Friday, December 24, 2010

Ном уншицгааяа залуучуудаа

http://www.elibrary.mn/  Ямарч гацаагүй шууд унших боломжтой юм байна.

http://pl.ub.gov.mn/  Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сан

http://www.nationallibrary.mn  Үндэсний төв номын сан

Вэбийн сангаас

Гадаадад үнэгүй сурах боломж
Миний хайж байсан номнууд МУИС-т байгааг санаандгүй олж уншлаа. Магадгүй бусдад хэрэг болж магад гээд орууллаа. Амжилт хүсье.
 Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаярын зарлигаар дэлхийн улс орнуудын нийтийн утга зохиолын сор болсон бүтээлүүдийг 50 боть ном болгон хэвлүүлэн уран зохиол сонирхон уншдаг нийт уншигчдад толилуулж байна.

Зөв галиглан бичиж сурцгаая

Өнөөдөр цахим шуудангийн хэрэглээ өсөж хүн бүр мессеж, е-майл бичиж илгээдэг болжээ. Иймээс зөв галиглан бичих нь чухал. Манай улсын хэмжээнд мөрдөгддөг монгол хэлний кирил бичгийн үсгийг романчилах MNS 5217:2003 гэсэн стандарт байдаг. Бид анхнаасаа зөв галиглаж сураагүйн улмаас буруу бичдэг. Энэ стандартыг мэдэж зөв бичиж сурцгаая  

Аль түвшинд зогсох нь зөвхөн таниас шалтгаална

Ардчилалын жишээ орон болсон АНУ-д явуулсан нэгэн судалгаагаар нийт хүн амын 40% нь бүрэг ичимхий гэсэн дүн гарсан. Үүнээс харахад энэ дүн манай улсад илүү өндөр байх нь мэдээж. Бүрэг ичимхий байдал нь хувь хүний хөгжлийг удаашруулахаас гадна улс орны хөгжилд ч сөрөг нөлөөтэй. Хэрхэн амжилтанд хүрэх, өөрийгөө хөгжүүлэх талаар олон ном уншиж байснаас тэмдэглэж авсан хэдэн зөвлөмжийг эрхэм уншигч таньд толилуулж байна.
Өөрөөрөө бахархаж, үнэлж сур.

Монголын тухай 18 баримт

  • Монгол улс нь газар нутгийн хэмжээгээр Азийн зургаа, дэлхийн 18 дахь том тусгаар улс. Далайд гарцгүй хоёр дахь том улс.
  • Тусгаар орнуудаас нэг хүнд ногддог нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг.
  • Монгол нутгийн тэнгэр жилийн дунджаар 257 хоног нь цэлмэг байдаг.
  • Монголын говь дэлхийн тав дахь, Азийн хамгийн том цөл.

Thursday, December 2, 2010

cell parts and functions

Mitosis Animation

Mitosis

Meiosis

meiosis

Cell Biology

mitochondria ATP synthesis

Electron Transport Chain

Krebs Cycle

Krebs Cycle animation

Glycolysis

Glycolysis

Powerpointruu youtube-n bichleg oruulah




  • - video converter (to avi, mp4, flv...) songo
    - siteruu orood youtube-n bichlegtei hayagaa copydoj naana.
    - continue  tovchin deer darsnii daraa
    - MPEG-g songood convert deer darna
    - Ingeed unshaad duussani daraa GET tovchin deer darj hadgalaad l bolj baina.

    Ta buhen amjilt huseye.



  • Plant Cell

    Monday, November 29, 2010

    Дижитал камераас зурагнуудаа хэрэглээнд оруулахад хэмжээ нь хэт том байх асуудалтай тулгарсан бол шинэ софтвер татаж авахгүйгээр файлын хэмжээг багасгаж болдог.
    Алхам 1. 
    START -> Accessories -> Paint дарааллаар даран ор.
    Алхам 2. 
    Хэмжээг нь багасгах файлыг нээн Paint дээр оруулна.
    Алхам 3.
    Image -> Stretch/Skew дараалаар ор.

    Алхам 4.
    Stretch-г ашиглан зургийн хэмжээг байгаа бодит хэмжээнээс 50% иар бууруулан тохируулна. Хэрэв зургийн бодит хэмжээ 50% байвал хагасаар нь багсгаж болох буюу 25% болгон тохируулж болно. Ингээд ОК дарж DONE гэсэн товчийг дарна.
    Алхам 5. 
    Ингээд шинэ хэмжээ бүхий зургаа шинэ файл болгон хадгалахаа мартваа.
    Алхам 6.
    Та хүссэн форматаа сонгон хэрэглэж болох ба яг ямар формат хэрэглэхээ мэдэхгүй байгаа бол JPEG бол хүлээн зөвшөөрөгдсөн формат юм.

    www.tsahim.net

    Арьсны язралтыг хэрхэн арилгах вэ?

    Арьс хэт их сунаснаас, мөн уян хатан чанараа алдсанаас болж язралт үүсдэг. Жирэмсэн үед, бодигоор хичээллэж байх үед, гэнэт их хэмжээний жин нэмэх үед ихэвчлэн үүсдэг.

    Төсөл бичих аргачлал

    Төслийн баримт бичиг доор дурдсан бүтэцтэй байх бөгөөд хавтаснаас бусдыг нэг тусдаа бүлэг болгон дугаарлах нь зүйтэй.

    Sunday, November 28, 2010

    Хэрхэн Youtube видеог хамгийн хялбархан татаж авах вэ?

      Дэлхийн хэмжээнд хамгийн их хүмүүс ханддаг видео сайтуудын нэг бол яахын аргагүй Youtube байдаг. Тэгвэл дуртай видеогоо хамгийн хялбар аргаар татаж авах сонирхолтой аргыг энд задлах гэж байна.

    Текстийг хүснэгт болгон хувиргах

      Оффис хэрэглээн дээр ихэвчилэн гардаг хүндрэлүүдийн нэг бол бэлэн текстийг хэрхэн хүснэгт болгон хувиргахаа бид мэддэггүй. Тэгвэл доорх цөөхөн алхмыг хийхэд л хангалттай. Энэ алхмуудыг Word, Excel 2 дээр ашиглах бололцоотой юм.

    Thursday, November 25, 2010

    Word файлыг хэрхэн Pdf-рүү шилжүүлэх вэ?

    Word дээрх файлаа Pdf рүү шилжүүлэх хэрэг гарсан уу? Тэгвэл дараах аргуудыг хэрэглээд үзээрэй.
    Ерөнхийдөө та файлаа 2 аргаар шилжүүлэх боломжтой. 1. Онлайнаар 2. Тусгай программаар

    "My Recent Documents" листээ хэрхэн арилгах вэ?

      Start Menu дээр байрлах My Recent Documents (таны нээсэн файлын жагсаалтууд) аа арилгамаар байна уу? Энэ нь мэдээж таны хувийн нууцыг хадгалахаас гадна чухал мэдээ баримтыг нууцалж чадна.

    Youtube-c хүссэн видеогоо татаж авàõ


     Youtube нь бүхий л төрлийн видеог агуулсан хамгийн том сайтуудын нэг гэж хэлэхэд болно.Та эндээс хүссэн видеогоо татаж авч компьютертаа хадгалахын тулд доорх алхмуудыг дарааллуулан хийгээрэй, таньд зөвхөн сайн интернэт холболт л байхад хангалтай.

    Folder буюу хавтсаа õýðõýí нуух áý?

