгыг хүргэж байна.
Subscribe to:
Posts (Atom)