Tuesday, December 30, 2014
АРД ТҮМНИЙГ МАНСУУРУУЛАГЧ ХАР ТАМХИ - "ШАШИН"
Үнэн хэрэг дээрээ анх үүссэн тэр газартаа хүртэл амьдрал дээр хэзээ ч бодитоор батлагдаагүй шашин, үзэл суртлыг (!) бусад улс нийгэм, хүмүүс алсаас харж эсвэл холоос сургийг нь дуулж сонссон байдаг. Тэгээд зарим хүмүүс ер нь ийм юм байж болох байх гэсэн гэнэн ойлголт, сохор горьдлогодоо хөтлөгдөн харийн шашин, харийн үзэл сурталд хэт мухар сүсэглэж одоо бүр түүнийг өөрсдийнхөө үзэл бодол гэж бодож төөрөлдөх, түүнийг амьдрал дээр батлагдсан хөдлөшгүй чин үнэн гэж хүлээн авах болсон нь өнөөгийн манай нийгмийн ууруудал доройтлын нэг шалтгаан, хамгийн гол төөрөгдөл-эмгэнэлүүдийн нэг юм.
Tuesday, December 23, 2014
Монгол төрхтэй болхоор нь 1100 гаруй хазара хүнийг хөнөөжээ
“Хазарачуудыг хөнөөхөө зогсоо”, “Хазарачуудыг геноцит буюу олноор хомроголон устгахаа
зогсоо” гэсэн уриа лоозон барьсан жагсагчид Америк, Афганистан, Их
Британи, Норвеги, Австрали, Итали, Канад, Герман, Швед, Орос гэхчлэн
дэлхийн хаа сайгүй тэмцэх болсон ч, террорист этгээдүүд халдлага хийсээр
байна. Афганистан болон Пакистаны Кветта дахь Хазарачууд хэдэн
зуугаараа аллагын золиос болсоор байгаагийн тод жишээ бол
“Лашкар-Э-Жангви”, “Белужистаны үндэсний арми” гэх террорист
бүлэглэлүүдийн үйлдсэн халдлагууд юм. Кветта хотын ойролцоо үйлдэгдсэн
удаа дараагийн террорист халдлагын улмаас 124 хүн амиа алдаж, 400 гаруй
хүн шархадсан юм. Халдлага үйлдсэн гэдгээ мэдэгдсэн бүлэглэлүүд нь
хазарачуудын монгол төрхийг жигших үзлээс болж тийм зүйлийг хийсэн гэх.
Ийм маягаар сүүлийн арван жилийн хугацаанд 1100 гаруй хазара хүний амийг
хөнөөсөн гэх мэдээллийг Монголд сурдаг Хазара оюутан Аббас өгч байгаа
юм. Тэгэхээр биднээс олон мянган
Сургуулийн сурагч ба их дээд сургуулийн оюутан
Дээд боловсрол авах ёстой газар бол их дээд сургуулиуд байх ёстой.
Яагаад гэвэл их дээд сургуулиуд арван жилийн сургуулиас ялгаатай. Их
дээд сургуулиудад зааж сургах гэж байж болохгүй. Оюутан өөрөө бие дааж
суралцана. Профессор гэсэн мэдлэгтэй хүнээс мэдлэг хэрхэн эзэмшиж бас
мэдлэг хэрхэн өөрөө бүтээх тухай суралцана. Профессорууд зааж сургах биш
харин чиглүүлж бие дааж мэдлэг эзэмших тэр үйл явцад тус болох учиртай.
Thursday, December 4, 2014
Филиппинээс металл “иддэг” ургамал илрүүлжээ
Эрдэмтэн
судлаачид Филиппин улсаас металл “иддэг” ургамлын шинэ төрөл зүйлийг
олж илрүүлжээ. Энэ нь металлын өндөр концентрацитай хөрсөнд ургах
чадвартай “hyperaccumulators” гэх ургамлын бүлэгт хамаарах шинэ төрөл
зүйл “R. nicolifera” юм. Никель “идэх” дуртайгаас нь үндэслээд
дээрх нэрийг өгчээ. Энэ ургамал бусад төрөл зүйлээ бодвол 1000 дахин
никелийг шингээх чадвартай гэнэ. “hyperaccumulators” ургамлын бүлэгт
үүнээс гадна 300 мянга гаруй төрөл зүйл байдаг байна.
Б.АНХТУЯА
http://tech.news.mn/content/197411.shtml
Subscribe to:
Posts (Atom)