      Folder буюу хавтсаа нуух нь их энгийн бөгөөд цөөхөн хэдэн алхам л хэрэгтэй байдаг.
    Юун түрүүнд танд сануулан хэлэхэд ямарваа нэг хавтсаа далд байлгая гэж бодож байгаа бол хүн бүхэн ил харж болох My Documents зэрэг газарт хадгалах хэрэггүй харин C:\Program Files зэрэг онцгой газар хадгалж болно. Бусад хүмүүс C:\Program Files дээр

    Monday, October 18, 2010

    Сайн удирдагч байх 8 алхам

    Дарга удирдагч бүр өөр өөрийн онцлог, арга барилтай байдаг ч сайн удирдагч байх ерөнхий стратеги нь адил юм. Та доорхи алхамуудыг хэрэгжүүлж сурсанаар багийнхаа амжилт, чадварыг ч нэмэгдүүлэх болно.
    Сайн удирдагч байх 8 алхам:

    Thursday, October 14, 2010

    Эртний Хятадын анагаах ухаанд төрөл бүрийн үр, жимсээр дэр хийж хэрэглэх нь биеийн энерги, хийг тогтворжуулдаг гэж судар номноо тэмдэглэсэн байдаг байна.
    Тухайлбал, буудайн үрээр хийсэн дэр нь даралт тогтворжуулах ач тустай бол чацаргана жимсний үрээр хийсэн дэр нь тархины даралттай, шөнө хөлөрдөг хүүхдэд тэр тусмаа нярай хүүхдэд онцгой ач холбогдолтой байдаг гэнэ. Энэ нь хүүхдийн хөлрөхийг бууруулж, шөнө уйлагнахыг эрс багасдаг аж.

    аз жаргалтай хүмүүсийн 17 нууц

    Аз жаргалтай хүн бие биетэйгээ адилхан хэмээн Лев Николаевич Толстой хэлсэн байдаг. Тийнхүү тэд угаас ямар зан чанартай байдагт дүн шинжилгээ хийх хэрэгтэй биш үү? Ингэх нь биднийг ч аз жаргалтай болоход тусалж болох.
    Тийнхүү, аз жаргалтай хүмүүсийн 17 нууц:

    Амьдрах ухааны 10 чадвар


    Амьдралын ур ухаан, ажлын туршлага яах аргагүй хүний ухамсартай холбоотой. Амьдралдаа сэтгэл хангалуун байхыг хүсвэл доорхи 10 чадварыг тогтож уншаарай.
    1. Зөв шийд. Бусдын дарамт, шахалтад өртөхгүйгээр зөв шийдвэр гаргах чадвартай болох.

    Хэрхэн ухаалаг бөгөөд хурдан сэтгэдэг болох вэ?

    Ямар ч мэргэжлийн хүнд сэтгэн бодох чадвар заавал хэрэгтэй байдаг. Гэхдээ сэтгэх чадварын түвшин мэргэжил тус бүрт өөр өөр байна. Ер нь хүн өөрийнхөө сэтгэхүйг яаж хөгжүүлж болох вэ? Яаж ухаалаг хурдан сэтгэдэг болох вэ? Дараах зөвлөмжүүдийг туршаад үзэхийг зөвлөе.

    Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ

    Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “ Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал ” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл

    Wednesday, October 13, 2010

    Удмын арван хоёр үе төрөл

       Удмын нэгэн мөч үе нь нийт арван хоёр үе бодьгал хүний үелсэн хэлхээнээс бүрэлдэх бөгөөд тэдгээр нь үе бүрээрээ төрөлсөн төрлийн дараах олонлог болох юм.
    1. Амь ураг төрөл
    2. Төрсөн ураг төрөл
    3. Бүлэн төрөл

     Англи хэлний өргөн хэрэглэгддэг 200 үг

    . Achive /эчиив/- хvрэх, гvйцээх, биелvvлэх
    2. Agree /эгрии/- зөвшөөрөх, санал нэгдэх, дэмжих
    3. Appreciate /эпришэйт/- таалагдах, илvv таалах, өндрөөр vнэлэх
    4. Believe /билиив/- найдах, итгэх,vнэмших
    5. cheap /чийп/- хямд, сул дорой, харамч
    6. dream /дрийм/-зvvд, мөрөөдөх,сайхан зvйл
    7. eager /ийжэ/- хорхойсох, эрч хvчтэй
    8. extremely /экстримли/- vнэхээр, яг, туйлын

    Англи хэл дээр захиа бичих загварууд

    Letter #1:
    Dear (name):

    As Manager of Doe Catalogs, I would like to personally welcome you as a new advertiser.
    Jane Doe, your customer service representative, has told me about you and your firm, and we are anxious to assist you in achieving your advertising objectives.

    АНГЛИ-МОНГОЛ ЗҮЙР ЦЭЦЭН ҮГС 2

    Better an apple given than even
    Авч сурахаар өгч сур.

    A change is as good as a rest.
    Ажлаа солих нь амралт болно.

    АНГЛИ-МОНГОЛ ЗҮЙР ЦЭЦЭН ҮГС 1

    A drop in the bucket.
    Далайд дусал нэмэр; дуслыг хураавал далай болно, дуулсныг хураавал эрдэмтэй болно.
    үгчилбэл: хувинд нэг дусал.
    A bad beginning makes a bad end
    Эх нь булингартай бол адаг нь булингартай
    үгчилбэл: муу эхлэл нь муу төгсгөлд хүргэдэг.

    Thursday, September 30, 2010

    Цэцэг уурлана, хардана, ерөөнө...

    Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л цэцэг, өвс ургамалтай “найзалсаар” ирсэн билээ. Мянга мянган жилийн турш өвс ургамлыг хүмүүс эмчилгээнд хэрэглэж, заримыг нь бүр сахиус болгон залж, шүтэн бишэрч ирсэн нь нарийн учир шалтгаантай. Цэцэг, ургамал өөртэй нь ижил ааш авир гаргадгийг хүмүүс эрт дээр үед олж мэдсэнээр ийнхүү дээдэлдэг болжээ. Эдүгээ, амьд ургамал нь баярлах, айх, уурлах, гомдох, санан гиюүрэх, хардан харамлах гэх зэргээр хүмүүн бидэнд байдаг бүхий л эмоцийг гаргадаг гэдгийг ургамал судлаач эрдэмтэд батлаад байгаа юм. Тэр

    Saturday, August 21, 2010

    Friday, August 13, 2010

    Хүүхдүүдэд зориулсан үнэгүй англи хэлний хичээл

    http://www.english-4kids.com/kidsvideos/zoo/zoo.html

    Plant abiotic stress (공)저: Matthew A. Jenks,Paul M. Hasegawa

    http://books.google.com/books?id=DWH6SrdO6HIC&lpg=PA35&dq=plant%20structure&hl=ko&pg=PP1#v=onepage&q=plant%20structure&f=false

    The Structure and Function of Plastids (공)저: Robert R. Wise,J. Kenneth Hoober

    http://books.google.com/books?id=FKeCVPbJ3asC&lpg=PA399&dq=plant%20structure&hl=ko&pg=PA434#v=onepage&q=plant%20structure&f=false

    Plant solute transport (공)저: A. R. Yeo,Timothy J. Flowers

    http://books.google.com/books?id=CQLXMxJIWREC&lpg=PA50&dq=plant%20structure&hl=ko&pg=PA30#v=onepage&q=plant%20structure&f=false

    Plant secondary metabolites: occurrence, structure and role in the human diet (공)저: Alan Crozier,Michael N. Clifford,Hiroshi Ashihara

    http://books.google.com/books?id=w9zF4uOEaj0C&lpg=PP1&dq=plant%20structure&hl=ko&pg=PA5#v=onepage&q&f=false

    Structure and Function of Plants : Jennifer W. MacAdam

    http://books.google.com/books?id=LUhSpYbF4w8C&lpg=PP1&dq=plant%20structure&hl=ko&pg=PA16#v=onepage&q=plant%20structure&f=false

    Даргатайгаа харилцаагаа сайжруулахыг хүсвэл төрсөн ордыг нь ашигла


    Даргатайгаа харилцаа сайн байна гэдэг ажилтан хүний хувьд нилээд чухал. Дарга нар дотроо олон янз. Зарим нь эелдэг, харин зарим нь яхир хатуу байдаг. Гэхдээ таны дарга ямар ч төрлийн зан ааштай байсан, түүнтэй харилцаагаа сайжруулах арга бол түүний зан чанарыг сайн мэдэх явдал билээ. Мэдэхэд маш амархан. Ердөө даргынхаа ямар орд вэ гэдгийг нь мэдэхэд болоо.

