Thursday, February 21, 2013

"Москвагийн төр улс бол Киевийн русь биш, Чингисийн угсаа залгамжлагчдын улс мөн"

Оросыг довтолсон нь
Их хаан Өгөөдэй Алтан улсыг байлдан эзэлсний дараа гол анхаарлаа өрнө зүгт чиглүүлж байв. Тэрбээр 1235 онд Хархоринд Их хуралдай зарлаж, баруун зүгийн орнуудыг байлдан эзлэх хэргийг зөвлөлдсөн байна. Энэ хэргийг Зүчийн хүү Бат хаанд эрхлүүлжээ. Батын эзэшил нутаг Монголын эзэнт гүрний баруун хэсэгт байсан нь уг дайныг удирдахад бусдаас ойр байв. Батын зөвлөгчөөр 1223 онд Оросын вангуудын цэргийг Калка голын хөвөөнд бут цохиж байсан Сүбээдэй явсан байна.

Tuesday, February 5, 2013

Хайлж буй дээд монгол!

Д Бум-Очир Кембрижийн их сургууль Их Британи -
Британий Монголчуудын чуулга уулзалтад тавигдаж Цахим Єртөө болон Монгол банкны Өргөмжлөл тусгай шагнал хүртсэн илтгэл

Түүхэн сургамжуудаас - 1/Модун Шаньюгийн алдаа/



Умард талын хүчирхэг Хүннү нар хятадын нутгийг тасралтгүй довтолж байсан тул МЭӨ 199 онд Хятадын Хан улсын хаан Гаоди сэтгэл түгшин хэрхэхийг шадар зөвлөхтэйгээ зөвлөн асуужээ. Энэ үед Модун хааны их цэрэг Хятадын нийслэлийг бүслэн хааж, хотын дөрвөн хаалган тушаа дан морины зүсээр ижилсүүлсэн цэргээ түм түмээр нь жагсааж байсан гэхээр ямаршуухан хүчирхэг морьт армитай байсан нь тодорхой

ТУСГААР ТОГТНОЛЫН ТУХАЙ АЛАГ ЦООГ ТЭМДЭГЛЭЛҮҮД



11 сарын 26-нд болох Тусгаар тогтнолын өдөрт

... Наран ургах зүгт эх орон минь бий гэж
Насад мөнхөд залбирч явлаа ...
Дорнын эртний сонгодог найргаас

Их гүрэн задрав



1206 онд уудам тал хээрийн нүүдэлчид нэгдэн нийлсэнээс хойш бараг хагас зуун хүрэхтэй үгүйтэй богино хугацаанд өмнө зүг Ява, Суматрын шүрэн арлуудаас умард зүгт Хар далайн чинад хүртэлх өргөн уудам нутгийг ээлж дараалан монгол морины туурай тамгалсаар дөрвөн зүг, найман зовхисыг нэгтгэн хураасан монголын их эзэнт гүрэн байгуулагдсан юм. Хэрэв энэ эрчим хэвээр үргэлжилсэнсэн бол чухам юу болохыг зөвхөн хөх тэнгэр л мэдэх билээ.

АРИГБӨХ НАС БАРСАН УУ, ОРГОСОН УУ?



Монголын Их гүрний сүүлчийн хаан Аригбөхийн эмгэнэлт амьдралын төгсгөл өдий хүртэл бүрхэг хэвээр байгаа юм. Монгол, Хятадын сурвалж бичгүүд болон судлаач эрдэмтдийн үзсэнээр Аригбөх Хубилайд бууж өгсөнөөс хойш хоёр жил орчим хугацаанд гэрийн хорионд байсаар 1266 оны 10 сарын 1-нд нас баржээ. Рене Груссе энэ талаар “Аригбөх 1266 онд нас барсан боловч үнэндээ насан эцэслэтлээ хоригдол байжээ” гэжээ. Хоригдол байх тухай асуудал маргаангүй агаад Хубилай түүнийг хатуу хорио цагдалтаас ангид байлгасангүй.

МӨНХ, ХУБИЛАЙ НАРЫН ЗӨРЧИЛ



Мөнх их хаан ор суусан даруйдаа 1252 оны долоон сард одоогийн БНХАУ-ын Юннань муж болон Сычуань мужийн баруун өмнөд хэсэгт 937 оноос оршин тогтнож байсан Хятадын Дали улсыг түвшитгэх, улмаар Өмнөд Сүн улсыг байлдан дагуулах үүргийг дүү Хубилайдаа даалгав. Дали улс нь хүчирхэг Өмнөд Сүн улстай хийх дайны чухал түшиц газар болох учиртай байж. Хубилай болон жанжин Урианхайдай нарын удирдсан цэрэг 1253 онд Дали улсыг түвшитгэсэн нь өмнөд Сүн улстай баруун өмнөд хязгаараар нь шууд хил хаяа нийлэх болжээ. Гэвч Хубилайн

СОРХУГТАНИ БЭХИ ХАТАН



ЧИНГИС ХААНЫ ДАРХАН БЭР, МОНГОЛЫН ТУЛГАР ТЄРИЙН НЭРТ ЗYТГЭЛТЭН
Монголын түүхэнд нэр, мөрөө дурайтал нь үлдээсэн гайхамшигтай эмэгтэйчүүд цөөнгүй бий. Алун гоо, Өүлэн үжин, Бөртэ сэцэн, Цэвэр хатан (Чаби), Мандухай сэцэн, Ану хатан зэрэг төрөө түшилцэж явсан олон хатад, Агай шүлэгчээс эхлээд Э.Оюун, Удвалыг хүртлэх оюун билэгт монгол бүсгүйчүүд. Та бидний сайн мэдэх Мандухай цэцэн хатан бол ердийн нэг эр зоригтой бүсгүй байсангүй. Улс төрийн алсын хараатай том бодлоготон, холч мэргэн ухаантай