Wednesday, August 14, 2013

ЭРЭЛТ ИХТЭЙ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦВАЛ УРАМШУУЛЛЫН ТЭТГЭЛЭГ ХҮРТЭНЭ

Засгийн газрын 19 дүгээр тогтоолоор баталсан үндэсний тэтгэлгийн 70 мянган төгрөгийг өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн оюутнуудад олгосон. Тэгвэл ирэх есдүгээр сараас эхлэн оюутны үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөг дээр урамшууллын тэтгэлэг нэмж өгнө. Урамшууллын тэтгэлэг нь дотроо 50, 75, 100 хувь гэсэн гурван төрөлтэй байгаа.