    Wednesday, June 23, 2010

    Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт


    БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ
    ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ
    СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ  ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

               Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго
    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албанымэргэшлийн шалгалтын зорилго оршино.
    Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу мэргэшлийн шалгалтыг авна. Энэхүү журам болон Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэнийнөөцийг бүрдүүлэх журам”-ыг  Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд эдгээр  журамтай танилцсан байна

    Thursday, June 17, 2010

    Тарвага ховордсон нь цөлжилтийг хурдасгаж байна

     Тарвага цөөрснийг эрдэмтэд цөлжилттэй холбон тайлбарлаж байна. Учир нь тарвага газрын хөрсийг суллаж, сийрэгжүүлэн амьдардаг аж. Тарвага, оготно, зурам зэрэг мэрэгч амьтад ховордсоноос цөлжилт хурдасдаг байна.

    Monday, June 14, 2010

    Монгол үндэстэн орших уу?уусаж үгүй болох уу?

    Монгол улсын хувьд 2.7 сая хүнтэй. Хүн ам цөөнтэй орны тухайд амин чухал асуудал бол хүн ам зүйн бодлого юм. Аливаа улс орны хөгжлийн чухал үзүүлэлтийн нэг амин судас бол хүн амын өсөлт,эрүүл мэнд,ажлын байранд хэрэгцээтэй ажиллах хөдөлмөрийн насны эрүүл чийрэг ажиллах хүчин байдаг. .Монгол улс хүн амаа нарийн тоолсон судалгаа одоогоор алга байна.Харин малаа олон удаа тоолсон гэж бодохоор гайхширал харамсал төрдөг.Удахгүй хүн

    Хятадын соёлын стратеги ба Монгол улс

     Нангиадын ертөнцөд хэзээнээс нааш “Соёл” хэмээх ойлголт агуулгын болоод хэлбэр талаасаа нөлөөлөх нөлөө, жин, үнэ цэнээрээ гойд өвөрмөц бөгөөд бидний төдийгүй хятад бус бүхий л үндэстэн ази, америк, европ хүмүүсийн “соёл” хэмээх ухагдахуунаас төсөөлж ч байгаагүй том ойлголт байсан, байсаар ч ирсэн, байсаар ч байх бололтой. Учир юу гэвэл Хятадын соёл гэдэг энэ улсын бүхэл бүтэн таван мянган жилийн түүхийг өнөө цагт дамжуулах цорын ганц өв сан

    Thursday, June 10, 2010

    Wednesday, June 9, 2010

    How To Grow Cactus And Succulent Plants : What is a Succulent Plant?

    Asexual Propagation

    Rootone

    Root in action

    Тасалгааны ургамлыг үржүүлэх9

    Тасалгааны ургамлыг үржүүлэх8

    Тасалгааны ургамлыг үржүүлэх7

    Тасалгааны ургамлыг үржүүлэх6

    Тасалгааны ургамлыг үржүүлэх5

    Тасалгааны ургамлыг үржүүлэх4

    Тасалгааны ургамлыг үржүүлэх3

    Тасалгааны ургамлыг үржүүлэх2

    Тасалгааны ургамлыг үржүүлэх1

    Оллоо Аяллын Хєтєч GPS

    Өнөөдөр орой телевиз үзэж байтал манай хэсэг залуучууд монгол хэл дээр зам заагч(navigation) хийж зах зээлд гаргасан тухай мэдээ гараад нэтээс хайж үзлээ. Үнэхээр энэ залуучуудаар бахархах сэтгэл төрж бололцоотой хүмүүс нь эднийгээ дэмжиж бүтээгдэхүүнийг нь худалдан авах хэрэгтэй болов уу гэж бодогдсон. Ингээд мэдээлэлийг нь орууллаа. Үнэ нь 480000 юм байна лээ.
     Оллоо Аяллын Хєтєч GPS нь Монгол орны хэмжээнд засаг захиргааны нэгж, авто замын

    Monday, June 7, 2010

    Энэтхэг дэх Их Монголчуудын түүх – History of Great Mughal Empire

    (Түүхэн найруулал. Цуврал-1)
    Нэг: Энэтхэг дэх Монголчуудын ул мөр
    1526 оны эхээр нэг түм гаруй монголчууд Бабаар хааныхаа тугын дор байлдан дагуулагч болон Энэтхэг оронд очжээ. Тэдгээр цөөн монголчууд Энэтхэг орныг нэгтгэн 300 жилийн турш эзэгнэн захирахдаа сэтгэл хөдлөм адал явдлаар дүүрэн, баатарлаг ер бусын баялаг түүхийг Энэтхэгийн төдийгүй дэлхий дахины түүхнээ үлдээсэн байна.

    Friday, June 4, 2010

    Далайд дусал нэмэр

    Биосфер буюу биомандал: Бүх төрлийн амьд организм амьдардаг дэлхийн бүрхэвчийг хэлнэ. 1875 онд Австрийн геологич Э.Зюсс энэхүү нэр томъёог анх хэрэглэсэн.

    Wednesday, June 2, 2010

    Сургааль үгс5

    Хайрлана гэдэг хайралсан хүнийхээ амьдралаар амьдрахын нэр. Лев Толстой

    Хайртай хүнийхээ сул талд зэвүүцэж байвал үнэн хэрэгтээ дурлаагүй байна гэсэн үг. Педро Кальдерон

    Tuesday, June 1, 2010

    Сургааль үгс4

    Хэн хэнийхээ жижиг сажиг дутагдлыг өршөөж чадсан хүмүүс л жинхэнэ нөхөрлөлөөр холбогдож чаддаг. Жан дө Лабрюйер

    Нохой муур хоёр гэнэтхэн л найзлаад эхэлбэл, тогоочийн эсрэг хуйвалдснаас зайлахгүй. Стефан Цвейг

    Sunday, May 30, 2010

    Сургааль үгс3

    Бусдад жаргалтай санагддаг нь бус, өөрийнхөө жаргалтайг мэдэрч явдаг нь л ёстой жаргалтай хүн. /Публимий Сир/.

