Thursday, November 15, 2012

Оюутан залуустаа^^

Алтан цагаа бодлогогүй дэмий үрж байгаа шавь нараа хараад харамсах сэтгэл их төрөх юм. Хүний амьдрал тайлагдашгүй, хязгааргүй болохоор энэ яваа насандаа сэтгэл хангалуун сайхан амьдрахын тулд хичээн зүтгэж амьдрах хэрэгтэй юм болов уу. Ингээд Дейл Карнегийн номноос уншсан хэсгээсээ та бүхэнд зориулан орууллаа.

Маргаашийнхаа өдөрт бэлтгэх шилдэг арга бол өөрийнхөө хүч, чадлыг өнөөдрийнхөө асуудлыг шийдвэрлэхэд төвлөрүүлэх юм. Ослер

Ирээдүйнхээ болон өнгөрсөн үеийнхээ ачааг өнөөдрийнхөө ачаатай хамт мөрөндөө үүрээд байвал ямарч хүчтэй хүн аяндаа замдаа бүдэрнэ.

Энэ өдрийг сайн харж аваарай
Эгэл амьдралын утга учир түүнд шингэжээ.
Хоромхон зуур нисэн өнгөрөх энэ л мөчид
Хорвоогийн бүх үнэн багтдаг юм шүү
Өнөөдрийн үйлс тань бүтэмжтэй байвал
Өчигдрийн амьдарл чинь сайхан зүүд шиг санагдана
Угтан авах маргаашийн өдөр тань
Учрал дүүрэн итгэл төрүүлнэ.
Өнөөдөр бид жаргалтай амьдарна гэж
Үүрийн туяаг тосон мэндлээрэй.


Эгэл хүн та үхлээс бүү ай!
Энэ өдрийн тавилангаас зайлж битгий зугт!
Өнөөдрийн мөч, ирээдүйн мөчид бүү итгэ!
Өнөөдрийнхөө хоромд л жаргаж цэнгэж яв. /Омар/