Thursday, May 7, 2015

Дэлхий дахины түүх, соёлын хөгжилд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг

2006 онд Монголчууд дэлхийн улс түмний хамт Их Монгол улс тулгын чулуугаа тулж, гал голомтоо бадраасны 800 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ. Түүхт ойг чингэж тэмдэглэхийн учир бол хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн хорин зуунаас хоёр зуун буюу XIII-XIV зууны ертөнц дахины түүхийг монголчууд голлон тодорхойлж, дэлхийн дундат зууны түүхэнд хосгүй ул мөр үлдээсэнд оршино. Түүнчлэн энэхүү ойг тэмдэглэх нь өнгөрснөөсөө сургамж авч, өнөөгөө сайтар ухааран, ирээдүйд сэрэмжлүүлэг болгох ач холбогдолтой юм.