    Буй байдалдаа сэтгэл хангалуун явъя гэвэл чамаас хэцүү нөхцөлд байгаа хүмүүстэй амьдралаа харьцуулчих. "Франклин"

    Thursday, May 20, 2010

    Үзэн ядахуйн өтөнд баригдах вий

       «Хүн төрсөн ч байг, үхсэн ч байг, хөрөнгө мөнгө, гэр орон, эдлэн эзэмшлээ алдсан ч байг, халаглаж өрөвдөх зүйл биш. Энэ бүхэн хүний юм бус. Харин хүнлэг эрхэм чанараа гээвэл тун хайран. Жинхэнэ өмчөө алдаж байгаа нь тэр» хэмээн олон зуун жилийн тэртээ нэгэн гүн ухаантан хэлсэн байх юм. Бусдыг үзэн ядах чивэлт араншин бие сэтгэлд нь нэвчсэн хэн боловч хүнлэг эрхэм чанараа хаяж гээсэн, өөрөөр хэлбэл жинхэнэ өмчөө алдсан хөөрхийлөлтэй нэгэн болж хувирна. Хүчтэй, зоригтой, хүнлэг хүмүүс үзэн ядалтын өвчний халдвар тэр болгон авдаггүй. «Үзэн ядалт-энэ бол сулхан хүмүүсийн уур хилэн».

    Thursday, May 6, 2010

    Хэрхэн PDF форматаас HTML формат руу шилжүүлэх вэ?

    Аливаа хайлтыг интернэтээс хайж өөрийн файл үүсгэхэд төвөгтэй зүйлсүүдийн нэг бол PDF /Adobe Portable Document Format/-аас cut болон copу, paste хийж болдоггүй. Тэгвэл хэрхэн үүнийг шинэ софтвер татаж авч, худалдан авалгүйгээр хийх вэ?

    Monday, May 3, 2010

    Нөмрөгөнө, "Spathiphyllum wallisii", 스파티필름

    Муу найзынхаа араас зул өргөе дөө

    Олоон жилийн өмнө нас барсан муу найз маань нэлээд тэвдүү давхиж ирээд надад нэг ваадантай юм өгчихөөд буцаад давхичихлаа. Хөөе гээд хоёр үеийн солио ч өгсөнгүй, юундаа ч тийнхүү яарсан юм бол мэдэхгүй. Юу өгсөнийг нь мэдсэнгүй, болхидуу, хам хум ороосон, өлөн хир суусан ороолтыг нь нээж ч үзсэнгүй, цээжиндээ чанга тэврээд л хоцрох шив. Гэхдээ тэр ваадантай зүйлийг нь би сэтгэл зүрх нь гэж мэдрээд байгаа.

    Сайн гэр бүл

    хэхэ. Энэ нийтлэлийн агуулга ч гэсэн миний хувьд хүлээн зөвшөрдөг асуудал гэх үү дээ. Юу ч гэсэн уншаад үзээрэй.
    Сайн сайхан гэр бүл байхын тулд бас чамгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Сайн гэр бүлийн мөрдөх дүрмийг Болгарын сэтгэл судлаачид, сексологичдын хамтарсан багийн удаан хугацааны томоохон судалгааныхаа үндсэн дээр боловсруулсан байна. Энэ нийтлэлийг та хоёр зэрэгцэн суугаад уншаарай.

    Sunday, May 2, 2010

    Насны онцлогийн найман хямрал

    Энэ нийтлэлийг уншаад үзэхэд илүүдэхгүй санагдлаа. Бидний хувьд сэтгэл судлалын талаар мэдлэг муу байдаг учраас олон юман дээр дүн шинжилгээг буруу хийж алддаг юм шиг санагддаг. Хүн өөрийнхөө тухай болон бусдын тухай тодорхой хэмжээгээр мэдэж гэмээн илүү бие биенийгээ ойлгож харьцдаг болов уу гэж боддог. Ингээд та бүхэн ч гэсэн нэгийг бодоод үзээрэй.

    Дулаарлын улмаас аюулын ирмэгт буй байгалийн 10 үзэсгэлэнт газар

    Экологичид дэлхийн дулаарлын үр дагаврын улмаас устаж үгүй болох аюулд дөтөлж буй дэлхийн байгалийн үзэсгэлэнт 100 газрыг жагсаажээ. 21 зууны турш тэсч үлдсэн эдгээр газар температурын нэмэгдэл, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж унаган төрхөө гээх магадлалтайд, тооцогдож байна. байгалийн үзэсгэлэнт 100 газрын эхний 10-ыг сонирхуулъя. Эхний 10- т сүүлийн жилүүдэд цөлжилтөд ихээр өртөж буй манай улсын говь оржээ.

    Гажнай,"Monstera deliciosa", 몬스테라

    Хүлэмжний хий, дэлхийн дулаарал

    Гажнайлж, "Syngonium podophyllum",싱고니움

     

    Friday, April 30, 2010

    Манай улс иргэн бүрийг хурууны хээгээр нь цахим бүртгэлд оруулах боломжтой болжээ

    Манай сургуулийн оюутнууд  сургууль дээрээ илтгэл тавьдаг уламжлалаараа  2 долоо хоногийн өмнө нэгэн төгсөгчөө урьж авчиран сонирхолтой илтгэл тавиулсан билээ. Илтгэлийн дараа асуулт хариулт явагдаж миний бие IT чиглэлээр сурдаг оюутнуудаас манайх яагаад 3-хан сая хүн амтай байж хүн нэг бүрийг давхардуулалгүй хурууны хээгээр нь ч юмуу бүртгэж аваад нэгдсэн нэг online бүртгэлтэй болж болдоггүй юм бэ гэж сонирхон асууж билээ. Гэтэл өнөөдөр

    Үнэгүй ном уншицгаая

    Энд бас хөөрхөн номнууд их байгаа. Татаж авах боломжгүй ч уншиж болноо.

    http://www.childrenslibrary.org/icdl/BookPage?bookid=baahome_00730008&pnum1=1&twoPage=false&route=text&size=0&fullscreen=false&lang=Mongolian&ilang=Mongolian

    Монгол фонд

    arialmon дээр хийсэн материалууд ихэнх нь үсэг нь танигдахгүй тохиолдол байдаг. тэгвэл энэ блогруу ороод зааврын дагуу хийснээр та маш хурдан засварлан унших боломжтой болно. Ийм сайхан хэрэгтэй мэдээлэл оруулдаг залуучуудад гүнээ талархаж байна.

    http://otgoo68.blogspot.com/search/label/Idea

    Соёлын Шок - Cultural Shock (2 хэсэг)

    Соёлын шокоос гарах ямар арга замууд байна ?


     Үнэнийг хэлэхэд Соёлын Шокоос гарах эсэх зөвхөн ЧАМААС л шалтгаална. Зөвхөн "ЧИ" л энэ хямралаас гарах эерэг алхамуудыг хийх хүн. Эхний бичлэгийг оруулчаад би жаахан интернэтээр аялж энэхүү шокноос гарах арга замуудыг хайж үзлээ л дээ. Ганзага ч хоосонгүй шүү хэд хэдэн хэрэгтэй зөвлөгөөнүүд олж авлаа. Мөн номон дээрээсээ ч гэсэн зарим нэг арга ухааныг оллоо. Ингээд эдгээр арга замуудыг багцлан өөрийнхөө үгээр тайлбарлаж, мөн өөрийнхөө баримталдаг зарим зарчимтай хослуулан доор орууллаа.

    Соёлын Шок - Cultural Shock (1 хэсэг)

    Энэ тухай дээр үед уншиж байсан бөгөөд би болон миний эргэн тойронд байгаа залууст тохиолдож байсан одоо ч  тохиолдсоор байгаа асуудал юм. Бидний ихэнх маань соёлын шоконд орчихсоноо тэр бүр сайн мэдэхгүйн улмаас цагаа дэмий зүйлд үрэх ганцаараа шаналах зэрэг асуудлууд гардаг. Тиймээс Цэгмээ гээд залуугийн бичсэн бичлэгийг олж уншсанаа блогтоо орууллаа. Хэн нэгэнд нь тус болж юуны магад тиймээ?

