Thursday, September 30, 2010

Цэцэг уурлана, хардана, ерөөнө...

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л цэцэг, өвс ургамалтай “найзалсаар” ирсэн билээ. Мянга мянган жилийн турш өвс ургамлыг хүмүүс эмчилгээнд хэрэглэж, заримыг нь бүр сахиус болгон залж, шүтэн бишэрч ирсэн нь нарийн учир шалтгаантай. Цэцэг, ургамал өөртэй нь ижил ааш авир гаргадгийг хүмүүс эрт дээр үед олж мэдсэнээр ийнхүү дээдэлдэг болжээ. Эдүгээ, амьд ургамал нь баярлах, айх, уурлах, гомдох, санан гиюүрэх, хардан харамлах гэх зэргээр хүмүүн бидэнд байдаг бүхий л эмоцийг гаргадаг гэдгийг ургамал судлаач эрдэмтэд батлаад байгаа юм. Тэр