    Соёлын Шок гэж юу вэ ?

    МОНГОЛЧУУДАА, ИХИЙГ ХУЛГАЙЛЦГААЯ

     Нэт ухаж байтал сонирхолтой нийтлэл олсноо шууд хуулаад оруулчихлаа. Миний хувьд ч гэсэн энэ хүнтэй санал нэг байдгийн хувьд энэ тал дээр дор бүрнээ хичээгээсэй гэж боддог. Жишээлбэл: Солонгост ажиллаж буй олон мянган залуучууд маань зөвхөн олгогдсон ажлаа хийж хэдэн төгрөг олохоо биш цаашдаа нутагтаа очоод үүнийг яаж нэвтрүүлэх бэ гэдэг тал дээр толгой ажиллуулаасай. Ингэж чадвал буцаад очихоор ажил олдохгүй мөнгөний их үүсвэргүй байна гээд эргээд барууны аль нэг оронруу цагаачиллах хэрэггүй эх нутагтаа тайван сайхан амьдрах боломж бүрэн байгаа. Мөн над шиг гадаадад сурч байгаа олон оюутнууд  энэ тал дээр дор бүрнээ анхаарч байж улс орноо хөгжүүлнэ. Ингээд та бүхэн нэгийг тунгаан бодож үзээрэй.

    Ниллэг, Цикламен "Cyclamen persicum Mill", 시클라멘

    Monday, April 26, 2010

    Эвлэвэл бүтнэ

       Та бидний ухаант дээдсээс марталгүй санаж, мөнхөд бодож явахаар захиж үлдээсэн, “Эвлүүлбэл эвэр туурай ч нийлнэ. Эвгүйтвэл элэг бөөр ч нийлэхгүй” гэх чухлаас чухал нэг сургаал бий. Энэ сургаалийг бие сэтгэлээрээ мэдэрч илүү ихээр ухаж ойлгох цаг үе ирлээ. Эвгүйтэх үе элгэн садны хооронд ч, эхнэр нөхөр хоёрын хооронд ч, эх орон нэгтний дунд ч тохиож болох. Эвгүйтлийг гэтэлж, эвлэн зохицож чадах эсэх нь уужуу бодол, ухаалаг алхам, учрыг олж, хужрыг тунгаах чадвараас шууд хамаарна.

    Эрдэмт хүн даруу

      Хүмүүс ээ. Даруухан байцгаая. Энсэг тос, үс зүс нүүр царайг чимдэг бол даруу зан бүх биеийг чимдэг юм. “Аугаа их хүмүүс бүгд даруухан байсан”. Даруухан байсан тулдаа тэд аугаа их хүмүүс болж чаджээ. Өчүүхэн амжилтандаа эрдэн сагсуурч эхэлбэл өндрийн оргилд хэзээ ч дөхөж очихгүй. Бэл хормой хавиар бэдрэн гэлдэрч явсаар насыг элээнэ. Авьяас төгөлдөр, ухаан

    Хүрээллээ ухаантай бөгөөд зөв сонго

     Ямар хүмүүсийн хүрээлэлд байгаагаас чиний ажил үйлс, амжилт ололт, цаашлаад амьдрал чинь бүхэлдээ өөдрөг байх уу, өөдлөхгүй нэг хэвэндээ үргэлжлэх үү гэдэг нь ихээхэн хэмжээгээр хамаарна. Үүнд эргэлзэх хэрэггүй. Тиймээс өөрийн хүрээллээ ухаантай бөгөөд зөв сонго. Сайныг дагавал сарны гэрэл гэх монгол үг маш их гүн утгатай, холын хараатай. Чиний

    Мэдлэг бол хүч

       Шувууд даль жигүүрийнхээ хүчээр зах хязгааргүй уудам огторгуйд элин халин нисдэг билээ. Хүүхэд, залуус та нар танин мэдэхүйн орчлон ертөнцийн уудам орон зайд шувуу адил чөлөөтэй нисэх хүсэл мөрөөдөл тээж яваа, мэдээж. Нисэхийн тулд та бүхэнд шувуудын адил даль жигүүр хэрэгтэй. Энэхүү даль жигүүр нь мэдлэг юм. Мэдлэгээр жигүүрлэсэн хүн хүссэн газартаа хаалт

    Амжилт гаргах нь хамгийн сайн өшөө авалт мөн

       Монгол түмний үндэсний бахархал болсон эрийн гурван наадмын нэг төрөл нь сурын харваа билээ. Найман зуу гаруй жилийн тэртээд Есөнхээ мэргэн 335 алд газар харван байг онож, дээд амжилт тогтоожээ. Энэ аварга амжилтыг бахархан тэмдэглэж, хөшөө чулуунд сийлүүлсэн нь Чингэсийн чулууны бичиг гэж алдаршиж, сурын спортод зориулсан дэлхийн анхны хөшөө болсон түүхтэй

    Өөртөө итгэ

       Өөртөө итгэ. Итгэл бол асар их хүч. Тэр ч бүү хэл итгэлд ид шидийн хүч бий. Би үүнийг хэзээ ч сурахгүй. Би түүнийг яасан ч дийлэхгүй. Би чадахгүй. Би мэдэхгүй. Тэр миний давшгүй даваа. Энэ миний хүршгүй оргил. Энэ мэт итгэл алдарсан бодол санааны харанхуй үүл хүний хүсэл мөрөөдлийн гэрэлт нарыг хааж халхалсан байдаг. Хаанаас илгээсэн ад зэтгэрийн хорлол

    Гэртээ аз жаргалтай байдаг тэр хүн аз жаргалтай

    “Хөдөлмөр бол аз жаргалын эцэг”. Аз жаргалтай байя гэвэл зүрх сэтгэл, оюун ухаан, мэддэг чаддаг бүхнээ ажил хөдөлмөрт зориул. Тэгж чадвал Та аз жаргалыг эрж хайх бус аз жаргал Тань дээр өөрөө гэрэл гэгээ сацруулан хүрч ирнэ. Өөдлөе өгсөе, хөгжье дэвжье гэвэл мачийн махран хөдөлмөрлө! Хөдөлмөр шиг хүнийг өөд нь татдаг юм байдаггүй гэдгийг урьд урьдаас илүү мэдэрцгээе.

    Sunday, April 25, 2010

    Өөрийн замаа өөрөө бүтээ

       Эрхэм залуус аа! Өөрийн замаа өөрөө бүтээ. Та нар амьдралын ямар замаар явах вэ гэдэг сонголтынхоо бэлчир дээр ирсэн байна. Баруун тийш явах уу, зүүн тийш явах уу, урагшлах уу, ухрах уу гэдгээ шийдэх насандаа нэгэнт хүрчээ. Та бүхнийг аугаа их үйл хэрэг хүлээж байгаа.

    Өөрийнхөө буянт үйлсээр гайхуулдаг хүнээс болгоомжил

       Бусдын төлөө буян үйлдэх нь эрдэнэт хүний, адгууснаас ялгагдах олон шинжийн нэг билээ. Өвдөж зовсон хүнд хоол цайг нь дөхүүлж өгөх нь томоос том буяны тус. Гэтэл өвдөж дордсон маланд өвс усыг нь хамт бэлчиж яваа ижил сүрэг нь дөхүүлээд өгдөг бил үү, үгүй шүү дээ. Хальтраад унасан хөл муутай хүнийг татаад босгох нь тааралдсан хүн бүрийн хийх ёстой буянт ажил. Турж эцээд, өеөдөөд унасан малыг бусад мал нь татаад босгодог бил үү, бас л үгүй. Бусдад буян үйлдэж байна гэдэг нь хүн, хүнээрээ байгаагийн тодоос тод илэрхийлэл. Хүний

    Бусдыг аялдан дагалдагч салбадай болох хэрэггүй

    Бусдыг аялдан дагалдагч салбадай болох хэрэггүй. Хүний ухаанаар явдаг цэцнээс өөрийн ухаанаар явдаг тэнэг илүү гэх үг бий. Ямар ч юманд, ямар ч үед өөрийн ухаантай ханд. Өөрөөрөө л бай. Энэ хорвоод чи дахин давтагдашгүй хувь хүн. Буруу ч байсан зөв ч байсан бусдын араас бурантагтай тэмээ шиг хөтлөгдөж явах нь саруул ухаанаа хөсөр хаяж, сайхан биеэ зөнд нь орхисон хүний л хийдэг ажил, үйлддэг үйлдэл.

    ТЭД БИДНИЙГ АВНА ГЭЖ ОДОО Ч ХАРСААР БАЙДАГ

    -Дээд монгол буюу Хөх нуурын монголчууд дээр манай эрдэмтэд судлаачид очиж байсан юм билээ. Хятадын баруун хойт хэсэгт орших Чинхай буюу монголоор Хөх нуур мужид аж төрдөг Хавт Хасарын удам, түүхэндээ Хошууд гэгдэх дөрвөн Ойрдын нэг бол одоогийн Дээд монголчууд юм. Эдүгээ тэдний үр хойч болох 90-ээд мянган Дээд монголчууд баруун ба зүүн

    Мөрөөдлийнхөө хойноос мөшгөн тэмүүл

      Мөрөөдөлгүй хүн даль жигүүргүй шувуутай л адил. Тэнгэр бурхан зах хязгааргүй огторгуйн уудамд элин халин нисэхийн тулд шувуудад даль жигүүр өгсөн бол хүнд зах хязгааргүй уудам орон зайд сэтгэн бодож, сайн сайхан бүхэнд тэмүүлэх мөрөөдлийг өгсөн. Мөрөөдөл шувуудын далавчнаас хавьгүй хүчтэй даль жигүүрийг хүнд хайрлана. Мөрөөдөл хэмээх хүчит даль

    Сайн эхнэр амьдралын аврал

      Эр хүн монгол гэрийг тулан тогтоож байдаг багана нь бол эхнэр хүн барин тогтоож байдаг бүслүүр нь юм. Багана, бүслүүр хоёр бат бэх байж гэр бат бэх байна. Тулах багана, бүслэх бүслүүр муу бол анхны шуурганаар л гэр салхинд хийснэ. Монголчууд “сайн морь замын хань, сайн эхнэр насны хань” гэж эрт дээр үеэс ярьж, сайн ханьтай болохыг юу юунаас илүү

    Эх орноо хайрлая

      Алс холын Польш оронд “Монгол” хэмээх нэртэй тосгон бий. Польшууд “Монголица” гэж нэрлэдэг юм гэсэн. Энэ тосгон үүсэн буй болсон түүх гунигтай бөгөөд бахархалтай. Тосгоны уугуул иргэд Монгол нутгийн зүг үүд хаалгаа харуулж байшингаа барьдаг тухай хуучлах юм билээ. Өөр нэг содон сонин онцлог бий. Тосгоны иргэд сүмд очихдоо заавал алтан бөгж зүүж ирдэг нь сонин.

    Урагшлах хүний санах сэдэх нь их

    Залуус аа! Нэг байрандаа ургаа хад, тогтмол ус шиг хөдөл­гөөнгүй удаан байж болохгүй. Үргэлж урагш тэмүүлэх үлэмжийн их хүсэл эрмэлзлээр жигүүрлэ. Урагшаа алхахын тулд урдах зам мөрөө нүдээрээ харж явдаг бол урагшлан ахих зам мөрөө уураг тархиндаа ургуулан бодож, ухаа­наараа харж явна. Ухаантны нүд уураг тархиндаа байдаг юм. Урагшлахын төлөө ухаанаа тордон ажиллуул.

    Sunday, April 18, 2010

    Хүүтэй болох уу, охинтой болох уу?

    Бараг гэр бүл бүр анхны хүүхдийнхээ хүйсийн талаар бодож, охин, хүү аль нь болохыг таах гэдэг. Нэг хэсэг нь айлын том хүүхэд хүү байвал зүгээр гэдэг бол нөгөө хэсэг нь охинтой болохыг хүсдэг…

    Алимны хальс хавдрын өсөлтийг зогсооно

    Ихэнх хvмvvс алимыг хальсалж идэх дуртай байдаг нь нууц биш. Тэгвэл алимны хальсанд хавдрын єсєлтийг зогсоох бодис байдгийг эрдэмтэд тогтоосон гэнэ

    Хушга нь биеийн жин хасахад маш сайн туслагч

      Байгалийн, юугаар ч орлуулашгvй цэвэр, гайхалтай vнэ цэнэтэй хvнс болох "самар"-аас ердєє л нэг атгыг идэхэд таныг эрч хvчээр сэлбэж, амттан идэх хорхойг тань дарах болно

    Амнаас нь эвгүй үнэр үнэртээд байна уу

     Амны эвгүй үнэр нь янз бүрийн шалтгаантай байдаг. Ихэнх хүмүүс үүнийг шүд хорхойтсоноос болдог гэж үздэг. Гэтэл хорхойтсон шүдтэй хүн бүрийн амнаас эвгүй үнэр гардаггүй аж. Гэхдээ юмыг яаж мэдэхэв, шүдний эмчид очиж шүдээ үзүүлэх хэрэгтэй.

    Хэрхэн сайн удирдагч байж, хүмүүсийг уриалан дуудах вэ?

    Удирдагч гэдэг хэн бүхний хийдэг ажил биш. Удирдагч хүн маш их хариуцлагатай байж, олон хүмүүст үлгэр дууриал болж байх ёстой байдаг.

    Saturday, April 17, 2010

    Судалгаа шинжилгээний SPSS программ

    Аливаа судалгааны мэдээллийг боловсруулахад зориулагдсан олон тооны програм
    зохиогдсон ба єдгєє ч шинээр зохиогдож, эргэлтэнд орж эс бол мартагдаж, шинэчлэгдэн сайжирсаар байгаа билээ. Тэдгээрээс дэлхий нийтээр єргєн дэлгэр хэрэглэдэг, манай судлаачдын дунд ч нэлээд тархсан, байнга тогтвортой хэрэглэгдэж байгаа нь SPSS програм юм.

    Wednesday, April 7, 2010

    Хүн сармагчнаас үүсэлтэй нь маргаангүй боллоо

     Хүн сармагчнаас үүссэн нь өнөөдрийг хүртэл зарим хүний хувьд эргэлзээтэй байсан. Тэгвэл үүнийг батлан илтгэх баримт өмнөд Африкийн нутгаас олджээ. Тиймээс энэ тухай маргах шаардлагагүй боллоо хэмээн мэргэжилтнүүд үзжээ-

    Monday, April 5, 2010

    Эрдэмт хүн даруу

    Хүмүүс ээ. Даруухан байцгаая. Энсэг тос, үс зүс нүүр царайг чимдэг бол даруу зан бүх биеийг чимдэг юм. “Аугаа их хүмүүс бүгд даруухан байсан”. Даруухан байсан тулдаа тэд аугаа их хүмүүс болж чаджээ. Өчүүхэн амжилтандаа эрдэн сагсуурч эхэлбэл өндрийн оргилд хэзээ ч дөхөж очихгүй. Бэл хормой хавиар бэдрэн гэлдэрч явсаар насыг элээнэ. Авьяас төгөлдөр,

    Оролдлого сайт оройд нь гарна

     Орь залуу оюутан насны таван жилийг ор зэрэгцүүлэн унтаж, өөхтэй талх, шарсан төмс хуваан идэж хамт өнгөрөөсөн украйн андтайгаа одоо ч холбоо, харилцаатай байдгийм. Найз маань нэгдүгээр ангийн эхний хагаст тооны шалгалтандаа бүдэрсэн юм. Тэр тухай сургуулийн захиргаанаас эцэг эхэд нь захидал бичжээ. Азаар захиаг аав, ээж нь биш, ах нь түрүүлж уншаад

    Сайн эхнэр амьдралын аврал

     Эр хүн монгол гэрийг тулан тогтоож байдаг багана нь бол эхнэр хүн барин тогтоож байдаг бүслүүр нь юм. Багана, бүслүүр хоёр бат бэх байж гэр бат бэх байна. Тулах багана, бүслэх бүслүүр муу бол анхны шуурганаар л гэр салхинд хийснэ. Монголчууд “сайн морь замын хань, сайн эхнэр насны хань” гэж эрт дээр үеэс ярьж, сайн ханьтай болохыг юу юунаас илүү

    Хийх хүнд хийхгүй хүн садаа

    Нацагийн Багабанди
     Гүйх нохойд гүйхгүй нохой садаа гэх монгол үг нь үнэн хэрэгтээ нохойны тухай яриа биш, ажил хийх гэж байгаа хүнд хийхгүй нь саад бүү хий гэсэн гүн утгат хэллэг юм. Өөрөө ажиллах дургүй байх нь дүүрч, ажиллаж байгаадаа хэзээ ч битгий садаа хий. Хийхийн төлөө хичээж

    Буддизмын үүсэл

    Буддизмын үүсэл ба Будда Буддизм гэсэн үг бидний чихэнд ээж аавын минь нэрнээс өөрцгүй ойрхон сонсогддог ч буддизмийн мөн чанарын талаар яг таг мэддэг маань цөөхөн билээ. Дэлхий дээр хамгийн өргөн дэлгэрсэн шашиний нэгийг шүтдэг ч бид бүхний шүтлэг ердөө гуулин бурханы өмнө залбирч маань мэгзэм уншихаас цааш хэтрэхгүй байгаа нь даан ч

    Сургааль үгс 3

    Амласан л бол биелүүл. Амлачихаад биелүүлэхгүй байснаас огт амлаагүй нь дээр.
    Соломон

    Сургааль үгс 2

    • Хүн болгонд л тэнэг бодол төрдөг. Ухаантай хүн түүнээ гаргаж хэлдэггүй. /Вильгелм Буш/
    • Ам бол оюун ухааны үүд. Түүнийг нээлттэй орхивол ухаан гадагшаа асгарчихна. Төсөөлөл бол оюун ухааны хөл. Түүнийг хазаарлаж байхгүй бол ухааныг чинь зөв замаас гаргачихна. /Хун Цзычен/

    Сургааль үгс 1

    Зан суртахуун засрахаасаа эвдрэх нь амархан. /Вовенарг/

    Өөдрөг яах 25 зарчим

    1. Сэтгэлийн их тэнхээтэй яв

    2. Хэн нэг нь Таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.

    Амжилтийн үндсэн зарчмууд

    1. Их хайр, Их ололт нь их эрсдлийг байнга дагуулж явдгийг сана.
    2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг буу алд.
    3. Өөрийгөө хундлэх, бусдийг хундлэх, өөрийнхөө бух үйлд эзэн болох гэсэн зарчимийг мөрд

    Усыг нь уувал Ёсыг нь дага

    Усыг нь уувал Ёсыг нь дага” гэж євгєдийн vг бий. Бас одоо миний сууж буй нутагт тєстэй хэлц бас байна. Энэ нь болохоор шууд орчуулбал “Нутагт нь ороо бол Нутгийнханд захирагд” гэсэн vг болно.  Энийг тэр гадаад улсаас орж ирж байгаа ёс заншил, бараа бvтээгдэхvvнд л хэлмээр л

    Tuesday, March 30, 2010

    Сэтгэхүйн энерги

    Өнөөдөр хvмvvс энергитэй байхыг их хvсдэг болж, тэр ч газар энергитэй, энергижнэ гэж зорьдог болсон, энергээ эргэлтэнд оруулсан ч орон нутаг, газар орон байх болжээ.Янз янзын энерги байна. Тэгэхээр хvмvvс ямар энергийн тухайгаа яриад байгаагаа бас ойлгох шаардлагатай. Хvмvvсийн яриад байгаа энэ байгалиас, хvмvvсээс авах гээд эрж хайгаад буй энерги нь сэтгэхvйн энерги юм. Сэтгэхvйн энерги гэж ярьж занших хэрэгтэй. Энэ тухай би тайлбарлах гэсэн юм.

    Monday, March 29, 2010

    Өөрийгөө л болгочих

    Нацагийн Багабанди
    Хүний гар харалгүй өөрийгөө л болгочих. Хүн бүхэн өөрийгөө болгочих хэмжээнд байх юм бол манай нийгэм тэр чигээрээ тэнүүн жаргалтай байх сан. Даанч тэжээдэг нь цөөрөөд, тэжээврүүд нь олширчихож. Хүн бүр өөрт ногдсон, хийх ёстой ажлаа бүр жинхэнэ эзний ёсоор, хэний ч шахалт шаардлагагүйгээр товхийтэл сайн хийчихдэг бол болж байгаа нь тэр.

    Friday, March 19, 2010

    Wall plant interior

    Үнэхээр өөрийн гэр болон албан газрынхаа нэг ханыг ингээд янзалчихвал үнэхээр хамаг стресс тайлагдахаар байгаа биз дээ?

    Муухай явдлыг жигшье

    Нацагийн Багабанди

     Хүн ухаантай сайхан амьтан мөртлөө ухаангүй муухай явдлаар дүүрэн. Ертөнцийн сайхан, муухайг ялгаж салгах цорын ганц ухаант амьтан байтлаа сайхнаас зугтаж, муухай руу зүтгэх нь ухаанд багтамгүй хачирхалтай. Гэнэн хэнэггүй зангаасаа болоод муу муухайд гэнэ сэнэгүй гэнэдэж хутгалдах учир тавилан бий. Муу муухайг нь таньж мэдсээр байж бузар муухай шавар шалбааг мэт зүйл рүү өөрөө хэнэг ч үгүй алхаад орчихдог ухаангүй тэнэг үйлдэлтнүүд цөөн биш.

    Wednesday, March 17, 2010

    Myanga negen shoniin ulger 1

      Єгїїлэх ину: Эрт урьд цагт Энэтхэг ба хятадын арал дээр, амь сахих цэрэгтэй , албат олон зарцтай , эртний Сасан хааны удмын нэгэн хаан байжээ . Тэр хаан хоёр хїїтэй юмсанжээ . нэг нь эр бие гїйцсэн нєгєє нь идэр залуу бєгєєд хоёулаа ихэд баатар зоригтой атал ах нь дїїгээ алдар гавъяагаар арай илїї байжээ . Ах нь улс гїрнээ эзэгнэж , албат иргэдээ захиран нутаг хошуу, улс гїрнээ их л хїндтэй бїлгээ . Ахы нь Шахрияр хаан, дїїгий нь Шахземан хаан гэдэгб айжээ .

    Thursday, March 11, 2010

    Унтлагын өрөөнд байрлуулахад тохиромжтой тасалгааны ургамал

    Унтлагын өрөөнд элдэв хурч үнэр гаргадаггүй, овор багатай, ус болон гэрэл бага шаарддаг хамгийн гол нь шөнө фотосинтезын процесс явуулж хүчилтөрөгч  ялгаруулдаг ургамлуудаас сонгон байрлуулах хэрэгтэй. Үүнд ихэнх төрлийн кактуснууд болон суккулент ургамлыг дурьдаж болох юм. Жишээ болгон дараах ургамлуудыг орууллаа.

    ХУЛАН БИД ХОЁР

    Арван долоон нас ч дээ. Хєєрхий. зайлуул. Би тэгэхэд єєрийгєє эр хvнд тооцож  явжээ. Гэтэл тэр зун ёстой шалчгар эр болохоо мэдсэн юм. Долдугаар сарын нэгэн єдєр би нутгийнхаа Чингис хаан болоод тvvний залуу гэргийн хамт сумынхаа

    Лууван, төмсөөр уралдааны машин бүтээжээ

    Британийн эрдэмтэд анх удаа хүнсний бүтээгдэхүүнээр уралдааны машин бүтээжээ. “Формула-3” ангиллын уралдааны машины их биеийг лууван, төмсний цардуул болон маалингаар хийсэн бол хөдөлгүүр нь шоколадаар ажилладаг тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээлэв.

    Нөхрөө харж биеэ зас

     “Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хор” гэх монгол үгийг хүн бүр цээжээр мэддэг мөртлөө амьдралд мөрдөхдөө алданги ононги. Сайн нөхрийг дагасан хүн түнэр харанхуйд ч сар саруулд яваа хүн шиг саад тотгоргүй зорьсон газраа хүрнэ. Ханилж түшсэн

    Гомдлыг уураар тайтгаруулдаггүй, галыг тосоор унтраадаггүй

    Н.БАГАБАНДИ

     Гомдол бол сэтгэлд шивсэн өргөс билээ. Зүрхэнд шивсэн өргөс ч гэж хэлж болно. Гарт орсон өргөс тэрхэн хэсэгтээ тээртэй байдаг бол сэтгэл зүрхэнд шивсэн өргөс бүх биед нэн зовиуртай. Гарт орсон өргөс гарын дор, ядаж төдөх юмгүй түүнийг амархан сугалаад авчихна. Сэтгэл зүрхэнд шивсэн өргөс гараас хол, сугалан хаях тийм ч амаргүй. Гэхдээ зүрхний өргөс огт авагддаггүй зүйл биш.

    Хүмүүжил хүнийг бүтээдэг

    Хүний хорвоод амьдарч, хүж дэлхийгээр хөндлөн гулд газар тамгалан алхахын тулд хүнд хоёр хөл заяасан. Энэ бол тэнгэр бурханы хайрласан хишиг. Эрхтэн бүтэн төрүүлсэн эцэг, эхийн ач. Хүний хорвоог туулах нэгэн насанд хоёр хөлнөөс дутуугүй хэрэгцээтэй өөр хоёр зүйл бий. Нэг нь, хүний дайтай амьдрахад сайн боловсрол шаардагдана. Нөгөөх нь, хүн шиг хүн байхад сайн

    Хэлэх үгийг эзэнд нь

    Н.БАГАБАНДИ

    Хэлэх үгийг эзэнд нь, тавих морийг ижилд нь” гэдэг гүн утгат үгийг өвөг дээдэс маань сургаж, бидэнд хичээнгүйлэн захиж, хишиг болгон өвлүүлсэн. Чиний төлөө сайн үйл хийж, чамд туулайн чинээ ч бай, уулын чинээ ч бай тус хүргэсэн хүнд чин сэтгэлийн талархлаа чихэнд чимэгтэй эелдэг зөөлөн үгээр илэрхийлэн хүргэ

    Wednesday, March 3, 2010

    Нойрыг унтаж барахгүй, сэрж барна.

    Нойрыг унтаж барахгүй, сэрж барна. Энэ үгийг хэн, хэзээ анх хэлснийг мэдэхгүй. Их л эрт хэлэгдсэн байх. Сургаал үг урт настай байх тусам хүч ихтэй, ач тус нь далай мэт уужим. Хүний амьдралд алтнаас илүү үнэ цэнэтэй алдарт энэ үгийг би их хожуу, оюутан болсон хойноо нэгэн ухаант хүнээс анх сонссон юм. Энэ хүн бол Дондогийн Цэвэгмид гуай байлаа.

    Thursday, January 7, 2010

    Монгол нэр томьёог нийтэд хэвшүүлэх нэгэн тодорхой санал

    Даяаршлын өнөө үед даяаршуулчихгүй авч үлдэх ганц чухал зүйл маань эх хэл хэмээн ярих бичих болжээ. Ялангуяа техник технологийн ид хөгжлийн энэ үед шинээр давалгаалан орж буй тэр их үгсийг хэрхэн монголчилж хэрэглэхээс та бидний хэлний ирээдүй ихэд шалтгаалах болоод байна. Нэр томьёог ингэж орчуулах нь зүйтэй гэсэн онолын өгүүлэл, илтгэл олон

    Миний уншсан ном

    Ш. Лувсандорж 2008... "Монголын түүх" номыг уншаад өөрийн ойлгосноор схемд оруулснаа та бүхэнд толилуулаяа. Алдаатай ойлгож хийсэн зүйл байвал хэлж өгөөрэй.

    Wednesday, January 6, 2010

    Зочны өрөөний ургамал 2

    Зочны өрөөнд байруулуулах ургамлууд нь зурагт үзүүлсэнчлэн ихэвчлэн өндөр, том далбагар навчтай байвал зохимжтой байдаг. Яагаад гэвэл хүмүүс хамгийн их цугалдаг учир тэр хэмжээгээрээ тоосжилт болон агаарын хорт бодисын хэмжээ өндөр, агаар нь хуурайшилт их байдаг тул жижиг ургамлаасаа илүү ууршилт явуулхаас гадна хүчилтөрөгч ялгаруулдагтай холбоотой. Жишээ болгон зарим ургамлуудыг орууллаа.

    Зочны өрөөний ургамал 1

    Chrysalidocarpus lutescens
    아레카야자

    Чингис хаан хийгээд түүнээс хойшхи 36 хааны товч намтар

    Чингис хааны угсааны 37 хаанаас хамгийн олон жил хаан ширээнд Батмөнх даян хаан 1470 - 1517 оны хооронд нийт 47 жил хаан ширээнд суусан байдаг. Харин хамгийн богино хугацаанд буюу жил ч хүрэхгүй хугацаанд хаан ширээнд суусан дараах хаад: Ашидхэв хаан Есөнтөмөрийн ахмад хөвгүүн 1328 онд хаан ширээнд сууж, мөн жилдээ хаан ширээгээ булаалгасан, мөн

    Tuesday, January 5, 2010

    Монгол улс

    Төв Азид 1.566.500 хавтгай дөрвөлжин км газар нутаг эзлэн оршдог. 2003 оны дүн мэдээгээр Монгол улс 2.712.315 хүн амтай байсан ба 1.7 хүнд 1 кв.км газар нутаг ногддог өргөн уудам нутагтай, өнө эртний түүхтэй орон билээ. Нийслэл Улаанбаатар хот 2001 оны тоогоор 791.000 хүнтэй гэж байв. Монгол улсын хүн амын 57 хувь нь хотод суудаг. Нийслэл Улаанбаатар хотын